Хувь хүн өөрийн болон өрхийн санхүүгээ хөтлөх андройд системтэй гар утсанд зориулсан “Хувийн санхүүч” аппликейшн зохиогч Н.Баасанбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-“Хувийн санхүүч” аппликейшны талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Хүн өөрийн орлого, зарлага, зээл, тэмдэглэлээ хөтлөх дөрвөн үндсэн хэсэгтэй. Уг хэсгүүддээ үндэслэн орлого, зарлагын төлөвлөлт, хуримтлалын тооцоолол хийх боломжтой. Жагсаалт болон график тайлан гэх мэт нэмэлт хэсгүүдтэй. Програм гэхээр л тухайн програмыг сурч байж ашигладаг бол хувийн санхүүч аппликейшны хувьд маш энгийн. Учир нь хүн бүрийн өдөр тутам амьдралд тохиолддог санхүүгийн энгийн үйлдлүүдтэй ижилхэн байхаар шийдэж өгсөн тул та шууд ашиглаж чадна.
-Анх хувийн санхүүч програм хийх санаа хэрхэн төрсөн, яагаад хийх болов?
-Ажлын гараагаа эхлээд удаагүй байсан үедээ цалингаа зөв зохистой зарцуулах хэрэгтэй санагдаж, анх хувийн санхүүч програм хийх санаа төрсөн. Тухайлбал би хэрэглээндээ өдөрт, цаашлаад сард хэдэн төгрөгийг үр дүнтэй зүйлд зарцуулдгаа мэдэхийг хүсч, аппликейшнаа 2013 оны эхээр хөгжүүлж эхэлсэн юм.
-Хэрэглэгчдэд хэзээ хүргэсэн бэ?
-2013 оны сүүлээс туршилтын хэлбэрээр ашиглаж эхлээд илүү боловсронгуй болгож, 2014.09.13 нд анх Google Play Store-д байршуулан, хэрэглэгчдэд хүргэсэн.
-Хэрэглэгчдэд хүрээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар хэрэглэгчид хэрхэн хүлээн авч, ашиглаж байна?
-Хүн бүр өдөр тутамд хүссэн хүсээгүй санхүүгийн харилцаанд оролцдог тул аппликейшн гарсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг их татсан байх. Одоогийн байдлаар нийт 28.900 хүн гар утсандаа суулгаснаас 3900 хүн ашиглаж байна гэсэн статистик мэдээ байна. Аппликейшны эхний хувилбар шийдлийн хувьд дутуу, загвар дизайн тааруу байсан. Иймд 12 багц шинэчлэл хийж сайжрууллаа. Хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж байна.
Тиймээс идэвхтэй хэрэглэж байгаа хүн бүр ам сайтай байгаа. Эхний хувилбарт хүмүүс сэтгэл дундуур байсан байж магадгүй. Тийм бол аппликейшны шинэ хувилбарыг суулган ашиглаарай гэж хэлмээр байна.
-Ашиглах нөхцөл нь ямар байгаа бэ. Төлбөртэй юу?
-Google Play Store–ooс “Хувийн санхүүч”, “Hubiin sanhuuch” гэж хайгаад утсандаа одоо ч суулгах боломжтой. Ашиглахад үнэ төлбөргүй. Харин нэмэлт зарим тайланг авахын тулд жилийн 10.000 төгрөгийн төлбөртэй.
-Аппликейшны цаашдын хөгжил, ирээдүйг хэрхэн харж байна?
-Нэгэнт хэрэглэгчидтэй, тодорхой хүрээнд хэрэгцээтэй болсон. Мөн хэрэглэгчдийн санал хүсэлтээр сайжруулдаг. Одоогийн хувилбар хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц, цогц болсон ч үргэлж шинэ санаа, хялбар шийдэл эрэлхийлж, аппликейшнээ сайжруулжсаар байх болно.
-Танд өөр нэмж хэлэх зүйл үлдсэн бол?
-Та хувийн санхүүч аппликейшныг ашиглаж, надад хэдэн төгрөг байгаа билээ, мөнгөө яагаад хурдан үрчхэв, ямар хэрэглээндээ хэдэн төгрөг зарцуулбал зохистой вэ, ирээдүйд хэдэн төгрөг хуримтлуулж болох вэ, байрны цахилгааны төлбөр хэзээ төлөх ёстой вэ? зэрэг өдөр тутам тулгардаг, бодитоор мэдэрч, бодох боломжгүй асуултууддаа хялбархан хариулт авах боломжтой.
Хэрэглээд өөртөө санхүүгийн давуу тал бий болгоорой гэж хэлмээр байна.