Ганцхан өгүүлбэрээр илэрхийлэх юм бол Марк Цукерберг 2004 оноос хойш огтхон ч амраагүй. Харин тун удахгүй хорвоод мэндлэх гэж байгаа бяцхан охиноо төрсний дараа хоёр сарын амралт авахаар шийджээ.
Цукерберг өөрийн Facebook-тээ “Присцилла бид хоёр охиноо мэндлэхэд хэрэгтэй бүхнийг бэлдээд эхэлчихсэн. Тийм ч учраас би охиноо төрсний дараа хоёр сар амралт авахаар шийдлээ” гэж бичсэн юм.
Хэдийгээр томоохон технологийн компаниудын тэргүүлэгчид ингэж удаан амрах нь тун ховор. Жишээ дурдвал Yahoo компанийн гүйцэтгэх захирал Мерисса Мейер анхны хүүгээ төрүүлээд дөнгөж хоёр долоо хоногийн дараа ажилдаа эргэн орж байв.
Гэхдээ Цукербергийн хувьд ийм удаан хугацаагаар амрах эрхтэй нэгэн гэж WIRED онцолжээ. Учир нь Facebook зэрэг томоохон компанийг авч явдаг удирдагчдын хувьд хувийн амьдрал, ажил хоёроо зохицуулах тун хэцүү даваа.
Сонирхуулахад Facebook өөрийн ажилчдаа эцэг, эх болмогц тун аятайхан нөхцөл санал болгодог аж. Юу гэхээр Facebook шинэхэн эцэг эхчүүдийг дөрвөн сар хүртэлх хугацаагаар цалинтай амрааж, өргөж авсан болон мэндэлсэн хүүхэд бүрт нь 4000 ам. доллар өгдөг юм байна.