Энхтайван найрамдлын ордны хажууханд “Michel & Amazonka” брэндийн шоурүүм бий.
Анх тэдний загваруудыг хараад нэг л дотно, дулаахан санагдаж билээ. Бага зэргийн этгээд, тэгсэн хэрнээ орчин үеийн чиг хандлагыг этник байдлаар илэрхийлсэн гар урлал бүхий хувцаснуудыг тогтож харалгүй өнгөрөөх аргагүй байсан шүү. Тэгээд эдгээр загварыг, тэр сонирхолтой хувцаснуудыг бүтээдэг эгч дүүсийн талаар хүмүүс ам сайтай байдгийг ч мэдэж авав. Аргагүй биз дээ, Монголын хувцас загварын ертөнцөд нэгэн шинэ “өнгө” бий болж байна шүү дээ.
Тиймээс, тэр шинэ “өнгө”-нөөс “тоос хүртэх”-ийн тулд би ярилцлагадаа эгч Мичл буюу Янжиндуламыг урьсан юм. Урьсан хүн нь би байтлаа тэдний дэлгүүрт зочиллоо. Зочиллоо ч гэж дээ, бид тэнд ярилцсан юм. Намайг нэгэн хөөрхөн бүсгүй угтлаа. Би уг нь уншигч танд түүний тухай яримаар байна л даа. Ямар сэтгэгдэл үлдээсэн, төрх байдал нь яажшуухан хоногшсон, тэр гадны нүдээр харахад ямархуу хүн бэ гээд л... Гэвч Янжиндулам өөрийнхөө тухай хангалттай ярьчихсан болохоор миний түүнийг дүгнэх үг энд илүүц билээ.
-Бодож байснаас жижигхэн юм аа. Гэхдээ аргагүй л дизайнеруудын дэлгүүр байна шүү. Онцгой юм аа.
-Жижигхэн байгаа биз. Гэхдээ одоохондоо бид хоёрт хангалттай байгаа. Дотоод зохион байгуулалт, интерьерийн шийдлийг Зонка гаргасан юм.
-Нэг гэрийн хоёр хүүхэд адилхан мэргэжил сонгоно гэдэг сонин хэрэг л дээ. Та хоёр яагаад дизайнер болсон юм бэ?
-Манай гэрийнхэн номын хүмүүс л дээ. Би л гэрээсээ ганцаараа өөр төрлийн сонирхолтой байсан. Үзэж хардаг зүйл, сонсож сонирхдог хөгжим нь ч өөр байсан. Багаасаа урлагт дуртай, урлагийн хүн болно гэж боддог байлаа. Дуу сонсоод дуучин болохыг хүснэ. Кино үзээд л жүжигчин байхыг хичээнэ. Өвөө маань их номтой хүн байсан юм. Тэгээд л намайг төрөхөд урлагийн хүн болно гэж зөгнөөд, Янжиндулам нэр хайрласан гэдэг.
Тавдугаар ангид байхдаа загвар өмсөгчийн дугуйланд орсон. Тэр үед загвар өмсөгч, модел болно гэж шийдсэн. Тэгээд өсвөрийн загвар зохион бүтээгчдийн “Үнсгэлжин” тэмцээнд хоёр жил орчим загвар өмссөн. Дараа нь энэ бодол маань хувирч, би дизайнерын хувиар “Үнсгэлжин” тэмцээнд оролцсон доо. Тэгээд жил бүр гуравдугаар байрын шагнал хүртэнэ. Тэрэндээ урамшаад л загвар зохион бүтээгч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Зонкагийн хувьд?
-Яагаад дизайнер болсныг нь би сайн мэдэхгүй байна аа. Уг нь Зонка эмч болох байсан юм. Герман хэлний ангид суралцаж төгсөөд, Герман улс руу сурахаар явсан. Аав, ээж маань эмч болохоор гэрт нэг эмч байх хэрэгтэй гэж шийдсэн. Гэр бүлийн сонголт байсан гэх үү дээ. Тэгээд Зонка буцаж ирээд л Урлах эрдмийн дээд сургуульд орж, дизайнерын мэргэжил эзэмшсэн дээ.
-Та бас Урлах эрдмийн дээд сургууль төгссөн биз дээ?
-Би 2009 онд төгссөн.
-Та хоёр тэгээд шууд л урлантай болъё, хамтдаа мөрөөдье гээд шийдчихсэн үү?
-Уг нь тэгж бодож байгаагүй ээ. Зонкаг сургуулиа төгсөж байх үед сургуулийн захирал бид хоёрт Урлах эрдмийн загварын шоунд оролцох санал тавьсан. Эгч дүү хоёрын коллекц гаргавал сонирхолтой гээд. Тэр үед багшид тоогдсондоо баярласан шүү. Тэгээд л бид хамтдаа туурвиж эхэлсэн. Нэг өдөр ярилцаж сууж байгаад логогоо зохиосон.
-Нэрээ ч бас энгийнээр бодоод өгчихсөн үү?
-Тийм ээ. Гэхдээ Мичл, Амазонка гэдэг хоёр хүн ингээд юм хийгээд байгаа юм биш л дээ. Бидний ард найз нөхөд, гэр бүлийнхэн гээд л их олон хүн бий. Гурван жилийн дотор хүмүүст танигдахад тэдний минь дэмжлэг их хүч өгсөн. Ардаас тулж түшдэг хүмүүстэй байна гэдэг чинь ажил хийхэд ч дөхөмтэй шүү дээ. Ер нь манайд цор ганцаараа зүтгээд амжилтанд хүрэх хэцүү. Тодорхой хэмжээний хүрээлэл бий болгох нь зайлшгүй шаардлага юм уу даа. Бид шинэ залуу, авьяастай хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Зурагчингаас өгсүүлээд л санаа нийлж хамтрах найз нөхөд олон шүү.
-“Michel & Amazonka” кутьюрын төлөвлөгөө юу вэ?
-Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн чиг шугамыг барьж явах. Хэсэг бүлэг хүмүүст зориулсан загварыг бий болгох. Цаг үеийн салхитай хамт шуурч, энэ үеийн хамгийн шинэлэг загварыг нийтэд түгээх. Загварын ертөнцөд өөрсдийн дуу хоолойг гаргах. Бас технологийн шинэчлэлийг эрэлхийлнэ гэж бодож байна даа.
-Дизайнерууд учраас өөрсдөө бараг оёод сууж байдаггүй байх тийм үү. Ер нь одоо бүхий л урлаг үйлдвэрлэлийн горимд шилжиж байна.
-Оёно ш дээ. Зонка бид хоёр нэг нэг туслах оёдолчинтой. Ихэвчлэн хамт суугаад л ажиллана даа. Манай хоёр оёдолчин цалинтай ажилчин гэхээсээ илүү хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргадаг, туслагч нар юм шүү. Бид хоёр түгээмэл болсон хэлбэрүүд дээрээ ажиллаж өгсөнөөрөө давуу гэж бодож байгаа. Уур амьсгалын хувьд романтик сэдэвтэй. Мэдээж бид хоёр ч гэсэн загваруудаа үйлдвэрлэх талаар бодож байна. Гэхдээ манай масс хэцүү ш дээ. Хүн ам багатай болоод ч тэр үү, дизайнерийн цор ганц давтагдашгүй бүтээлийг өмсөх дуртай.
-Та хоёр загварын хувьд тус тусын санаагаар туурвидаг уу?
-Тийм ээ. Би чинь романтик, гоё чамин зүйлсд дуртай, бүтээлдээ сонгодог өнгө аяс оруулах байдлаар ханддаг. Харин Зонка сул, чөлөөтэй орчин үеийн чиг хандлагыг эрэлхийлдэг, дайчин эмэгтэй. Би хувцас урлаж байх үедээ дуу хуураар хөглөгддөг. Ур хийцэндээ тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг, дууныхаа ритмийг шингээнэ. За тэгээд хэрэглэгчдээсээ суралцах зүйл ч бий. Манайд гайхалтай мэдрэмжтэй хэрэглэгчид ирнэ ээ. Тэгээд ярилцаж байх үедээ шинэ санаа, шийдэл барьж авна.
-Нэг чиглэлийн уран бүтээлчтэй хамтарна гэдэг уран бүтээлч хүний хувьд тэвчишгүй зүйл юм шиг санагддаг. Тэгээд ч та хоёрын стиль өөр хоорондоо адилгүй, эрс тэс юм байна шүү дээ. Яаж нэг нэрэн дор нэгддэг юм бэ?
-Ааш зан, сонирхол яалт ч үгүй өөр л дөө. Гэхдээ бид өөрөөр сэтгэдэг гээд хоёр тийшээ хараад суусангүй. Бид хоёр хүмүүст хэрэгтэй зүйл хийнэ гэдэг хүслээрээ нэгдсэн. Бас мэдээж төрсөн эгч дүүс болохоор цус нь нэгтгэдэг байх л даа. Аль болох нэг зүгт харж, хамтдаа хөгжихийг илүүд үздэг. Бидний анх гаргаж байсан загвар бол дизайнер талаасаа хүмүүст үнэлэгдэх бүтээл байсан. Тэгээд хүмүүст хэрэгтэй юм хийхийг нэгдүгээрт тавьсан. Манайд тансаг хэрнээ энгийн хувцас хийдэг дизайнерууд дутагдаж байсан байх. Бид тэр орон зайг бага ч болов нөхөхийг зорьж байна.
-Хувцас гэдэг чинь хүн өмсөхөд зориулж хийдэг учраас дан уран бүтээлч хандлага гэхээсээ илүү хөндлөнгийн зүйлс нөлөөлдөг байх тийм үү?
-Урлан бүтээж байх үед урлагийн бүхий л салбар нөлөөлнө. Миний сэтгэлийг хөндсөн кино, дуу хөгжим, загварын шоу, бүр зөрөөд өнгөрсөн хүний харц хүртэл нөлөөлдөг байх шүү. Одоо бол нийгэм эдийн засаг ч нөлөөлж байна. Миний сүүлийн үед гаргаж байгаа санаануудад дэлхий нийтийг хамарч буй томоохон үйл явдлууд ихээхэн цухалзаж байгаа. Бид удахгүй хувцаснаас өөр бүтээгдэхүүн гаргах гэж байгаа.
-Илэрхийлэл нь юу байх вэ?
-Миний хүсэж байгаа зүйл гэвэл энх тайван. Бидний дэлхий тайван бус байна. Гэтэл бид өөрсдийн гэсэн диваажинд амьдарч байж, диваажингаа үгүй хийж байна. Сүүлд гаргаж байгаа загвартаа “Эх дэлхийгээ хайрлая” уриаг голчилж байгаа.
-Нээрэн, танайхаас байгальд “Ээлтэй” даавуун тор худалдаанд гаргасан байна лээ. Брэнд гэдэг утгаар нь ч тэр үү, хүмүүс их л дотно хүлээж авсан нь ажиглагдсан.
-Даавуун тор хийх санааг Зонка гаргасан. Биднийг жаахан байхад гялгар уутны хэрэглээ байгаагүй л дээ. Бүх нийтээрээ даавуун тор л хэрэглэдэг байсан шүү дээ. Тэр үед зах зээлээ дагаад ч тэр үү, мөнгөний хэмнэлт хийх олон санаанууд хэрэгждэг байсан. Одоо үрлэг зарлага ихсээд, хүмүүсийн хэмнэлт хийх оролдлого багассан. Заримдаа ч бүр нийгэм яачихаад байгаа юм бэ гэж бодогддог шүү.
-Одоо дизайнерын ажил хялбар болсон юм шиг санагддаг. Энгийн нэг цамц гаднаас авчраад л янз бүрийн зураг хэвлээд зардаг болж.
-Тийм хэвлэлтэй хувцас өмсөх дуртай хүмүүс бий. Тэгэхээр тэрийг үгүйсгэх шаардлага байхгүй л дээ. Миний найз нөхөд ч гэсэн тиймэрхүү “бүтээл” хийдэг болохоор би ч гэсэн дэмждэг. Гэхдээ дизайнерын ажил гэхээсээ илүү бизнес байх аа. Яах вэ, зургийг нь өөрөө зурсан бол уран бүтээл болоод явна. Шууд л бэлэн зураг хэвлэвэл тэгээд л цэвэр бизнес шүү дээ.
-Танайх зураг хэвлэсэн, принттэй загварууд хийх үү?
-Хийнэ ээ. Саяхан бид пальтоны дотор талд Сальвадор Далигийн зургийг хэвлэж хийсэн. Харин намар, өвлийн пальтоны загваруудад гаднаа, ил хэвлэлтэй гарсан. Би ер нь дэлхийн загварын чиг хандлагыг дагах хэрэгтэй гэж боддог.
Дэлхий нийтээрээ хэвлэлтэй хувцсанд дурлаж байна. Гэхдээ энэ төрлийн “ажил” хийхэд түүхий эд, техникийн асуудал жаахан хэцүү. Машин энэ тэр ороод ирчихвэл уран бүтээлд дөхөмтэй болох байх гэж боддог. Нэг хоёр угаагаад муухай болчихдог хувцас бол дэмий биз дээ.
-Одоогийн байгаа үеэсээ алсыг харж байна уу. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон уу?
-Би ч нэг их том зорилго тавидаггүй л дээ. Зүгээр л бага багаар ахихыг хүсдэг. Би одоо суралцаж байна. Цаашдаа ч гэсэн дизайнер талаасаа өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг.
-Тэгвэл мөрөөдөл?
-Их олон байгаа ш дээ. Ер нь дизайнер болгоны мөрөөдөл дэлхийд гарах байх аа.
-Дэлхийд танигдах замаа бодож олсон уу?
-Одоохондоо олоогүй л байна. Гэхдээ мэдээж хайж байгаа. Ойрхон байгаа гэдгийг нь мэдэрч байна. Цаг нь арай болоогүй үед бол зүгээр тууштай байхад л болно шүү дээ. Би хувьдаа өөрийгөө загварт суралцаж байгаа гэж боддог. Цаг, зүг нь таарах үед хийх зүйл олон байна. Мэдээж цаг ирэхийг хүлээгээд зүгээр суугаад байхыг хэн ч бодохгүй ш дээ. Тэгээд байнга урагшлаад л, давшаад л байж байна.
-Загварын ордон, брэндүүд бүгд л өөрийн гэсэн таинх тэмдэгтэй байдаг. Диор, Галлианогийн загварууд, за бүр Жимми Чүү, Любуттоны гутлыг хараад л шууд таньдаг ш дээ. Монголоос бол “Гоёо”, “Алтай кашмир”, “Монгол костюмс”-ын хувцаснууд бүр андашгүй байдаг. Таны загваруудыг хараад, “Өө энэ Мичлийн дизайн байна” гээд мэдчихэж болохоор, тийм “таних тэмдэг” бий юу?
-Уян зөөлөн хэлбэрүүд юм болов уу. Би завсрын зөөлөн өнгөнүүд хэрэглэдэг боловч бүх загвартаа сонгодог өнгөнүүдийг хэрэглэх дуртай. Хар цагааны хослолыг дандаа оруулдаг. Хар цагааны хослол ороогүй бүтээл гэж надад байхгүй ээ. Дизайнеруудын хувьд хэлбэр их чухал л даа. Зонка шулуун хэлбэрийн юм хийдэг бол би эмэгтэй хүний уян зөөлөн, романтик байдлыг агуулсан уян налархай хэлбэр бүхий зүйлс хийдэг. Гэхдээ би байнга хувирч, өөрчлөгдөж байгаа, дээр нь хангалттай олон загвар гаргаагүй болохоор яг тэр энэ гээд хэлэхэд арай л эрт байна.
-Хувцас гэж таны хувьд яг юу вэ?
-Уг нь урлаг. Аан, бас хэрэглээ. Би илүү нарийн ажиллагаатай, чимхлүүр ажил шаардсан бүтээл хийх дуртай. Анхны коллекцио гаргах гэж хоёр жил зарцуулсан. Зүгээр нэг хувцас биш урлагийн бүтээл гэдэг талаас нь харуулах гэж их ажилласан даа. Тэгээд ч анхны цуглуулга маань илүү бүтээлч сэтгэлгээг агуулсан, сэтгэл зүрх шингэсэн сайхан ажил болсон. Харин одоо бага ч гэсэн туршлагатай болоод гурван сарын дотор шинэ коллекци гаргаж байна.
-Шинэ коллекцийнхоо тухай сонирхуулаач. Одоо шинэ жил болох гэж байгаа болохоор мэдээж гоёлын загварууд зонхилсон байгаа байх.
-Би 20 орчим, Зонка 13 загвар гаргаж байгаа. Яг ярихад сонин л доо. Гарахаар нь үзээрэй. Би ер нь эмо талдаа хүн ш дээ. Ярихаасаа илүү хийх дуртай. Зогсолтгүй хийгээд л, туурвиад л байх дуртай. Юм хийж байх үед санаанууд зогсолтгүй урсаад байх шиг санагддаг. Ихэвчлэн явцын дунд шинэ санаа гарч ирдэг. Тэгээд шинэ санаандаа ороогдоод, урдах юмаа хийж чадахаа больчихдог үе бий.
-Таны өмссөн цамц их шинэлэг, гоё юм аа. Хувцсаа өөрсдөө хийж өмсдөг үү?
-Үдэшлэг, найр наадамд явахдаа гаднаас болж өгвөл юм авч өмсөхгүйг боддог. Манай загварууд гоёлын хэрнээ энгийн тансаг харагддаг ш дээ. Яах вэ, тэгээд энгийн үед бол гаднаас хувцас авч өмсөнө. “Энгийн байх нь төгс байхын эхлэл юм аа” гэж бид хоёрын уриа байна. Тэр уриагаа дагаад бид хоёр энгийн атлаа донжтой зүйл хийх юмсан гэж мэрийдэг. Зүгээр нэг энгийн өмд өмсөөд, манайхаас нэг цамц аваад өмсөхөд содон сайхан харагдахаар бодсон ч гэх юм уу. Бас бид хоёр зүгээр хувцас хийж тавиад зарахаасаа илүү хүмүүст хувцаслалтын талаар зөвлөгөө өгдөг л дөө.
-Хэрэв та өөрийгөө даавуу гэвэл ямар материал вэ?
-Би куржуа. Би торон материал. Торон материалыг барихаараа би олон зүйлийг хийсвэрлэж чаддаг. Одоохондоо би хувьсаж байгаа болохоор ийм тийм гэж тодорхойлж хэлж болохгүй байна аа. Би ер нь л их уйдамтгай. Байнга л гоё юм руу тэмүүлдэг. Бусдын хийсэн гайхалтай бүтээлээс урам зориг авдаг. Шинэ загвар гаргах болгондоо хувирч байдаг нь магадгүй дизайнер болгонд байдаг зан чанар байх аа. Нэгэн хэвийн байдаггүй чанарыг маань хамелеонтой зүйрлэж болно.
-Харах дуртай, хараад ч уйддаггүй юм байдаг уу?
-Уйдамтгай болохоор аливаа юмыг дурлаж хараад байдаггүй ээ. Гэхдээ хамгийн анхны бүтээлээ харах дуртай. Анхны коллекцдоо би барагтаа л бол өмсөхөөргүй, хэтэрхий тансаг, этгээд загвартай даашинз оруулсан юм. Гэтэл нэг эв энгийн хувцасласан нэг эгч тэр даашинзыг сонгож авсан. Хайртай, дурлаж хийсэн загвараа үнэлүүлэх сайхан байсан шүү.
-Шинэ санаа гаргадаг хүний хувьд бусдын ажлыг хуулбарлах асуудалд яаж ханддаг вэ?
-Дизайнер хүн болгонд л хуулбарын асуудал тулгардаг байх аа. Өөрөө бодоод, төсөөлөөд хийж байгаад яг бэлэн болчихсоны дараа хэн нэгний хийсэн зүйлтэй адилхан болчихсон тохиолдол байдаг. Мундаг дизайнерууд сэтгэлгээнийхээ дагуу хийдэг байх л даа. Бид тэднээс суралцах гэж харсаар байгаад дасал болоод, бүр өөрийн мэдэлгүй автчихсан яваа тохиолдол байдаг л даа. Тэгэхээр хуулбарлахгүй байхын тулд судалгаа шинжилгээнээс цаг харамладаггүй байх хэрэгтэй. Ер нь мэдээж уран бүтээлч хүний хувьд хуулбарын асуудал дээр дургүй л байдаг.
-Та өөрийгөө их зөөлөн хүн гэж хэлж байсан. Энэ нь загвар гаргахад хэр нөлөөлдөг вэ?
-Маш их. Бүр маш их нөлөөлнө. Би ер нь их романтик хүн л дээ. Надад хурц ширүүн ааш байхгүй. Миний дотор тэр чигтээ зөөлөн, дулаан байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн биеийн гоо сайхныг хувцасаар нь илэрхийлэхийг хүсдэг. Ер нь гоё сайхан бүхэнд тэмүүлж, тансаг илэрхийлэл гаргахыг зорьдог.
-Эмэгтэй хүний идеал юу вэ, таныхаар?
-Уруулын будаг юм болов уу. Үсээ янзлаагүй, хувцаслаж амжаагүй байсан ч гэсэн уруулаа будсан л бол тэр эмэгтэй хүн.
Тоорын улаан өнгөөр уруулаа будсан залуухан эмэгтэй дизайнертай цөөн хором ингэж хөөрөлдлөө. Танилц, “Michel & Amazonka” кутьюрын загварууд.