Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийг санаачлагч, зураач Рэнцэнгийн Батцэнгэлтэй уран бүтээл болон Монгол Контентийн талаар ярилцлаа. Тэрээр ирэх сарын эхээр зохиогдох “Content Summit” чуулганд “Анимэйшн кино Монголчуудад ямар давуу талтай вэ?” сэдвээр илтгэл тавих юм.
-Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино төслийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би одоо Монголын нууц товчоог бүтэн 29 дэх жил зурж байна. Зурна гэдэг өөрөө судална гэсэн үг юм л даа. Уран бүтээлч зурж байгаа зүйлээ олон талаас нь бодож, эргэцүүлнэ. Тэр хэрээрээ судалж бадйаг.
Монгол контентийн амин сүнс нь монгол өнгө төрх
Сүүлийн найман жил яг "Монголын нууц товчоог дэлхийд таниулъя" уриатай төслөө хэрэгжүүлээд явж байна. Чингис Хаан Анимейшны хувьд барилгаар яривал бид суурийг нь тавьчихсан.
Монголын үндэстний сод бүтээл болсон Монголын нууц товчоог дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, бидний тухай үнэн зөвөөр ойлгож байгаасай гэж хүсдэг учраас энэ анимейшнийг бүтээж байгаа юм л даа.
Яг бодит зураг авалттай уран сайхны кино хийгээд дэлхийн зах зээлд гаргая гэхэд бэрхшээл их бий. Киноны борлуулалтад хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол одууд. “Бенжамин Баттоны хачирхалтай явдал” киногоор жишээлбэл Бред Питтийг тоглуулаагүй бол тэгж хүмүүс тоож үзэхээр кино биш л санагддаг.
Харин анимейшн буюу хүүхэлдэйн киноны хувьд арай өөр онцлогтой бөгөөд дэлхийд гарах боломж хамаагүй дөхөм гэж хардаг. Үүнийг илтгэлдээ тодорхой үндэслэлүүдээр нотолж үзүүлнэ. Төлөвлөгөө ёсоор бол кино 2017 оны сүүлээр гарна гэж таамаглаж байна.
-Өнөөдрийг хүртэл Чингис хааны тухай, Монголын Нууц Товчоонд суурилсан олон кино, цуврал уран бүтээлүүд гарсан шүү дээ? Та алийг нь илүү сайн болсон гэж боддог вэ?
-Тийм дэлгэцийн бүтээл одоог хүртэл гараагүй байна. БНХАУ-ын бүтээсэн Чингис Хаан цуврал хамгийн их сонирхол татаж өндөр үнэлэгдсэн нь байх. Бүх л бүтээлд байдаг нийтлэг алдаа нь тухайн нийгэм ба монголчууд ахуй амьдралыг дутуу үнэлсэнээс үүддэг гэж боддог.
-Монголын нууц товчоо бага насны хүүхдэд их бараан санагддаг, анимейшний хувьд насны ангилал ямар байх вэ?
-Монголын нууц товчоо яг л бодит амьдралыг харуулсан учраас хүүхдэд бол хүнддэх хэсгүүд бий. Яаж харуулахаас их зүйл шалтгаална. Тийм ч учраас бид аль болох бага насны хүүхэд үзэхэд тохиромжтой байх үүднээс ажиллаж байгаа.
Насны ангиллын хувьд наймаас дээш насныханд зориулсан тийм бүтээл л гаргана гэж бодож байна.
-Тэгвэл таны харж байгаагаар “Монгол контент”-ын хөгжил ямар түвшинд явж байна вэ?
-Бидний хувьд Монгол Контент гэдэг дөнгөж эхэлж байна. Харин манай урд хөршид монгол контентийн бизнес тун эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа анимейшний салбарт их хөрөнгө оруулалт хийдэг болж. Яг одоо гэхэд Италичуудтай хамтраад бас нэг “Марко Поло”-г анимейшнээр бүтээж байна.
Тэр ч бүү хэл Монголын Нууц Товчооноос сэдэвлэсэн олон богино хэмжээний анимейшн хийчихсэн байна. Урд нэг бизнесментэй уулзахад зөвхөн Жангараас сэдэвлээд 37 янзын зохиол гаргаад үзчихсэн, анимейшн хийнэ гээд сууж байна.
Гэхдээ тэд нэг л зүйл дээр гацаж байгаа юм. Монгол онцлогийг харуулах, Монгол дүр төрх бүтээх асуудал дээр гацаад байгаа. Тэхээр монгол контентийн амин сүнс нь монгол өнгө төрх гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Харин бид бол түүнийг бүтээж чадна.