Ходоод гэдэс хямрах, элэг, цөс өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг бидний хэн нэгэнд үе үе тохиолддог. Энэ үед ихэнхдээ бид өвчин намдаах эм уугаад өвдөлтөө түр намжаагаад л өнгөрдөг. Өвчин нь намдангуут мартаж орхино. Харин хамгийн их сандарч тэвддэг үе бол бага насны хүүхэд шөнө дунд гэнэт өвдөх. Олонх эцэг, эхчүүд хүүхдээ шөнө дунд өндөр халуурч, бөөлжиж гүйлгэх, шүд болон чих нь өвдөх үед яахаа мэдэхгүй сандардаг. Ялангуяа шөнө орой өвдөх үед гэрийн эмийн санд хэрэгцээт эм байхгүй байх тохиолдол олон. Мөн ойролцоох эмийн сан бүгд хаасан, өглөө болохыг хүлээхээс өөр арга байдаггүй. Эсвэл хүүхдээ тэврээд эмнэлэг рүү гүйх, дүүргийн түргэн тусламж дуудаж үзүүлэх болдог. Тэгвэл эмийн сангийн сүлжээгээрээ Монгол улсын зах зээлд тэргүүлдэг “Монос” эмийн сангийн хамт олон анх удаа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж яарч, сандарсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна.
Эрүүл мэндийн салбартаа анхдагч гэж хэлж болох энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд хэрхэн хүрдгийг бид сурвалжилсан юм. Хамгийн гол нь энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд түргэн шуурхай хүрэхээс гадна үнэгүй хүрч байгаад иргэд ам сайтай байна. Энэхүү хүргэлтийн үйлчилгээ нь танд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэхээс гадна, хүүхдээ хардаг ээжүүдэд гоо сайхны бараа бүтээгдэхүүн болон, хүүхдийн хоол тэжээл, лосион, даавуун живх, хуурай сүү, сүүний угж, тоглоом зэрэг хүссэн бараа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөх юм байна.
Энэхүү үйлчилгээг та гурван янзаар авч болох юм.
Цахим ертөнцөд идэвхтэй байдаг ээж аавуудад зориулж www.emonos.mn хаягаар захиалгыг хүлээн авдаг аж. Мөн аппликейшнийг нь ухаалаг утсан дээрээ татан авч гар доорх хэрэглээгээ болгож болох юм. “Монос” Эмийн сангийн үйлчилгээний цар хүрээ үүгээр дуусахгүй. Интернэт хэрэглэдэггүй хэрэглэгчиддээ зориулж, 1800-1883 хүргэлтийн үйлчилгээний утас ажиллуулж байгаа. Энэ утас нь энгийн тарифтай учир хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа гэнэ. “Монос” Эмийн сангийн энэхүү үйлчилгээг өдөрт маш олон хүн хүлээн авч, талархлаа илэрхийлдэг гэдгийг захиалга хүргэлтийн үйлчилгээний хамт олон ч бас хэлж байсан. Тиймээс бид энэхүү үйлчилгээг авсан нэгэн хэрэглэгчтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Б.Хулан хэмээх бүсгүй шөнийн 12 цагт эмнэлэг дээр энэ үйлчилгээг хүлээж авсанаа дуулгав. Тэрээр “Би “Монос” эмийн сангийн 1800-1883 хүргэлтийн үйлчилгээний хамт олон болон операторуудад үнэхээр их баярласнаа илэрхийлмээр байна. Бөхийн өргөөнөөс, баруун дөрвөн зам хүртэл онгорхой бүх эмийн сангуудаар хайгаад олоогүй тариаг ямар ч нэмэлт үнэ хөлсгүйгээр шөнийн 12 цагт эмнэлэг дээр хүргэж өгсөн. Монголд ийм хүний хэрэгцээнд тулгуурласан сайхан үйлчилгээ нэвтэрсэнд үнэхээр их баяртай байна. “Монос” Эмийн сангийн энэ хүргэлтийн үйлчилгээ бидэнд маш их тус дэм болсон” гэв. Мөн өөр нэгэн хэрэглэгч, хотын захад байдаг эмээгийнх нь бие муудаад, яаралтай даралтны эм захиалж авчруулсан гэдгээ дуулгасан. Энэ мэтчилэн тэвдэж, сандарсан үед хурдан шуурхай ирдэг энэ үйлчилгээнд баярлаж, талархсан иргэдийн үгс “Монос” эмийн сангийн фэйсбүүк хаяг болон www.emonos.mn сайтын захидлын хэсэгт олон ирдэг ажээ. Тиймээс эрхэм хэрэглэгч та энэхүү сайтаар дамжуулан эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, жижиг хэрэгслийг “Монос” эмийн сангийн сүлжээний үнээр хоногийн 24 цагийн турш захиалах боломжтой юм байна. Таны хүссэн бараа бүтээгдэхүүнийг эм барих эрх бүхий жор баригч хүргэж өгөх бөгөөд хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хүчинтэй хугацаа, гаж нөлөө, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө. Иймд та хүссэн бараа бүтээгдэхүүнээ хүссэн газартаа хүлээж аваарай.
Манай www.emonos.mn сайтыг сонгон хэрэглэж буй эрхэм хэрэглэгч танд талархал илэрхийлье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" өдөр тутмын сонин