Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Европын зарим улс оронд хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.
Итали улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Карло Календо манай улсаас түүхий эд материал түүний дотор арьс шир худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүний дараа талууд Итали улсын техник, тоног төхөөрөмжийг ашиглан монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтан ажиллах талаар санал солилцов.
Үүний тулд Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагаар дамжуулан Монгол Улсын арьс ширний зах зээлийг судалж, үнэлгээ өгсөн бөгөөд машин тоног төхөөрөмж нийлүүлэх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн шугамд зээл олгож, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх хоёр улсын мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн цогц санхүүжилтийн схемийг бий болгох талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Цаашид энэхүү санхүүжилтийн схемийг ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарт мөн хэрэгжүүлэхээр болжээ.
Монгол Улсад 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Италийн тал аюулгүй байдлын талаар хамтран ажиллах тухай асуудлыг уулзалтын үеэр мөн ярилцсан юм.
Уулзалтаар зөвхөн түүхий эд нийлүүлэх бус олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн Италийн тал худалдан авах, Монгол Улсад нэмүү өртгийн сүлжээ бий болгоход хамтран ажиллахаар болсон юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёр талын хамтран хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, даатгалын схемийг ажлын журмаар тохиролцон нэг мөр болгосноор талуудын хамтын ажиллагаа эрчимжих боломжтойг илэрхийллээ. Хамтын ажиллагааны үндэс нь Итали улсын Засгийн газрын даатгалын агентлаг болох САЧИ болохыг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.
Мөн энэ үеэр Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын хурлыг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаар тохиролцов. Италийн Засгийн газар Монгол дахь Элчин сайдын яамаа ирэх онд Улаанбаатар хотноо нээх бөгөөд тэрбээр Италийн худалдааны агентлагийн байнгын төлөөлөгчийг тус яаманд суулгах болж буйгаа илэрхийлсэн юм. ЖДҮ-ийн төслүүдэд тоног төхөөрөмж худалдан авахад САЧИ даатгалаар баталгаа гаргуулан бага хүүтэй зээлд хамруулах талаар ярилцаж тохиролцов.