Мал аж ахуйн салбарт Францтай хамтарна
Батаклан театр, Парисын төв цэнгэлдэх хүрээлэн, Франсуа Олландын цочирдсон царай дэлхийн телевизүүдийн дэлгэцнээс өнгөрсөн долоо хоногийн турш уяатай өнжлөө. Энэ өдрүүдийн хамгийн халуун мэдээ болоод байгаа Исламын улс бүлэглэлийн Францад хийсэн халдлага олон нийтийн дунд шуугиан тариад байгаа билээ. Дээрх үйл явдлын талаар шинэ мэдээг TF1 телевиз пүрэв гарагийн үдэш цацаад, араас нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж буй дүрсийг дамжууллаа. “Парист болсон халдлагын дараа ч Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалаа цуцалсангүй” гэсэн ньюансыг тэд илүүтэй тодотгож дамжуулж байна. Франсуа Олландын тэргүүлсэн Бүгд Найрамдах Франц улсын хувьд амаргүй өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн айлчлал давхацсан юм.
“Гадаад бодлого дээр миний барьж байгаа гол бодлого бол ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн зорилго. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы түвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Халдлага гарч, 130 гаруй хүний амь үрэгдсэний дараахан тэрбээр Бүгд Найрамдах Франц улсыг зорьсноор аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьдаг дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарын имижийг зоригтой өөрчиллөө. Төлөвлөсөн айлчлалаа цуцалсангүй. Үүгээрээ тэрбээр дэлхийн бөмбөрцөгт эзлэх Монгол Улсын жинг тодорхой хэмжээгээр нэмж чадсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж буй мэдээллээс тодхон харагдаж байлаа.
Айлчлалын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан юм. Ерөнхийлөгч Элизейн ордны хайрга дээгүүр, хүндэт харуулын өмнүүр алхаж явах үест л “Халдлагын дараах гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал” гэх мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдлаа. “Reuters” тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тэнд хүрэлцэн очсон байлаа. Франсуа Олландын сэтгэл санаа энэ өдрүүдэд амар тайван биш байгааг дэлхий нийт мэдэж байгаа. Эх нутагт нь халдлага үйлдсэн хүмүүсийг өршөөхгүй хэмээн мэдэгдэж байсан түүний харцнаас ч энэ нь анзаарагдаж байв. Гашуудлын хоног дуусаад удаагүй байгаа Франц улсын Төрийн тэргүүн хар саарал өнгийн хослол өмсөж, мөн ийм өнгийн зангиа зангиджээ.
ДОЛООН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
“Хүнд үед хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол Улс бол Францын Ази дахь давуу эрхтэй түнш юм. Биднийг ардчиллын үнэт зүйлс холбодог. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, сансрын чиглэлээр хамтран ажиллах бололцоо бий” хэмээн Франсуа Олланд ярьжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь “Батлан хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа олон улсад энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой байна. Мөн соёлын хамтын ажиллагаа чухал. Археологийн чиглэлээр Монгол, Франц улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын соёлыг харуулсан томоохон үзэсгэлэнг Францад гаргах чиглэлээр хамтарч ажиллая” гэжээ.
Албан ёсны хэлэлцээ хийх зуураа хоёр улсын Ерөнхийлөгч нар долоон асуудал шийдээд авчээ. Юуны өмнө хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм.
Ерөнхийлөгчийн түвшинд даруй найман жилийн дараа Францад Монголоо сурталчлах боломжийг эрэлхийлэв
Түүнээс гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай, Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай, Кино урлагийн салбарт хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай, мөн үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр баримт бичгүүдийг үзэглэлээ.
ФРАНЦЫН ТОМЧУУДЫН СОНИРХОЛ БУУРААГҮЙ
“Дэлхийн зургаа дахь том эдийн засагтай, Европын холбоонд хамгийн нөлөө бүхий, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц улсын эдийн засаг, бизнесийн төлөөлөл Монголд орж ирж, монголчуудтай хамтран ажиллах нь маш чухал. Францаас орох хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн утгаараа биш, манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй” хэмээн Ерөнхийлөгч ярив. Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулсан ба Монгол, Францын нийт 100 орчим компанийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, 2014 оны байдлаар ердөө 62.9 сая ам.доллараар хэмжигдэж буй худалдааны эргэлтээ сайжруулахыг мөн энэ айлчлалын үеэр эрмэлзжээ. Өдгөө Францын 57 компани Монголд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 1990 оноос хойш тус улсаас хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 43.4 сая ам.доллартай тэнцэж байна.
Францын талаас энэхүү арга хэмжээнд жижиг, дунд гэлтгүй томоохон компаниудын төлөлөөлөл ч хүрэлцэн ирсэн байсан юм. Тухайлбал, “Airbus”-ын Олон улсын үйл ажиллага хариуцсан дэд ерөнхийлөгч, “Areva”-гийн дэд ерөнхийлөгч, “BNP Paribas”- ийн Байгууллага, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч, мөн ING, “Societe Generale”, “Suez” гээд Францыг дэлхийд төлөөлдөг “нэрийн хуудсууд” нь Монголд хөрөнгө оруулах, хамтрах боломжийг судалж байна. Монголыг гэсэн тэдний бизнесийн сонирхол буураагүй байгааг энэ форумаас харж болохоор байлаа.
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН АСУУДЛААРХ ХУРЛЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
Айлчлалын албан ёсны хөтөлбөрт багтсан анхаарал татам өөр нэгэн уулзалт арваннэгдүгээр сарын 19-ний үдээс хойш боллоо. Дэлхийн 180 улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернар Валла Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан ба тус байгууллагын чухал түншийн тоонд Монгол Улс багтдагийг тэрбээр тодотгож байсан юм.
Уг уулзалтын үеэр шүлхий, бруцеллёз зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин, тэдгээрийн тархалт, таслан сэргийлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсон. Тухайлбал, малын өвчлөлийг бууруулах чиглэлээр Монголын Засгийн газар дэмжлэг үзүүлдэг ч өвчнийг бүрэн устгахын тулд дэмжлэгээ улам сайжруулах хэрэгтэй байгааг тус байгууллагын мэргэжилтнүүд тэмдэглэж байсан юм. Түүнчлэн шүлхийн эсрэг үндэсний хөтөлбөр албан ёсоор зарлаж, уг өвчинтэй тэмцэхийг зөвлөлөө.
Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн асуудлаарх олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхан уламжилсан. Бүгд Найрамдах Мали, Бүгд Найрамдах Чад зэрэг улсаас ийм санал анх тавьсан ба Монгол Улсад зохион байгуулбал төрийн тэргүүний түвшинд оролцлох хүсэлтэй байгаагаа тэдэнд дуулгасан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулахыг дэмжиж, бэлтгэл ажил хангахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ийнхүү өндөрлөлөө. Нэг үгээр хэлбэл, Европын хөдөө аж ахуйн хөгжлийн чиглэлийг тодорхойлдог Франц улс энэ салбарын туршлагаа хуваалцах зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьжээ. Манай хувьд Ерөнхийлөгчийн түвшинд 2007 оноос хойш даруй найман жилийн дараа тус улсад өөрийн орноо сурталчлах боломжийг эрэлхийлэв. Ингэхдээ мал аж ахуйн салбарын хөгжлийг урагшлуулж, эдийн засгаа төрөлжүүлэх зорилго өвөртөлжээ. Үр дүнд нь зохиомол хээлтүүлгийг Монголд хөгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, чанаржуулах чиглэлээр хоёр улс хамтрах нь тодорхой боллоо. Түүнчлэн мал аж ахуйн дэд бүтэц буюу мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулж, малын эмч бэлтгэхэд туслахаа Францын тал илэрхийлэв.
Айлчлалын сүүлийн өдөр Парисын монголчууд Ерөнхийлөгчийн буудалласан “Le Bristol” зочид буудлын багахан танхимд цуглав. Цагаачлаад арав гаруй жил болсон монголчууд ч эдний дунд байна. Гэлээ ч эх нутгаа санасан тэд Ерөнхийлөгчөө, түүнийг дагалдан ирсэн монголчуудаа харахаар, Монголын тухай “юм” сонсохоор олуулаа цуглажээ.
Айлчлалын албан ёсны хөтөлбөрт багтаагүй нэг арга хэмжээ анхаарлыг минь татсан юм. АНУ-д 2011 онд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Вашингтонд буунгуутаа Волтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж, шархадсан цэргүүдийг эргэж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү айлчлалаа өндөрлөөд Францаас буцахынхаа өмнөхөн арваннэгдүгээр сарын 13-ны халдлагад амь үрэгдэгсдийг хүндэтгэн цэцэг өргөжээ. Гэхдээ хувийн тоглолт, шоу гэж үүнийг бүү ойлгоорой. Ямар ч зургийн аппарат, камер сэлт, сэтгүүлч дагуулалгүйгээр тэр зүгээр л өөрөө яваад өгсөн.
Парисын тэнгэр, Сена мөрөн ялгалгүй бараантана. Эртний чулуун зам, ихэмсэг хийцтэй байшингууд нь Парисын өвлийн үдшийг өнө эртэд өртөөлөх аж.
Б.Цэцэгсүрэн