Төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах албан тушаалтнууд ажлаа хийнгээ нэр дэвшиж болно
1995 онд баталж, нэг ч удаа ашиглаагүй Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахыг УИХ дэмжиж, хэлэлцэхээр болов.
Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн батлах үедээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой байжээ. Гэвч тухайн үед уг өөрчлөлтийг хийгээгүй нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хэмээн хууль санаачлагч Н.Батбаяр гишүүн тайлбарлаж байна.
2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтыг автоматжуулсан системээр зохион байгуулсан. Иймд тэдгээртэй уялдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй. Үүнд нь ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах, санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах, санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг тусгажээ. Түүнчлэн санал өгөх, саналыг тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон зарим зохицуулалт хийхээр тусгасан байна.
Ард нийтийн санал асуулгаас гадна анхаарлын төвд байгаа асуудал бол сонгуулийн тухай хуулиуд. Х.Тэмүүжин, Р.Бурмаа, Су. Батболд, О.Баасанхүү нар бусад гишүүдтэй хамтран боловсруулсан тус тусын төслийг “Сонгуулийн тухай дөрвөн төсөл” гэж нэрлээд буй.
ТӨСӨЛ №1 НЭР ДЭВШИХ ЭРХ
Х.Тэмүүжин нарын таван гишүүн энэ сарын 06- ны өдөр уг төслийг өргөн мэдүүлсэн. Гол зохицуулалт нь шат шатны сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид тухайн жилийн нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхтай холбоотой. Сонгуулийн жил эхлэхээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнууд байх юм. Харин багш, эмч... гэх мэт төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах ажил эрхэлж буй албан хаагчид ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвших боломж нь бүрдэх юм.
Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалт үйлчилж буй.
Энэ нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт хэмээн тайлбарладаг. Төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 86 хувь нь дэмжив.
ТӨСӨЛ №2 НАМЫН НЭРЭЭС ТАТГАЛЗАХ ХУВИЛБАР
Сонгуультай холбоотой дараагийн төслийн Ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж буй. Зэрэг хэлэлцэж буй дөрвөн төслөөс хамгийн “урт настай” нь гэж хэлж болно. Учир нь уг төслийг боловсруулах Ажлын хэсгийг 2013 онд УИХ-ын даргын захирамжаар байгуулж байсан юм.
Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төслийг бүхэлд нь “Сонгуулийн хууль” гэж нэрлэж байгаа аж. Сонгуулийн хуулийн төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр нь бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 167 зүйлтэй юм.
Тэгэхдээ УИХ-ын сонгуулийн хууль 48, 28 гэсэн тогтолцоонд санал нэгдсэн. Үүнд 48 нь хуучин тойргоороо. Үүнийг дахиж жижиглэхгүй. Харин жагсаалтын 28 мандат дээр нэлээд өөрчлөлт оруулахаар байгаа. Тухайлбал жагсаалтын 28 мандатыг таван бүсэд хуваасан. баруун, зүүн, төв, говийн бүст тус бүр таван мандат олгоно. Харин Улаанбаатарт үлдсэн найман мандатыг хуваарилахаар хуулийн төсөлд тусгаад байна. Учир нь Улаанбаатар хот хүн ам ихтэй. Ингэхдээ сонгуульд оролцох нам тус бүр таван нэр дэвшигчийг саналын хуудсанд бичүүлэх бөгөөд тухайн хүнд нь өгсөн саналыг намынх гэж тоолно. Ингэж бүсүүдэд хуваан саналыг хүнд нь өгснөөр намын нэр дугуйлж Үндсэн хууль зөрчдөг гэсэн маргаан дуусгавар болох сайн талтай хэмээн үзэж байна.
Мөн УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах бөгөөд сонгогчдын саналыг автоматаар тоолох юм. Төслийг гишүүдийн мөн л 86 хувь нь дэмжлээ.
ТӨСӨЛ №3 ХЯНАЛТ ТАВИХ ТЭГШ БОЛОМЖ
Дараа нь Су.Батболд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэв. Төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалсан байна.
Тэгэхдээ сонгуулийн 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан байгуулахаар тусгасан байна. Мөн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж тухайн тойрогт нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна. Түүнчлэн гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Төслийг гишүүдийн 92 хувь нь дэмжсэн юм.
ТӨСӨЛ №4 ГАР ТООЛЛОГО ЭЦСИЙНХ БАЙНА
Эцэст нь О.Баасанхүү нарын найман гишүүний боловсруулсан төслийг хэлэлцэв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн жагсаалтад эрэмбэлж хуульчлахаар тусгажээ. Мөн сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийх нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх юм. Тэгэхдээ гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байх аж.
Түүнчлэн сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах, сонгуулийн сурталчилгаа 43 хоног байх, тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэрэг зохицуулалтыг тусгаснаа дурдлаа. Уг төслийг гишүүдийн 58 хувь нь дэмжсэн юм.
Б.Энхжаргал