Ахмед Мухаммед хүүгийн өмгөөлөгч өнгөрсөн есдүгээр сард болсон хэрэгтэй холбогдуулан хүүгийн сурч байсан Техас муж дахь дунд сургууль болон хотын эрх баригчдад хандан шаардлага хүргүүлжээ.
Ахмед хүү мусульман шашинтай, гэр бүл Суданаас гаралтай
Хэргийн тухай эргэн сануулахад 14 настай Ахмед хүү сургууль дээрээ өөрийнхөө хийсэн цагийг авч ирээд багшдаа үзүүлэхэд багш эмэгтэй түүнийг нь тэсрэх бөмбөг гэж ташаа ойлгон цагдаа дуудсан юм.
Цагдаагийн таван албан хаагч хүүг саатуулан, эцэг эхтэй нь утсаар ярихыг хориглож, тус улсаас хөөн зайлуулна гэх сүрдүүлгийн дор хэргээ хүлээх тухай баримтад гарын үсэг зурахыг шаарджээ.
Гэхдээ эрх баригчид хүүг ямар нэг шийтгэлгүйгээр сулласан хэдий ч ар гэр нь хохирол учирсан гэж гомдол гаргасан байна.
Ялангуяа арьс өнгө, шашин шүтлэгийн асуудал энэ хэрэгтэй холбогдсон нь асуудлыг улам хүндрүүлсэн юм. Учир нь Ахмед хүү мусульман шашинтай, гэр бүл Суданаас гаралтай билээ.
Энэ хэргийн дараа Ахмедын гэр бүл өнгөрсөн аравдугаар сард Катар улс руу нүүсэн хэдий ч эргэн АНУ-д ирэх хүсэлтэй байгаа аж. Ар гэрээс нь бичсэн шаардах хуудсанд энэ хэрэгт хүүг буруутгасан этгээдүүдээс 15 сая ам. доллар нэхэмжлэхээр шүүхэд хандах гэж байгаа гэсэн байна.
Үүгээр зогсохгүй Айрвин хотын захирагч болон хотын цагдаагийн албаны дарга нарыг бичгээр уучлалт гуйх ёстой гэжээ.
Эх сурвалж: