Фосфор, триклосаны найрлагатай угаагч шингэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
Хүн төрөлхтний химийн бодисын хэрэглээ хэт өндөр байгаа талаар өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд дүгнэсэн байна. Тэр дундаа бидний өдөр тутам хэрэглэдэг аяга, таваг угаагч шингэний хувьд хамгийн болгоомжтой хандах ёстой. Аяга, таваг угаагч шингэнийг XX зууны дунд үеэс үйлдвэрлэж эхэлжээ.
Өдгөө манай улс дэлхийн цөөнгүй орноос аяга, таваг угаагч импортолдог бөгөөд тодорхой стандарт, шалгуур тавьдаггүй аж. Судлаачдын тэмдэглэснээр энэ төрлийн шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч, үнэрт бодисууд ордог байна. Зарим угаагч шингэний найрлагад фосфор агуулагддаг бөгөөд энэ нь бохир усыг цэвэрлэхэд саад учруулдаг гэж АНУ-ын эрдэмтэд үзжээ. Бохир усыг цэвэрлэхэд саад болдогтой холбоотойгоор АНУ-ын зарим мужид фосфор агуулсан аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхийг хориглоод байгаа юм.
Олон улсын эрүүл мэндийн байгууллага хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц бодисыг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зүйлд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэвч энэ зөвлөгөөг дагадаг байгууллага тун ховор аж. Тодруулбал, 2010 онд угаагч шингэний найрлагад ордог триклосаны талаар АНУ хөндөн ярьсан байна. Үүнээс хойш аяга, таваг угаагч шингэн үйлдвэрлэгч компаниуд триклосаныг хэрэглэх нь цөөрчээ.
Энэ нь микробын эсрэг үйлчилгээтэй бодис бөгөөд бохир усыг цэвэрлэхэд төдийлэн нөлөө үзүүлдэггүй нь тогтоогдсон байна.
АНУ-ын Хүнс ба эмийн удирдах газраас аяга, таваг угаагч шингэнд триклосан агуулах нь эрүүл мэндийн хувьд ямар ч үр ашиггүй гэж үзжээ. Аяга, таваг угаагч зарим шингэн нь мөнгө, алтны хольцтой эдлэл, нэг удаагийн пластик, тугалга, модон, хүрэл, цагаан тугалган эдлэлийг гэмтээдэг байна. Иймд хүнсний содын уусмалаар өнгө оруулах нь аюулгүй, зөв хэрэглээ болохыг химичид зөвлөв.
Хүний биед цочрол өгч, арьс гэмтээдэг өөр нэгэн бодис бол анион юм. Аяга, таваг угаагч шингэний гол найрлагад ордог анионы болон ионы бус идэвхт бодис, үнэртнүүд нь арьс цочроох, улмаар харшилтай болгох эрсдэлтэй. Иймээс мэдрэмтгий арьстай хүмүүс аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд бээлий өмсөх хэрэгтэйг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эмч нар зөвлөж байна. Анион нь хортой биш ч мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхэд тохиромжгүй гэдгийг анхааралдаа авахад илүүдэхгүй.
Аяга, таваг угаагч шингэний найрлагад яагаад гадаргуугийн идэвхт бодис ордогийг химичид тайлбарлахдаа гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб (усанд дургүй, усыг хөөдөг) болон гидрофиль (усанд дуртай) бүлгүүдийг агуулдаг. Гадаргуугийн идэвхт бодис гидрофоб нь өөх тостой, гидрофиль нь устай холбогддог. Гидрофиль бүлэг нь илүү хүчтэй учир аяга, тавган дээрх өөх тосыг арилгадгаараа давуу талтай гэв.
АНУ-ын зарим мужид фосфор агуулсан аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхийг хориглоод байгаа
Манай улсын зах зээлд борлуулж буй аяга, таваг угаагч бодисын дийлэнх нь анионы агууламжтай байдаг аж. Гэхдээ зарим угаалгын шингэний үйлдвэр шошгон дээрээ найрлагаа бичихгүй байх нь түгээмэл үзэгдэл болжээ. Иймд иргэд аяга, таваг угаагч бодис сонгохдоо хамгийн түрүүнд эрүүл мэнддээ хортой эсэхийг нь харгалзах хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байсан.
Хилээр хамгийн их хэмжээгээр оруулж ирсэн аяга, таваг угаагч шингэн бол Украин улсад үйлдвэрлэсэн “Fairy”. Энэхүү угаалгын шингэнийг монголчууд түгээмэл хэрэглэдэг болох нь гаалийн мэдээллээс харагдаж байгаа юм. Гэхдээ энэ шингэний найрлагад хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис агуулаагүй гэдгийг нэгэн химич хэлж байв.
Харин Турк улсад үйлдвэрлэсэн “Peros” шингэний найрлагад анион тодорхой хэмжээгээр орсон болохыг шошгон дээрээ бичсэн байна. Гэвч арьсанд цочромтгой болохыг сануулсан сануулга алга. Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, МХЕГ-аас импортын бараа бүтээгдэхүүн дээр монгол хэлээр тайлбар бичих ёстой гэж дистрибьютор компаниудад нь сануулдаг ч мөрдөж буй нь ховор бололтой. Турк улсын “Peros” угаагч шингэний саван дээрх шошгод импортлогч “Сээкл” компани, “Хэрэглэхдээ бохирдлоос нь хамааран шингэний хэмжээг тохируулна, лимон болон алимны үнэртэй” гэсэн хоёр өгүүлбэртэй заавар хадсан нь хангалттай мэдээлэл өгч чадахгүй байгаа.
Украин улсын “Fairy” угаагч шингэний найрлага, шошго нь ойлгомжгүй, монгол тайлбар байхгүй ч бид сайн гэж итгэн хэрэглэсээр байгаа. Хүйтэн усанд өөх, тосыг арилгах хүчтэй бодис агуулснаар “Fairy” онцлог. Гэвч найрлаган дээрээ тэр бодисын тухай дурдаагүй байдгийг нэгэн эмч хэлэв. Химийн бодисын найрлагатай цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүн зах зээлийг эзэлж буй энэ үед бид эрүүл мэнддээ халгүй сонголт хийх нь чухал.
Аяга, таваг угаагч шингэн худалдан авах, хэрэглэхдээ фосфор, триклосан агуулсан шингэнээс аль болох татгалзаарай. Түүнчлэн аяга, таваг угаахдаа хөөсгүй болтол нь усаар угаах, цэвэр усаар олон дахин зайлж хэрэглэх хэрэгтэй. Аяга, тавгаа угаахдаа угаалгын шингэнээ гүйцэд арилгахгүй бол улмаар хүнсний бүтээгдэхүүнээр дамжин ходоод руу орж, цочроон, биеийн бүхий л хэсгээр тархдаг байна. Савангийн хольцтой бодис ходоодны хүчлийн хэмжээг багасгаж, хоол боловсруулах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Угаалгын шингэнийг их хэмжээгээр, удаан хэрэглэвэл судас хатуурч, судасны хананд наалдах зэрэг сөрөг нөлөөтэй болохыг судлаачид баталжээ.
Тиймээс ахуйн хэрэглээнд аяга, таваг угаах шингэнийг бага хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Энэ эрсдэлээс гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд та хэрэглэхгүй байх, эсвэл хэрэглэсний дараа цэвэр усаар сайтар зайлах зэргээр хоргүйжүүлэхийг хичээгээрэй. Ихэнх цэвэрлэгч нунтагт 146 төрлийн химийн бодис (EWG) агуулагддаг аж. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад их, бага хэмжээгээр пургиж, хоолойд орсноор хорт хавдар, астма, нөхөн үржихүйн хямрал үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Хамгийн хортой химийн бодисууд нь формальдегид буюу меламин, хлороформ, толуол агуулсан байдаг бөгөөд угаалгын шингэний шошгон дээр ийм төрлийн найрлагатай тухай бичдэггүй нь судлаачдын анхаарлыг татжээ. Иймд химийн найрлага нь тодорхой, өөрийн улсын хэл дээр тайлбартай угаалгын шингэн авч хэрэглэвэл зохимжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын хэлтсийнхэн зөвлөж байна.
Удаан хэрэглэх бодисыг аль болох зөв хадгалах хэрэгтэй. Аяга, таваг угаагч шингэнийг хадгалахдаа тасалгааны температурт, сэрүүн, хуурай газарт, хүйтэн, халуун нөхцөлд хадгалахад тохиромжгүй, хүүхдээс хол байлгаж, бүтээгдэхүүний шошгыг гэмтээхгүй байх нь чухал гэдгийг ч мэргэжилтнүүд зөвлөв.
Эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн бүр зөв сонголт хийх нь хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
Б.Гандолгор