Тахь сэргээн нутагшуулах чин хүсэлдээ хөтлөгдөн, Говь-Алтай аймгийг зорьсон энэ эрхмийг О.Ганбаатар гэдэг. Тэрбээр 1999 онд Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас ажлын гараагаа эхэлж, одоо тус газрын даргын албыг хашиж байна. Түүнтэй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-ГИДЦГ-ын “Б” хэсгийг анх хэдэн онд байгуулсан бэ. Газар нутгийн хэмжээ нь хэд вэ?
-1975 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар анх байгуулсан. ГИДЦГ-ын “Б” хэсэг нь Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны өвөрт Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумын урд хэсгийг хамран Монгол, Хятадын хил дагуу 927.1 мянган га талбайд оршдог.
Дэлхийн болон Монголын “Улаан ном”-нд орсон тахь, хулан, аргаль, янгир, хар сүүлт, давжаа алагдаахай, сухайн чичүүл, зүүнгарын даахай зэрэг том, жижиг хөхтөн болон хэвлээр явагчид, хоёр нутагтан бий. Мөн тарваган шийр, зүүнгарын гоёо, удмын арзгана, чоногоно, хависгана зэрэг дээд цэцэгт ургамал төдийгүй ховор, нэн ховор амьтан, ургамлын өлгий нутаг юм.
Нийгмийн шилжилтийн үед буюу 1992 оноос тахь сэргээн нутагшуулах төсөл хэрэгжиж эхэлснээр ГИДЦГ-ын “Б” хэсгийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн дээ.
-Танай хамгаалалтын захиргааны гол зорилго юу вэ, ямар ажлууд хийж байна вэ?
-Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, тэдгээрийг зөв зохистой ашиглах болон цаашлаад нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Манайх 1991 онд тусгай хамгаалалттай газар нутагт хүн, байгаль, амьтан, ургамал хамгийн зөв зохистой харьцаагаар шүтэлцэн амьдрахад чиглэсэн ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд орсон.
Манай улсад нийт 500 гаруй тахь бий. Дэлхийн хамгийн олон тахьтай газар манайх шүү дээ.
Хамгийн сүүлд хийсэн ажлаасаа дурдъя. 2010 оны өвөл ГИДЦГ-ын “Б” хэсгийн баруун хэсэгт оршдог Халтар уулын 11 га орчим газрыг хүмүүс бүрэн сүйтгэсэн юм. Уг ууланд өнгөрсөн долдугаар сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд Америкийн Азийн сангийн санхүүжилтээр техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн.
Үүний ачаар есдүгээр сард орсон борооны дараа хөмүүл, таана ургасан. Ирэх жил гэхэд Халтар уулын хөрс илүү сайхан сэргэх байх. Мөн есдүгээр сарын сүүлчээр таван жил тутам нэг удаа хийдэг ГИДЦГ-ын “Б” хэсгийн нийт нутгийг хамарсан говь, талын туурайтай амьтдыг тоолсон. Нийт дүн, тоо нь хараахан гараагүй.
Мөн 2013 онд энэ хэсгийн газар нутгийг өргөтгөн, томруулах санаачилга гаргаж, тухайн жилдээ Говь-Алтай, Ховд аймгийн бүх шатны иргэдийн хурлаар шийдвэрлүүлээд БОНХАЖЯ-нд өргөн барьсан ч хариу өгөлгүй өдий хүрлээ.
Өнгөрсөн сард болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулганы үеэр сайдтай уулзахад дэмжинэ гэж байсан. Түүнчлэн, ГИДЦГ-ын “Б” хэсгийн нэрийг шинжлэх ухаанд бүртгэсэн “Зүүнгарын говь” гэсэн нэрээр солих зэрэг олон ажил төлөвлөөд байна.
-Газар нутгаа хэр их өргөтгөх вэ. Ингэснээр малчидтай үл ойлголцох, бэлчээр булаацалдах зэрэг хүндрэл гарахгүй юу?
-1.5 сая орчим га талбайтай болгохоор зорьж байгаа. Хүмүүс манайхыг зөвхөн аргаль, янгир зэрэг том амьтад байдгаар төсөөлдөг ч үнэндээ өөр онцлог зүйл бий. Жишээлбэл, зөвхөн Монголд л ургадаг олон төрлийн ургамал, 5-6 зүйлийн мэрэгч болон өөр хаана ч байдаггүй ногоон бах бий. Мөн олон зуун жил тахь нутаглаж ирсэн, уугуул нутаг тул тахь энд л байгалийн жамаараа амьдарч, урт удаан наслах боломжтой.
Сүүлийн үед малчид цөөрч, тэдэнтэй холбоотой асуудал улам багассаар л байна. 1999 онд намайг анх ажиллахаар очиход манай дархан цаазат газрын зүүн хэсэгт нэвтэрч ордог 55 малчин байсан. Гэтэл өнөөдөр арав л байна. Үүний таван өрх нь л ирээдүйд малаа маллаж үлдэнэ гэсэн судалгаа бий. Гэхдээ малчидтай бид үргэлж үл ойлголцоод байдаг юм биш.
Малчид байх нь бидэнд харин ч ашигтай. Тэд бидний нүд, чих болохын зэрэгцээ байгалийн гамшиг тохиолдож, машин, техник эвдрэх, саатах үед аминд ордог. Зөв зохион байгуулалт, зохистой харьцаатай байгаа үед малчид болон малыг гадуурхах шаардлага байхгүй. Манайд дархан цаазтай газар нутгийн болон Монгол Улсын хилийн тухай хууль үйлчилдэг. Бид малчдыг Монгол Улсын хилийн тухай хуулиар оруулж, гаргадаг.
-Ховд аймгийн Алтай суманд хамгаалалтын захиргаа шинээр барихаар төлөвлөсөн гэсэн. Яагаад тус газрыг сонгосон юм бэ?
-Бид хэрэг зөрчил гарсны дараа хүмүүсийг торгож, шийтгэхдээ бус үүнээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Манайд хулан, хар сүүлт агнах, заг түүж түлэх, алт хайх, ухах гэсэн нийтлэг 3-4 зөрчил гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд хүн ам төвлөрөн суурьшсан газар болон зам, гүвээнд ухуулга, сурталчилгаа болон өөрсдийн хаяг бүхий самбар байрлуулдаг. Гэтэл одоогийн энэ байршил хамгийн ашиггүй, хүн олоод очих боломжгүй газар.
Тэр ч байтугай шуудангийн албан ёсны хаяггүй тул албан бичиг Бугат суманд ирээд л гацчихна. Тиймээс Ховд аймгийн Алтай суманд хамгаалалтын шинэ захиргаа байгуулъя гэж төлөвлөсөн юм. Учир нь ГИДЦГ-ын “Б” хэсгийн газар нутгийн 73 хувь нь Ховд аймагт, тэр дундаа 65 хувь нь Ховдын Алтай суманд харьяалагдаж байна.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ямар нэг өвчин тээж ирсэн, шинж тэмдэг илэрсэн нэг ч тахь гараагүй. Тахь эрүүл мэндийн дэвтэртэй ирдэг.
Түүнчлэн Ховдын Алтай, Булган, Үенч сум шинээр тавьж буй авто замтай холбогдож байгаа учраас дэд бүтэцтэй ойртож очих ашигтай. Иймээс менежментийн хувьд хамгийн тохиромжтой газар. Гэхдээ одоохондоо баталгаажаагүй байгаа. Харин одоо байгаа энэ газраа тахь нутагшуулах судалгаа шинжилгээний төв болгох, болж өгвөл аялал жуулчлалын бааз байгуулах зэргээр ашиглаж болно.
Монголд байдаг хамгаалалтын 33 захиргаанаас манайх хамгийн алслагдмал, дэд бүтэцгүй газар байгуулагдсан. Тухайн үед “Тахь” төслийн нөлөөн дор материаллаг баазаа нэлээд сайн бэхжүүлсэн л дээ. Хамгаалалтын захиргааны нэг давхар барилга, машин, техникээ хийх гарааш болон шаардлагатай зүйлс бүгд бий.
Гэхдээ баг болон сумын төвөөс зайтай байгуулснаас болж, бэрхшээл их үүсдэг. Говь-Алтайн Бугат сумаас Монгол Алтайн нуруугаар тусгаарлагдан 80 км алслагдаж, Ховд аймгийн Алтай сумаас ямар нэгэн даваа, гүвээгүй ч 120 км зайтай. Өвөл бараг явах боломжгүй, очъё гэвэл 350 км тойрох шаардлагатай.
-Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан ирэх жилийн байгаль орчны салбарын төсвийг танаж, сав газрын захиргаадыг нь татан буулгахаар болоод байна. Танай төсөвт өөрчлөлт хэр орж байна вэ?
-ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хоёр том ажил хариуцдаг. Нэгдүгээрт, тахь сэргээн нутагшуулах, нөгөөх нь ГИДЦГ-ын “Б” хэсэг, Алаг хайрхан уулын байгалийн нөөц газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хоёр газраас санхүүжилт авч ажилладаг. Швейцарьт төвтэй Олон улсын тахь группээс тахь сэргээн нутагшуулахад зориулж, жил бүр санхүүжилт өгдөг.
Тахийг ажиглах, судлах, тоног төхөөрөмж, шатахуун, машин, техникийн сэлбэг авах болон бусад урсгал зардалд 50 саяас доошгүй төгрөг зарцуулдаг юм. БОНХАЖЯ-наас өгдөг санхүүжилт есдүгээр сараас зогссон. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт хийх, сумдаар явахад зарцуулах бензин болон бусад шаардлагатай санхүүжилт байхгүй ч тахь нутагшуулах ажлын буянаар зохицуулаад, ажлаа цалгардуулалгүй явж байна.
Төсвийн хувьд 2014, 2015 онд харьцангуй тогтвортой байсан. Өнгөрсөн онд 130, энэ жил 138 сая орчим төгрөгийн төсөв батлагдсан. Гэхдээ төсвийн татаасанд 10 гаруй сая төгрөг авсан. Ирэх онд энэ хэмжээний санхүүжилт ирнэ гэж найдаж байгаа. Ийм хэмжээндээ байвал үйл ажиллагаа ч хэвийн явагдана.
-Ирэх жил ГИДЦГ-ын “Б” хэсэгт Хустайн нуруунаас дөрвөн тахь нутагшуулахаар болсон. Хангайд байсан тахь говьд очихоороо хэр идээших бол?
-Манай хоёр газар бие биенээ дэмжиж ажилладаг. Амьтны хүрээлэнгийн тахийг бодвол Хустайн нуруунаас ирсэн тахь идээшиж, нутагших боломж илүү. Гэхдээ нутаг солигдож байгаа учраас эхний жил заавал хүний хяналтад байх ёстой. Ялангуяа хавар хачигаар дамждаг халдвар их гардаг тул өвчлөх магадлалыг нь ч бодолцож, хянах хэрэгтэй.
Хустайн нуруунаас 2007 онд гурван азарга аваачиж байсан. Тухайн үед туршлагагүйтсэн л дээ, онгоцоор тээвэрлэж очоод шууд тавьчихсан юм. Гэтэл тэд ууланд төрсөн болохоор уул руу яваад болдоггүй. Харин манайхны тахь тал руугаа л явдаг. Тиймээс бид арга хэмжээ авч, бусад тахьтай нийлүүлснээр нэг нь 2009 он гэхэд гүүтэй болсон.
Харамсалтай нь 2010 оны зуднаар гурвууланг нь алдсан. Тэр зуднаар 137 тахинаас ердөө 50 нь үлдсэн юм. Бид ирэх жил Хустайгаас гүү авахаар болсон.
-Гадаадын амьтны хүрээлэнгүүдээс ирдэг тахийг хэрхэн нутагшуулдаг вэ. Цаг хугацаа их шаардагддаг байх. Ирэх жил мөн Европоос дөрвөн тахь авчрахаар болсон шүү дээ.
-Тийм ээ, ирэх жил Европоос дөрөв, БНХАУ-ын Жимсарын Тахь үржүүлгийн газраас зургаан гүү авахаар болсон. Европ болон Хустайн нуруунаас найман тахь тээвэрлэх зардлыг Прага хотын амьтны хүрээлэн, Жимсараас зургаан тахь авчрах санхүүжилтийг Олон улсын тахь групп гаргах юм. Тэдгээр тахийг амжилттай нутагшуулж, үржүүлэх нь бидний үүрэг.
Амьтны хүрээлэнгээс ирсэн тахийг нутагшуулахад доод тал нь таван жил хэрэгтэй байдаг. Эхний 1-2 жил заавал хашаанд хашдаг. Тэрнээс илүү хугацаанд хашчихаар амар хялбар амьдралдаа дасаад байгальд амьдрах чадваргүй болчих сөрөг талтай. Тиймээс дээд тал нь хоёр жил хашсаны дараа чөлөөлж, гүү бол нутгийн азарганд, азарга бол нутгийн гүүнд нийлүүлж явуулдаг.
Тэгэхгүй бол тэд чинь хаанаас ус уух, ямар өвс идэх, малчид болон бусад амьтадтай хэрхэн харилцах зэрэг амьдрах учир зүйгээ олдоггүй. Тахь нутагшуулж эхэлсэн эхний жилүүдэд энэ байдлыг нь сайн мэдээгүйгээс нэлээдийг нь алдсан гашуун сургамж бий. Одоо аль болох алдаа бага гаргах учиртай. Нутгийн болон гадаадаас ирсэн тахийг хольж нутагшуулахад үр дүн сайтай байдаг.
-Гадаадаас тахь авчрахдаа ямар шинжилгээ хийдэг вэ. Ирснийх нь дараа манайхан дахин шинжилгээ хийж баталгаажуулдаг уу?
-Энэ асуудалд бид маш нухацтай ханддаг. Тахийг ирэхээс жилийн өмнө тусад нь хашиж, цуснаас нь бүх төрлийн шинжилгээний сорьц авч, эмчийн бүрэн хяналтад байлгадаг юм. Ингээд манай оронд ирэхэд дахин шинжилгээ авч, мэргэжлийн хяналтаар шалгуулж, тусад нь 6-12 сар хашин, хянадаг.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ямар нэг өвчин тээж ирсэн, шинж тэмдэг илэрсэн нэг ч тахь гараагүй. Тахь эрүүл мэндийн дэвтэртэй ирдэг. Дэвтэрт нь дугаар, нэр, төрсөн он, сар, өдөр, эцэг азарга, эх гүүнийх нь мэдээлэл, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан тэмдэглэгээ бичсэн байдаг. Бид тэр дэвтрийг хашаанаас гарах хүртэл нь хөтлөөд архивладаг юм.
-Адуу, тахь хоёр нэг л төрлийн амьтад. Саяхан адууны маш ноцтой өвчин гарсан. Тахинаас халдварласан байх вий гэсэн хардлага хэр гарч байна вэ?
-Адуу, тахь хоёр генетикээр тусгаарлагдаад 45 мянган жил болж байна. 1-2 сая жил тусгаарлаж байж, генетикээр бүрэн салдаг. Тиймээс тусах магадлалтай өвчин, халдвар нэг. Тахинаас адуунд дамжин халдварласан албан ёсны баримт бүхий өвчин гараагүй. Харин адуу, хулангаас тахинд халдварласан тохиолдол бол байдаг. Тахинаас өвчин халдварласан гэсэн хүмүүсийн цуу яриа байдаг ч ялангуяа Хомын талын тахинаас өвчин гарах ямар ч үндэслэл байхгүй. Бүгд мал эмнэлгийн хяналтад байдаг юм.
-Аливаа амьтан, ургамалд ус маш чухал. Ер нь тэнд булаг, шанд хэр ширгэж байна вэ. Худаг гаргаж байгаа юу?
-Говь газрын баян бүрдийн түвшин хур борооноос ихээхэн шалтгаалдаг. Ерөнхийдөө тэндхийн булаг, шандны ундарга тогтвортой, хэвийн. Манай ГИДЦГ-ын “Б” хэсгийн зэрлэг ан, амьтад ундаалдаг цэгүүд ширгэсэн тохиолдол гараагүй. 2005 онд ган болоход зарим газрын булаг ширгэсэн ч эргээд сэргэсэн. Усан хангамжийн хувьд санаа зовох зүйлгүй, амьтад чөлөөтэй нүүдэллэх боломжтой.
Хамгийн хол буюу 70 орчим км зайнд усгүй байсан Тахь болон Хонин усны говийн дунд Хөдөө сэртэнгийн Улаан ганга хэмээх газар БОНХАЖЯ-аар дамжуулж, Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргасан. Одоо хэвийн ажиллаж байгаа.
Бид хажууд нь анхааруулах самбар байрлуулж, камер тавьсан учраас эд зүйлийг нь тоносон, эвдэлсэн зүйл гараагүй. Малчид ч үүнд баяртай байгаа. Мөн тэнд ХХААЯ-ны санхүүжилтээр, мотороор ажилладаг хоёр худаг гаргасан. Одоохондоо ажиллаагүй байгаа ч ажиллуулах бүрэн боломжтой. Нэг нь байгаль хамгаалагчийн, нөгөөх нь малчны мэдэлд байгаа ч ирээдүйд бид хариуцан авч, ажиллуулж болно.
-Тахийн сүргийг яаж тоолж, судалдаг вэ. Манай улсад нийт хэдэн тахь байгаа вэ?
-Америкийн биологичдын боловсруулсан арга зүйгээр тооллого, судалгаа хийдэг. Point count буюу цэгэн тооллого гэдэг юм. Энэ нь дархан цаазат газар болон түүний орчныг хамарсан 80 цэгийг санамсаргүй түүврийн аргаар сонгоод, цэг болгонд байгаль хамгаалагч очиж эхний өдөр нэг, хоёр дахь өдөр таван удаа 10 минутад 360 градус алгуурхан эргэж, хамгийн ихдээ 3000 метрт харагдсан амьтдаа тэмдэглэж авдаг.
Үүнийгээ тусгай программд оруулахад, тухайн амьтны нөөц тархац гарч ирдэг юм. Манай улсад нийт 500 гаруй тахь бий. Дэлхийн хамгийн олон тахьтай газар манайх шүү дээ.
Э.НАМУУН