Итгэлт баяны ганц хүү Хонгор шилийн сайн эр болж, адууны хулгайд мордон, ааг омгоо бадраав. Отго жинстэй малгайныхаа гал улаан бүчийг хэргийн газар гээж орхисноо мань эр мэдсэнгүй. Харамсалтай нь хотол хошуундаа содон мөнөөх бүч нь түүнийг буруутгах эд мөрийн баримт болж, Хонгор хоригдохдоо тулжээ.
Баривчлагдан хүргэгдэх замдаа халх даяар цуутай Цахиур Төмөртэй золгох боломж хайдаг. Яг гар зөрүүлэхдээ “Ах аа, намайг бодоорой” хэмээн хэлж, амиа авардаг алдартай түүх бий. Ах яахав, дүүгээ аврахын тулд “Тэр жил миний адуутайгаа алдсан бүчийг та нар бариад явж байх шив” хэмээн хашир ухаан зааснаар цагдаа нарыг өөрсдийг нь эргүүлэн хэрэгт оруулах дөхдөг.
Ийнхүү нөгөөх Хонгорын эхлүүлсэн адууны хэрэг дам дамандаа хоёр буруутантай болж дуусдаг билээ. “Тунгалаг Тамир” киног өдгөө бид одоо цагийн хувилбараар нь үзэж байна.
БНСУ-д “Шинэ төмөр зам” төслийн 42 сая ам.долларыг угаасан хэргээр Б.Батзаяа баривчлагдав. Мэдээж “Ах аа, намайг авраарай” хэмээн Х.Баттулгад амжиж дуулгасан байж таарна. Х.Баттулга ч боломжийг ашиглан “Өнгөрсөн зууны эхэн үеийн эх орончдын түүх давтагдаж байна.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.