Туркийн агаарын хүчин Турк, Сирийн хилийн ойролцоо нисэж явсан Оросын Су-24 сөнөөгч онгоцыг сөнөөлөө гэж ВВС мэдээллээ.
Тус сөнөөгч онгоц Туркийн агаарын хил зөрчин таван минутын хугацаанд байсан бөгөөд агаарын хилийг даруй орхин гарах 10 удаагийн анхааруулга авсан ч хариу үйлдэл үзүүлээгүй учир F-16 сөнөөгч онгоцоор устгасан гэж Туркийн агаарын хүчний нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан Reuters мэдээлсэн юм.
Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яам дээрх мэдээллийг няцааж, онгоц 6000 метрийн өндөрт нисэж байхдаа Сирийн нутаг дэвсгэрт сүйрсэн. Су-24 сөнөөгч онгоцын эсрэг цохилтыг агаараас биш газраас өгсөн гэв.