ОХУ-ын Гадаад хэргийн садй Сергей Лавров энэ сарын 25-нд буюу маргааш Турк улс руу айлчлал хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч хоёр улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ удаагийн айлчлалыг цуцалсан хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ.
Лавров ОХУ-Туркийн хамтарсан стратеги төлөвлөлтийн тав дахь хуралдаанд оролцохоор төлөвлөж байсан юм.
"Туркийн нутаг дэвсгэрээс үүдэлтэй террорист аюул эрчимжиж байгаа. Үүний нэг илрэл нь ОХУ-ын сөнөөгч Су-24 онгоцыг Туркийн агаарын хүчин сүйрүүлсэн явдал" гэдгийг тэрээр онцолсон байна.
Иймээс Оросын иргэдийг Турк улс руу зорчихгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.
Эх сурвалж: ИТАР ТАСС