Х.Чантуу гуай идэр залуу наснаасаа л Ус сувгийн удирдах газартай хувь заяагаа холбосон.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө хөрслөг бор залуу жолоо барих эрмэлзлээр дүүрэн байхдаа ажлыг хүнд гэж гололгүй “бохирын жолооч”-оор ажиллах болжээ.
“...Цаг хугацаа нүд ирмэхийн л зуургүй өнгөрч нэг мэдэх нь ээ 24 жилийг жолоо мушгих ажилд зориулсан байна.
Өмхий ханхалсан хэмээн хүн бүхний нүд үзүүрлэх энэ байгууламжид ирээд найман жилийг ардаа орхичихож. Одоо өргөгч машины жолоочоор ажиллаж байна.
Насаараа ажиллахдаа нэг ч удаа гомдоллож байгаагүй чармайлтыг минь үнэлж дарга нар маань биед амар ажилд томилсон нь энэ.
Гэсэн ч нийслэлчүүдийн ахуйн болон үйлдвэрүүдийн хаягдал ус байгууламжид ирсээр байгаа цагт бид бохир уснаас ангид ажиллах боломжгүй... Тэтгэвэртээ гартлаа өмхий үнэрээр бие нэвчтлээ амьсгалж, лаг шавартай зууралдсаар л байх болно.
Тэтгэвэр гэснээс хоёр жилийн дараа өндөр насныхаа амралтыг авах болчихсон байна. Одоо л салж унахаа шахан янгинах болсон ясаа амрааж, хэдэн ач зээгээ эрхлүүлэх боломжтой болох нь. Энэ баяр хөөртэй зэрэгцэн дэргэдхэн байсан хоёр жил арван жилийн дайтай холдох мэт санагдав.
Учир юун гэвээс олон жил ужгирсан өвчин сэдэрч ойрын үед би өөрийн мэдэлгүй сульдан, идэж ууснаа ч шингээж чадахаа байсан. Жил болгон хамрагддаг эмчийн үзлэгээр элэг өөрчлөлттэй нь тогтоогдож, утаа униар андалгүй ханиалгах болсон байна.
Эндээс юуг тодотгох гээд байна гэхээр яг л над шиг ийм зовиуртай олон жил ажилласан хоёр хүн тэтгэвэрээ ч авч амжилгүй өөд болсон явдал юм. “Тэтгэвэрт гарчихлаа шүү дээ” гээд уртаар амьсгаа авах мэт нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэг хөгшин нь маргааш өөд болсныг сонсоод чихэндээ ч итгээгүй. Дараа нь сонсох нь ээ тэрбээр элгээр явчихсан гэсэн. Нөгөөх нь ч мөн адил...
Уг нь үйлдвэрүүдийн хаягдал устай үргэлж харилцаж өвчний үүр болтлоо ажилладаг бидний нөхцөлийг “хүнд” биш “хортой” гэж тодорхойлсон бол таван жилийн ч өмнөхөн болтугай тэтгэвэртээ гарчихна. Магад бурхны оронд заларсан тэрхүү ажилчид таван жил гэр бүлтэйгээ ясаа амраан жаргалтай амьдрах ч байсан юм бил үү. Ингэж бодохоор л 60 нас хүртэл хоёр жил урт санагдана...” энэ л бодлууд түүний толгойд эргэлдэж хөшиж ядарсан биед зовиур нэмнэ. Сурвалжлагч миний төсөөллөөр Х.Чантуу гуай иймэрхүү л эргэцүүллийг хийх байсан болов уу.
Х.ЧАНТУУ: САЯХАН ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОЧИХООД АВЧ ЧАДАЛГҮЙ ХОЁР Ч ХҮН ӨНГӨРЧИХЛӨӨ. ХОЁУЛАА ЭЛГЭЭР ЯВСАН
-Та 24 жил Ус сувгийн удирдах газар ажилласан хүн. Цэвэрлэх байгууламжийн ажлын нөхцөлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ер нь л муу. Жил бүр эмчийн үзлэгээр орно. Заавал нэг өвчин нэмэгдэж оношлогдоно. Тэгсэн хэрнээ өнөөдрийг хүртэл “ердийн” гэсэн ажлын нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Би Ус сувагт 24 жил ажиллаж байна. Жолооч болохоор элдвийн л ажил хийнэ. Гэтэл жолооч нарт нөхцөл хамаардаггүй. Хоёр жилийн дараа 60 нас хүрнэ. Гэтэл тэгтгэвэрт гарч чадах эсэхдээ эргэлзсээр л явна.
-Яагаад эргэлзэнэ гэж?
-Элэг өөрчлөлттэй. Хамар, хоолой гээд амьсгалын замын өвчтэй. Бас болоогүй ээ арьсан дээр элдэв янзын юм туурна гээч. Саяхан тэтгэврээ тогтоолгочихоод авч чадалгүй хоёр ч хүн өнгөрчихлөө. Хоёулаа элгээр явсан. Үнэндээ үйлдвэрүүдээс ямар найрлагатай ус ирж байгааг бид мэдэхгүй. Шинжилгээгээр хүнд металиуд өндөртэй нь тогтоогдсон л гэх юм билээ. Бид өдөр тутам энэ овоолсон лаган дунд баас үнэртээд л ажилладаг. Эрүүл мэндэд минь энэ ажлын орчин үүнээс цааш хэрхэн нөлөөлж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
БОХИРЫН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГАР ХӨЛ, ҮЕ МӨЧ ӨВДДӨГ БОЛСОН УЧРААС ХӨНГӨВЧИЛЖ КРАН ДЭЭР АЖИЛЛУУЛАХ БОЛСОН
-Жолооч гэхээр та яг юу хийх вэ?
-Хаана ямар л ажил байна тэнд л машинтайгаа явж байна шүү дээ. Олон жил ажилласан болохоор дарга нар надад хөнгөлөлт үзүүлж краны жолооч хийлгэх болсон. Түүнээс биш би бохирын жолооч байсан л даа. Бохирын нөхцөлд ажиллаж чадахгүй гар хөл, үе мөч өвддөг болсон учраас хөнгөвчилж кран дээр ажиллуулах болсон. Ямар ч байсан хоёр жил явчихаад суучих санаатай л байна.
-Энд амьсгалахын аргагүй өмхий үнэртэж байна. Анх таныг ажлаа авч байхад ийм л үнэртэж байсан уу?
-Үгүй шүү. Намайг ирж байх үеэс орчин тойрон ихэд өөрчлөгдсөн. Үнэрийн хувьд үнэхээр харьцуулалтгүй болсон. Анх ажлын гадаа л бага зэрэг үнэртдэг байсан бол одоо гадна дотор ялгаагүй л ханхалдаг болжээ.
-Ажлын байрандаа ирээд биед тань байнга илэрдэг сөрөг нөлөө юу вэ?
-Хамар битүүрч хув хуурай болчихно. Бас ам байнга хатна...
ЗАЛУУ АЖИЛЧДЫН ХУВЬД БИДЭН ШИГ ИЙМ УДААН АЖИЛЛАХ БОЛОМЖ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ. ЗААВАЛ СУУРЬ ӨВЧТЭЙ БОЛДОГ
-Ажилчдад хордлого тайлах сүү өгдөг гэсэн?
-Өгнө. Гэхдээ бидэнд сүүний норм байхгүй. Хөдөлмөр хамгааллын инженер эндээ зохицуулаад л илүүчилдэг болохоос норм байдаггүй л дээ.
-Цалин хэр байна, амьдрал ахуйд нь хүрэлцэх юм уу?
-Ер нь муу шүү дээ. Олон жил ажилласан гэх нэмэгдэлтэйгээ нийлээд 700 мянган төгрөг авдаг. Сүүлийн үед манай УСУГ-аас олон жил ажилласан хүмүүстээ нэмэгдэл олгодог болсон. Урамшууллаа аваад зургаан сар болж байна.
-Энд ажиллагсдын дийлэнх нь залуучууд гэсэн байх аа?
-Тийм ээ. Энд ажиллаж байгаа хүүхдүүдийн хувьд бидэн шиг ийм удаан ажиллах боломж үнэндээ байхгүй. Заавал суурь өвчтэй болдог. Жил болгон эмчийн үзлэгт ороход заавал нэг өвчний оноштой буцдаг. Ирэх жил нь өнөөх өвчин нь сэдрэх үү гэхээс эдгэсэн зүйлгүй л байдаг.
ЕР НЬ ЭНД НАСААРАА АЖИЛЛАСАН ЗАСВАРЧИН БАРАГ Л БАЙДАГГҮЙ, ДАНДАА Л ӨВЧНИЙ ШАЛТГААНААР АЖЛААСАА ГАРЧИХДАГ
-Ажиллаж байгаа цагтаа маск зүүдэг үү. Хэр нөлөөтэй байдаг вэ?
-Маск зүүгээд ч үнэндээ нэмэргүй.
-Өнгөрсөн жил хүмүүс хордлогод орох үед та хажууд нь байсан уу?
-Би тухайн үед хүмүүсийг аврах ажилд гар бие оролцсон. Гэтэл дараа нь яасан хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хангаагүй гээд бөөн юм болсон. Хордлого тайлах гээд 10 хоног эмнэлэгт хэвтэхэд тэд маш стресстэй орчинд байсан. 20-30 насны залуухан хоёр хүү айхтар хордлогод орсон. Ер нь энэ арьс шир, ноосны үйлдвэрүүдээс маш их химийн бодистой ус ирж байна. Өмнө нь арай ч ийм байгаагүй. Зөвхөн хэрэглээний бохирыг авах ёстой цэвэрлэх байгууламж өнөөдөр үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэх болсноор хүчин чадалгүй болчхоод байна. Ер нь бид өнөөдөр ямар орчинд ажиллаж байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоох шаардлагатай. Ер нь энд насаараа ажилласан засварчин бараг л байдаггүй, дандаа л өвчний шалтгаанаар ажлаасаа гарчихдаг.
ЗАРИМ ХҮНИЙ БИЕ ЯР ШАРХ БОЛЧИХСОН Л БАЙДАГ
-Та нарын ажлын нөхцөлийг “хортой”-д шилжүүлчихвэл?
-Эрт тэтгэвэрт гарна. Таван жил ч гэсэн энэ хортой нөхцөлөөс ангид тэтгэвэрээ аваад явбал сайхан биз дээ.
-Эндэхийн дийлэнх ажилтан ялангуяа урьдчилсан цэвэрлэх байгууламжийн ажилчид идээт үрэвсэлтэй гэх юм билээ?
-Тийм ээ, зарим хүний бие яр шарх болчихсон л байдаг.
-Хоолойгоор дамжаад янз бүрийн юм ирнэ биз?
-Усаар дамжин дутуу төрсөн хүүхэд, үхсэн хүн гээд есөн шидийн юм ирнэ шүү дээ. Ирэхгүй юм гэж байхгүй. Дээр үед Хархорин захын тэнд нэг хүүхэд тагийг нь авчихсан худаг руу унасан тохиолдол гарсан. Хөөрхий минь урсаж явсаар 30 минутын дараа цэвэрлэх дээр ирсэн дээ. Аймар юм их болно оо энд.
Энэ мэт тэтгэвэрт гарч чадах эсэхдээ эргэлзсэн, бие нь шалтгаантай олон хүн энд цалин бага, ажлын хүнд гэж гомдлолгүй ажиллаж байна. Ажилтнуудын биеийн байдалд хяналт тавьж ажилладаг Төв цэвэрлэх байгууламжийн эмч Ц.Хүрэлдуламтай цөөн хором хүүрнэлдлээ.
ЭМЧ Ц.ХҮРЭЛДУЛАМ: ДИЙЛЭНХ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛТАЙ ГЭХЭЭР ХОРТОЙ НӨХЦӨЛИЙГ ИЛЭРХИЙЛЭЭД БАЙХГҮЙ ЮУ. ТЭГЭХЭЭР АЖЛЫН НӨХЦӨЛ “ХҮНД” БУС “ХОРТОЙ” Л БАЙГАА ЮМ
-Цэвэрлэх байгууламжийн ажилчдын дунд ямар өвчлөл нийтлэг тохиолддог вэ?
-Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдыг жил бүр нэг удаа нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт оруулдаг. Улсын хэмжээний үзлэгтэй харьцуулахад манайд чих, хамар, хоолойн өвчлөл давамгайлдаг. Өөрөөр хэлбэл 100 хүн үзлэгт оруулахад 98 нь чих, хамар, хоолойн өвчтэй байх жишээтэй. Үүн дотроо гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл элбэг тохиолддог. Эдгээр ажилчны дийлэнх нь хүйтэн чийгтэй орчинд гадаа ажилладаг ажилчид, усан дотор удаан зогсдог сараалжны машинистууд байдаг. Тэдэнд өвөл, зунгүй усан дотор ажиллах шаардлага тулгардаг. Үүнээс гадна ихэнх залуучууд хамрын салстын шархлаат үрэвсэлтэй.
-Эдгээр өвчлөл нь хөдөлмөрийн нөхцөлтэй шууд холбоотой юу?
-Эндээс хөдөлмөрийн нөхцөл ажилчдын эрүүл мэндэд зайлшгүй нөлөөлж байгаа нь харагддаг. Мөн энэ үнэр байна. Өмхий үнэр хүний биед яаж нөлөөлдөг вэ гэхээр төв мэдрэлийн системийг гэмтээж эхэлдэг. Хүчилтөрөгчийн дутагдалд оруулж судас нарийсгана. Үүний улмаас толгой байнга өвдөж, нойргүйтүүлж, ядраадаг. Ерөөсөө л хөдөлмөрийн чадвар алдалт эндээс үүсэж байна. Улсын хэмжээгээр хоол боловсруулах зам болоод зүрх судасны өвчлөл дээгүүрт бичигдэж байхад манайд эсрэгээрээ чих, хамар, хоолойн өвчлөл эзэлж байгаа нь бидний ажиллаж буй орчин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаагийн баталгаа. Бид нийслэлд хамгийн сайн гэгдэх эмнэлгүүдийг сонгож үзүүлдэг. Сүүлийн гурван жилийн судалгаагаар дээрх өвчлөл тэргүүлж байна.
АЖИЛЧДЫН ДУНД АРЬСНЫ ИДЭЭТ ҮРЭВСЭЛ, МӨӨГӨНЦӨРТ ҮРЭВСЭЛ, ХУМСНЫ МӨӨГӨНЦӨР ЭЛБЭГ ТОХИОЛДОЖ БАЙНА
-Ажилчдын дунд арьс, харшлын өвчлөл их байдаг гэж сонссон?
-Бидний санааг зовоож буй сүүлийн үед нэмэгдэх болсон бас нэг асуудал бол арьс, харшлын өвчин. Ажилчдын дунд арьсны идээт үрэвсэл, мөөгөнцөрт үрэвсэл, хумсны мөөгөнцөр элбэг тохиолдож байна. Энэ нь бохир уснаас шууд хамаардаг өвчнүүд. Мөөгөнцөр бол нойтон, усан орчинд байдаг л үүсгэгч шүү дээ. Гэтэл усны гуталтай өдрийн найман цаг хөл чийгтэй байна гэдэг мөөгөнцөрт өвчин үүсгэх гол нөхцөлийг бүрдүүлдэг.
-Тэдний эрүүл мэндийг дэмжиж, сэргийлсэн ямар ажлыг зохион байгуулдаг вэ?
-Байгууллагаас ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор олон талт арга хэмжээг авдаг. Бохир усаар дамжин халдварладаг гэдэсний балмад өвчнөөс сэргийлэх вакцин, витаминжуулалтын аяныг хавар, намар хийж байна. Мөн хордлого саармагжуулах сүүг хангалттай хэмжээгээр өгч байгаа ч өдөр тутамд тулгарч буй өвчний тохиолдол нь хордлого байсаар л байна.
-Хордлогын тохиолдол элбэг байдаг гэхээр ихэвчлэн ямар зовиур илрэх үү?
-Ажилчдын дийлэнх нь ам цангах, толгой эргэх, хамар битүүрэх, нүд улайж загатнах зовиуртайгаар ирдэг. Энэ бүхэн нь хордлогын шинж тэмдгүүд юм. Мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол одоогоор гараагүй байна. Гэхдээ олон жил ажилласан хүмүүст цаашдаа мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол гарахгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл нэгдүгээрт үнэр, хоёрдугаарт агаар, хөрсний бохирдол гуравдугаарт байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж байна. Мөн манайд ээлжээр хүмүүс ажилладаг. Олон жил ээлжийн ажил хийсэн ажилчдын дунд нойргүйдэл, мэдрэлийн архаг ядаргаа, дүлийрлийн шинж тэмдэг илрэх болсон.
ТЭТГЭВЭРТ ГАРАГСАДЫН ДИЙЛЭНХ НЬ ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ, ЗҮРХ СУДАСНЫ АРХАГ ӨВЧИН, АРХАГ ЯДАРГААТАЙ БАЙДАГ
-Ер нь ажилчдын хувьд хамгийн ихдээ хэдэн жил ажилласан байдаг вэ?
-2-3 жил, 30-35 жил ч ажилласан хүмүүс байдаг. Мэдээж маш олон янзын оноштой тэтгэвэрт гардаг. Тэр дотроос элэгний хатуурал, зүрх судасны архаг өвчин, архаг ядаргаатай хүмүүс байна. Жилд 2-3 удаа эмнэлэгт хэвтэж сувилуулахгүй л бол хөдөлмөрийн чадваргүй болчихсон хүмүүс цөөнгүй бий. Ингэж лист авч олон дахин эмнэлэгт хэвтэж байхаар хурдан тэтгэвэртээ гарах юмсан гэдэг. Ер нь энэ мэт байнга бие нь өвдөөд л байвал ажлын бүтээмж багасна л гэсэн үг. Ажилчдад байнгын үзлэг хийж улсаас энэ бүхэнд анхаарал хандуулж байгаа боловч цэвэрлэх байгууламж үнэргүй болж, тоног төхөөрөмж нь бүрэн чадлаараа ажиллаж, орчин нөхцөл сайжрах тэр цагт л өвчлөл буурна. Түүнээс биш өвчлөөд ороод ирсэн хүнд шинж тэмдгийн шинжилгээ, эмчилгээ хийх нь эрүүлжүүлэх ажил болж чадахгүй.
-Адилхан бохир агаараар амьсгалж буй хэрнээ ажилчдыг хэвийн болон хэвийн бус нөхцлөөр нь ангилсан талаар ажилчид гомдоллож байсан. Энэ асуудалд та эмч хүний зүгээс ямар байр суурьтай байна?
-Өнгөрсөн жил бид ажилчдаасаа түүврийн аргаар хоолойн залгиурын арчдасын шинжилгээ авсан юм. Лаг дээр ажилладаг хоёр оператор, бохир усны сараалжин дээр ажилладаг хоёр оператор, бохирын худаг руу орж ажилладаг хоёр оператор, инженер техникийн ажилчдаас хоёр хүн, засварчдаас хоёр гээд нийт 14 хүнийг шинжилгээнд хамруулсан. Гэтэл шинжилгээний хариу яг л адилхан гарсан. Инженер техникийн ажилтан гээд албан тасалгаанд сууж ажиллаж байгаа хүмүүс эрүүл байдаггүй юм байна л даа. Яг л тэр сараалжинд ажилладаг хүмүүсийн хоолойноос гарсан аман дахь өвчин үүсгэгчүүд тэдэнд ч бас байсан. Тэгэхээр энэ хашаанд ажиллаж байгаа хүн болгоны өвчлөл ижилхэн л байна гэсэн үг. Эндээс ажлын нөхцөлийг ялгавартайгаар тогтоосон нь буруу л юм шиг санагдаж байна.
ЯАГААД БИД ХЭВИЙН БУС АНГИЛАЛД БАГТДАГ ЮМ, БҮР ХҮНДИЙН ХҮНД АНГИЛАЛД ОРМООР БАЙНА ГЭДЭГ
-Ер нь мэргэжлийн байгууллагуудаас ажлын орчны шинжилгээг хийдэг биз дээ. Хэсэг хором ч саатах аргагүй өмхий үнэртэж, амьсгаа боогдож байна...
-Хүмүүсийн өвчлөл, над дээр зовиур хэлж орж ирж байгаа хүмүүсийн биеийн байдал хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээтэй зөрчилдөж байдаг. Ямар аргаар манай нөхцөлийг үнэлдэг юм бүү мэд. Мэргэжлийн байгууллагаас маш хангалтгүй шинжилгээ авдаг. Гэтэл бид 24 цагийн үйл ажиллагаагаа шалгуулж үнэлүүлмээр байдаг. Гэтэл өглөө нэг багаж барьсан хоёр хүн ирээд л станциудаар яваад л хэмжилт хийдэг. Тэр нь маш хангалтгүй. Гэтэл 24 цагт ирж буй усны бүтэц янз бүр. Тэгэхээр 24 цаг хэмжилт хийлгэх хэрэгтэй. Тэдний дүгнэлтээр ажлын нөхцөл хэвийн гэж тогтоосон ч бодит байдалд ажиллахад их хүндрэлтэй байдаг. Яагаад бид хэвийн бус ангилалд багтдаг юм бүр хүндийн хүнд ангилалд ормоор байна гэдэг.
-Үйлдвэрүүдийн хүнд элемент, хортой нэгдэл бүхий ус энд ирдэг гэсэн. Гэтэл шинжилгээгээр хэвийн гардаг гэхээр аль аль талдаа зөрчилдөөд л байна даа?
-Ноос ноолуурын үйлдвэрүүдийн химийн бодистой ус манайд ирж байна. Заримдаа ус илт цэнхэртэж харагддаг. Сараалжин дээр ажилладаг бүсгүйчүүд бөгжтэйгөө яваад орвол бөгж нь устай урвалд ороод л хав хар өнгөтэй болчихдог. Бидний нүдэнд үзэгдэхгүй ч тэнд маш их химийн урвал явагдаж байгаагийн жишээ. Өвөл ил задгай байгаа ус агаарт ууршиж байдаг. Улаанбаатарт цас ороогүй байхад манай энд битүү цас цан дардаг. Тэгэхээр гадаа ажиллаж байгаа бүх хүний амьсгалын замаар өнөөх хортой бодисууд нэвтэрнэ гэсэн үг. Өвөл болохоор манайд ямар өвчин түлхүү тохиолддог гэхээр хамар, хоолойн өвчин. Түүнээс гадна хортой нөхцөлд сүү ууна гээд Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байдаг. Тушаалтай учраас үүнийг өөрчлөх боломжгүй гэж үздэг. Социализмийн үед ирж байгаа ус өнөөдрийн усны найрлага газар тэнгэр шиг зөрүүтэй. Хэмжээ, бүтэц нь өөрчлөгдсөн байхад бидний хор тайлан бүтээгдэхүүн 500 грамм сүү хэвээр байна. Гэтэл тэр нь харшил сэдээгч хүчин зүйл болчихдог. Өөрөөр хэлбэл арьсны идээт үрэвсэлд хориглох заалт нь сүү, сүүн бүтээгдэхүүн.
БИД ЯМАР АГААРААР АМЬСГАЛААД БАЙГААГАА, ТЭР НЬ ЯМАР ӨВЧЛӨЛ ҮҮСГЭЖ БУЙГ ШИНЖЛҮҮЛМЭЭР БАЙНА
-Тэгэхээр цэвэрлэх байгууламжид ажиллаж буй хүмүүсийн ажлын байрны нөхцөлийг анхнаас нь “Хүнд нөхцөл” гэж тодорхойлжээ. Гэтэл бодит байдал нь “хортой” гэх тодорхойлолттой нийцэж байна. Тийм үү?
-Би түрүүн хэлсэндээ удаан ажилласан хүмүүс архаг мэдрэлийн ядаргаатай, архаг нойргүйдэлтэй, зүрх судасны өвчтэй, элэгний хатууралтай байдаг гэхээр хортой нөхцөлийг илэрхийлээд байхгүй юу. Хүний биеийн хорыг шүүдэг ганц эрхтэн бол элэг. Гэтэл элэгний архаг үрэвсэлтэй, B, C вирусны тээгч нар зөндөө л байна. Энэ л нөлөөлөх хүчин зүйл болоод байгаагийн илрэл. Тиймээс хэвийн бус буюу хүнд гэдэг тодорхойлолттой би санал нэгдэхгүй байгаа юм. Сая манайд хордсон хоёр ажилтан харууллаа ш дээ. Богино хугацаанд маш хүнд хордлогод орсон. Тэгэхэд клиникийн томоохон зөвлөхүүд хордлого тайлах явц дээр ажилласан.
Эрүүл мэндийн яамны хордлогын зөвлөх эмч ажиллаад бүр гайхаж байсан. Хэр баргийн хордлогыг 24-48 цагт тайлдаг. Гэтэл энэ ажилчид хордлогоос гарахгүй байна, ямар хүнд хордлогод ороо вэ гэж дуу алдаж байсан. Тэднийг мундаг эмч нараас бүрдсэн хордлогын баг болоод маш их хөрөнгө хаяж байж сэхээсэн. Тэр объект дээр тэр хоёроос гадна олон хүн ажилладаг. Шаардлага гарвал манай инженер техникийн ажилчид хүртэл аваарын нөхцөл рүү орж бохир усан дотор сэлээд ам хамар руугаа хахаж цацаагаад л гарч ирдэг шүү дээ.
-Мэргэжлийн хяналтаас ажлын байрны шинжилгээ авдаг талаар та ярьсан. Яг лагийн талбай орчмоос хөрс, агаарын шинжилгээ хийсэн үү?
-Агаар, цацраг, хөрсний шинжилгээ хийлгэх ёстой. Гэтэл тийм шинжилгээ ердөө хийж байгаагүй. Мэргэжлийн хяналт ажлын байр орчмын дулаан, гэрэлтүүлэг, тоосонцор, дуу чимээ доргион зэрэг тавхан үзүүлэлтээр л шинжилгээ хийдэг. Энэ нь манайд үнэхээр хангалтгүй. Тэгээд хариу нь дандаа хэвийн гарна. Гэтэл бид ямар агаараар амьсгалаад байгаагаа, тэр нь ямар өвчлөл үүсгэж буйг, яагаад энэ хүмүүсийн ам хамраас өвчин үүсгэгч бактериуд илрээд байгааг шинжлүүлмээр байна. Энэ жил агаарын чанарын албанд хандъя гэж бодож байна. Бид хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг л сайн хийлгэмээр байна.
Бид салхины сэвшээнд өмхий үнэртэх төдийд л тэсгил алдан хамраа дардаг. Гэтэл цэвэрлэх байгууламжийн ажилчид эхүүн, амьсгалах аргагүй тэр л үнэрээр агаараа болгон амьсгалж хүний ялгадас, үйлдвэрүүдийн хортой хаягдал дунд ажиллаж байна.
Цалин бага гэж гололгүй ачааны хүндийг үүрсэн тэд хүчин зүтгэснийхээ хариуд элдэв өвчнөөр л биеэ "шагнаж"... Үүний цаана 195 ажилтны эрх ашиг хөндөгдөж байна.
Зарим нь насаараа зүтгэсэн ч тэтгэвэрээ авч чадалгүй бурхан болж байна. Хот өмхийд автлаа гэж хашгиралдахын оронд хамгийн түрүүнд эдгээр ажилчдын орчин нөхцөл, цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарал хандуулмаар...
Тэд тавтай нөхцөлд ажиллахын сацуу бусдын л адил амьдрах, амьд явах эрхтэй хүмүүс шүү дээ.