Зураач С.Шүрэнцэцэг бие даасан үзэсгэлэнгээ “Best art” галерейд нээлээ. “Бүсгүйн хүсэл” нэртэй энэхүү үзэсгэлэнд бүсгүй хүний галбирлаг дүр төрхийг хийсвэрлэн харуулсан 56 бүтээл багтжээ.
Үзэсгэлэнг үзэх л зориулалттай тул энд дүрслэл болоод тайлбар хийх нь илүүц билээ. Энэ сарын 29-нийг дуустал энэхүү үзэсгэлэн таны өмнө нээлттэй. Гэхдээ “Бүсгүйн хүсэл”-ийн “эзэн” зураач С.Шүрэнцэцэгтэй үзэсгэлэнгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Бүсгүйн хүсэл нь юу вэ?
-Олон шүү дээ. Хайр. Хүүхэд. Мөрөөдөл.
-Энэ үзэсгэлэнгээрээ юу өгүүлж, юу хэлэхийг зорьсон бэ?
-Эмэгтэй хүний мөн чанар нь хайрлаж, энэрэх сэтгэл юм болов уу. Эмэгтэй хүний гоо сайхан нь дотоод ертөнц нь гэж би боддог юм. Сайхан сэтгэлтэй хүн нүдэнд дулаахан сайхан харагддаг шүү дээ. Бүр өөрийн гэсэн гоо сайхныг өөртөө агуулж байдаг л даа. Тэр гоо сайхны өмнө ямар ч уур омог зөөлөрдөг шүү дээ. Тэгээд эдгээр бүтээлийг маань бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн тухай магтуу зураг гэж хэлж болно.
-Анзаараад байхад таны зурагт мариалаг эмэгтэйчүүд олон байна.
-Яг ч мариалаг биш юм аа. Биеийн булбарай зөөлөн, дур булаам байдлыг л би ингээд илэрхийлчихсэн юм.
-Бас зарим бүсгүйчүүд нүүрээ нуучихсан байх юм.
-Царайгаа үсээрээ халхалсан, биеэ эвхсэн байгаа биз. Гэхдээ албаар ингэж төлөвлөж зураагүй юм аа. Санаандгүй хэрэг. Нэг л мэдэхэд ихэнх нь ийм нуугдмал болчихсон байсан. Магадгүй миний сэтгэл зүйтэй холбоотой байх аа. Зураачийн сэтгэл хөдлөл, зан араншин бүтээлд нь тусдаг гэдэг дээ. Гэтэл би чинь сэтгэл хямралтай хүн шүү дээ. Бас нууцлаг. Тэгээд миний энэ бүхэн бүтээлд маань шингэчихсэн байх.
-Цаашдын төлөвлөгөө?
Цаашид ч гэсэн би энэ сэдвээрээ дагнан ажиллах сонирхолтой байна.