Энэ оны эхний есөн сарын байдлаар Саудын Араб улс "хар алт"-ны олборлолтоороо тэргүүллээ гэж "Аль-Иктисадия" сонин мэдээллээ.
“Хар алт”-ны гигант Саудын Араб энэ оны эхний есөн сарын байдлаар өдөрт нийт 10.9 сая баррель газрын тос олборлов. Харин түүний гол өрсөлдөгч ОХУ-ын хувьд нэг байраар хойшилж, хоёрдугаар байрт буусан бөгөөд мөн хугацаанд өдөрт дунджаар 10.12 сая баррель газрын тос олборлосон байна.
Энэхүү үзүүлэлт бол Саудын Араб газрын тосны салбарын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг эх сурвалж онцоллоо. 2012 онд нэг баррель газрын тосны үнэ 112 ам.доллар байхад Саудын Араб өдөрт 9.8 сая баррель нефть олборлодог байв.
Эх сурвалж: РИА Новости