Францын Сангийн яам терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг улиг болсон төлөвлөгөөний нэг хэсэг болгож зөвхөн тагнуулын байгууллагын сэжигт үндэслэн нэр бүхий хүмүүсийн банкны дансыг хянах журам хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Ирэх нэгдүгээр сард Францын Засгийн газар Сангийн яамны харьяа, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх Tracfin хэлтэст шинэ журмыг танилцуулах юм. Ингэснээр эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн санхүүгийн гүйлгээ, банкны үйлчилгээг Tracfin хянан, шалгах боломжтой болох юм.
Гэмт хэрэг хийгээгүй боловч сэжигтнээр тагнуулынхны анхааралд өртсөн 10.500 орчим хүнийг “S жагсаалт”-д оруулсан байна. Мөн исламын шашны хэт туйлшрах үзэлд автагдаж байгаа болон зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн сэжиглэж буй хүмүүс ч багтжээ. Гэхдээ тэдний хэнийг ч юу хийж явааг нь 24 цагийн турш хянаж, шалгаагүй юм. Харин энэ нь 130 хүний аминд хүрсэн Парисын цуврал халдлагатай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй Францын эрх баригчдын арга хэмжээ юм. Үүнээс гадна тус улс дотооддоо гурван сарын хугацаатай онц байдал зарлаж, Сири дэх “Исламын улс”-ын бай руу агаарын цохилт өгөөд эхэлсэн билээ.
Эрх баригчид халдлагатай холбоотой бүгдийг нэг бүрчлэн нарийн шалгаж буй ч үүнийг зохион байгуулахад хэдэн сая евро зарцуулсан гэдгийг тогтоосон байна. Жихадууд багаар бодоход л зочид буудлын хоёр өрөө, Парисын захын дүүрэгт орон сууц, гурван ч машин хөлсөлж байсан нь тогтоогдсон. Мөн халдлагадаа ашигласан Калашников бууг Брюсселиэс авсан гэж үзвэл нэг бүр нь 1.000-2.000 еврогийн үнэтэй байдаг.
“S жагсаалт”-д орсон хүмүүсийг нарийн тогтоох ажил Парисын халдлагаас хойш Францын улс төрд халуун сэдэв болжээ. Ерөнхийлөгч асан Николя Саркози “S жагсаалт”- ыг цахимжуулах хэрэгтэйг өнгөрсөн долоо хоногт хэлсэн.
Сангийн сайд Мишель Сапин арваннэгдүгээр сарын 13-ны халдлагыг бэлтгэхэд санхүүгийн голлох хэрэгсэл болсон урьдчилсан төлбөрт картуудын гүйлгээний хяналтыг сайжруулах санаачилга гаргаснаа танилцуулав. “Терроризмтой тэмцэхийн тулд санхүүгийн үйл ажиллагааг нь хянаж, түүнтэй тэмцэх нь хамгийн чухал” гэдгийг сайд Мишель Сапин хэлсэн юм.
Ийм төрлийн зээлийн картуудаар төлбөр тооцоо хийхэд хэрэглэгчийн иргэний хувийн бичиг баримтыг шаарддаггүй нь хянахад нэлээд түвэгтэй байдаг аж. Тодруулбал, эдгээр дан карт нь 250 хүртэлх еврогоор цэнэглэдэг бөгөөд нэг жилд 2500 евро хүртэлх гүйлгээний хязгаартай байдаг тул иргэний хувийн бичиг баримт шаарддаггүй журамтай аж. Тиймээс 2016 оны эхний улиралд энэ журмын заалтуудыг нэг бүрчлэн тогтоох юм байна. Халдлага болохоос өмнө алан хядагчид хоноглосон зочид буудлынхаа өрөөний төлбөрийг ийм төрлийн картаар хийсэн аж. Тиймээс Tracfin-ийн дарга Бруно Даллес “Эдгээр урьдчилсан төлбөр картыг хилийн чанадад олгодог. Францад хааяа нэг, зочид буудлын төлбөр төлөх, доод ертөнц буюу зохион байгуулалттай гэмт хэргийн санхүүгийн төлбөр тооцоонд хэрэглэгддэг” хэмээн тайлбарлав.
Эцсийн дүнд, Францын Засгийн газар банкны дансны гүйлгээг зогсоох журмаа улам чангалахаар санаархаж байна. Өөрөөр хэлбэл, Tracfin алан хядах ажиллагаанд оролцож, гардан гүйцэтгэсэн, хийхээр завдсан хэний ч болов банкан дахь хадгаламжийн данс, худалдан авалтын гүйлгээ болон халамжийн төлбөрийг хаах эрхтэй болно гэсэн үг.
Ноён Сапин мөн Европын холбооны гишүүн орнуудаас хамгийн сүүлд баталсан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх Европын удирдамжийн хэрэгжилтийг яаралтай наашлуулахыг шаардана гэдгээ хэлэв. “Бид гадаадын хамтрагчдаасаа сэтгэл санааны хангалттай дэмжлэг авч, өрөвдөж энэрэхийг нь харлаа. Одоо бид сэтгэл хөдлөлөө хойш тавих ёстой” хэмээн тэрбээр өгүүлжээ. Түүнээс гадна дэлхийн банкны гүйлгээний 90 хувийг бүрдүүлдэг ч АНУ-ын хяналтад байдаг Swift сүлжээгээр дамжуулан хийх европчуудын банкны гүйлгээний хяналтыг сайжруулахыг шаардана гэдгээ ч ноён Сапин учирлав.
Майкл Стотард