Бельгийн Прокурорын газраас Парисын халдлагын тав дахь сэжигтнийг олон улсад баривчлах албан ёсны зөвшөөрлийг гаргалаа. Мохамед Абрини гэх этгээд халдлага болохоос хоёр хоногийн өмнө хэргийн гол сэжигтэн Салах Абдесламтай хамт явж байсан нь тогтоогджээ.
Түүнчлэн халдлагад ашигласан “Renault Clio” автомашиныг жолоодож явсан байна. Үүнээс гадна Парисын халдлагыг зохион байгуулсан гэж үзэж байсан Абделхамид Абауд 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд дахин нэг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан талаар Францын Прокурорын газраас мэдээлжээ.
Мөн тэрбээр энэ 13-нд Парист болсон халдлагын дараа хэргийн газарт эргэн ирснийг түүний гар утасны байршил заагч харуулж байгаа юм байна. Абделхамид Абауд нь энэ сарын 18-нд Францын цагдаа нарын хийсэн дайралтын үеэр амиа алдсан юм.
Парис хотын прокурор Франсис Молинс “Абаудын гар утасны байршил тогтоогчийг харвал тэрбээр энэ сарын 13-14-нд шилжих шөнө 22.00 болон 24.00 цагт хоёр удаа хэргийн газар очсон байна.
Энэ нь Абделхамид Абауд халдлагын газар цагдаа нартай хамт байсан гэсэн үг. Түүнчлэн Абделхамид Абауд болон түүнтэй хамт олдсон этгээд нь энэ сарын 18 эсвэл 19-ний өдөр Парис хотод дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж магадгүй” гэж мэдэгджээ.