Оракл Аренад явагдсан Лос-Анжелес Лейкерс болон Голден Стэйт Уорриорз багуудын тоглолт үндсэн цагт 111-77 харьцаатай талбайн эздийн хожлоор өндөрлөлөө.
Ийнхүү Алтан мужийн дайчдын хожлын цуврал 16-0 болж тэд түүхэн амжилтын эзэд боллоо.
Голден Стэйт Уорриорз 1948-49 онд Вашингтон Уизардс, 1993-94 онд Хьюстон Рокетс багуудын тогтоож байсан 15-0 гэсэн амжилтыг ийнхүү шинэчлэн тогтоосон юм.
Калифорниа мужийн багуудын тоглолт эхнээсээ л талбайн эздийн ноёрхол дор өрнөсөн бөгөөд эхний үе 30-11, хоёрдугаар үед багууд 24-27 оноо авсан юм. Харин гурав болон дөрөвдүгээр үед багууд 35-17, 22-22 оноо авсан бөгөөд үндсэн цагт 111-77 харьцаатай Голден Стэйт хожин 16 хожил 0 хожигдолтой бүсээ итгэл төгс тэргүүлж байна.
Харин Лос-Анжелес Лейкерсийн хувьд ердөө 2 хожил 12 хожигдолтой өрнөдийн хамгийн сүүлийн байранд явж байна. Энэ өдөр талбайн эздээс Стефан Карри 24 оноо, 9 ашигтай дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Дрэймонд Грин 18 оноо, Леандро Барбоза 13 оноо, Клей Томпсон 11 оноо авч багтаа тус хүргэжээ.
Харин зочдоос Жулиус Рэндл, Луис Уильямс, Ларри Нэнс нар багаасаа хамгийн их буюу 10 оноог тус бүр авсан байна.
Лос-Анжелес Лейкерс 77-111 Голден Стэйт Уорриорз тоглолтын тойм
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Индиана Пэйсерс 123 - 106 Вашингтон Уизардс
Бостон Селтикс 97 - 121 Атланта Хокс
Даллас Маверикс 96 - 110 Мемфис Гриззлис
Лос-Анжелес Клипперс 111 - 94 Денвер Наггетс
Чикаго Буллз 93 - 88 Портлэнд Трэйл Блэйзерс