Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 630 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар бэлтгэж байгаа 742 өргөдөл байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3248 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1772 ширхэг, ашиглалтын 1476 ширхэг тусгай зөвшөөрөл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан.
Энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтын 9 талбайд нийт 18 аж ахуйн нэгжээс 22 санал ирүүлсэн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судалж шийдвэрлэх шаардлага өнгөрсөн хугацааны туршлагаас харагдаж байна. Иймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилго бүхий Ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.