Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг улс тунхагласан баярын өдөр гэж тэмдэглэсээр ирсэн. Гэтэл баярын өдөр гэж өргөнөөр тэмдэглэхээ болиод, тэмдэглэлт өдөр гэж нэрлэх болсон.
1924 оны арваннэгдүгээр сарын 24-нд баталсан анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлын талаар үнэн бодит, цэгцтэй ойлголтыг өргөн түмэнд хүргэх нь түүхийн шинжлэх ухааны төдийгүй эх орон, үндэсний өв соёл, өвөг дээдсийнхээ амьдрал тэмцлийн замналыг танин мэдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тийм учраас анхаарлын гадна орхиж болохгүй, маш чухал үйл явдал юм. Яагаад гэвэл, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд шинэ үеийн Монгол улс анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж чадсанаар маш эгзэгтэй, түүхэн хариуцлагатай цаг үед умард, өмнөд хоёр хөршийнхөө улс төр, дипломат явуулгын хайчин галаас өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалж чадсан гэж үзэх үндэстэй.
Тухайн үед олон улсын харилцааны байдал тун ярвигтай, Монголын тусгаар тогтнол тун эгзэгтэй амаргүй нөхцөл байдалд байсан. Ялангуяа Анхдугаар Богд Өндөр гэгээний YIII дүрийн Богд Жавзандамба хутагт хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгсөнгүүт хоёр хөрш Монголын асуудлыг хоорондоо яриад л шийдэх болсон. Тухайлбал, Зөвлөлт Орос Улс, Хятад хоёр улс хоорондоо хэлэлцэж байгаад 1924 оны тавдугаар сарын 31-нд “Асуудал зохицуулах ерөнхий зарчмын тухай” гэсэн хэлэлцээр байгуулжээ. Уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлд: Гадаад Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ЗСБНХУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж шууд зааж өгсөн байна.
Гадаад Монгол гэж манай улсыг хэлж байгаа юм. Түүнээс өмнө ч ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссар, өнөөгийнхөөр бол Гадаад яамны сайд Г.Чичерин Монголыг тусгаар тогтнуулах гэвэл Хятад улс дургүйцнэ гэх утгатай үг хэлж байсан. Тэрээр, Монголын элчин төлөөлөгч Давааг 1923 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүлээн авч уулзаад “Манай улс 400 сая хүнтэй Хятадтай найрамдахыг хүсэх нь маш чухал” гэдгээ мэдэгджээ. Ингэж л манай улсын ашиг, сонирхлыг гаргуунд гаргаж, золиосолж, наймааны аргаар хэл амаа ололцож байгаад ЗХУ, Хятад улс хоорондоо дипломат харилцаа тогтоож, Монголоос зөвлөлтийн цэргийг 1925 он гэхэд бүрэн гаргасан байдаг.
Хойд, урд хоёр хөрш өөр өөрсдийн ашиг сонирхлоо хангахын тулд Монголыг золиослох эзэрхэг бодлогоосоо огт салаагүй тэр нөхцөлд Монголын улс төрчдийн өмнө тусгаар тогтнолоо хэрхэн авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан зорилт болж хувирсан. 1921 оноос хойш гуравхан жилийн дотор тусгаар тогтнолын асуудал, дотоод, гадаад нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн хэрэг шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж “Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл мөн” гэж эрс мэдэгдэж байв.
Асар хүнд нөхцөлд Ардын Засгийн газар, МАН-ын бодлого, үйл ажиллагаанаас Монгол Улсын ирээдүй шалтгаалах болоод байв. Ийм үед буюу 1924 оны зургадугаар сарын 3-нд МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурал хийж, Монголд Бүгд Найрамдах засаг тогтоох шийдвэр гаргасан байна. Түүнээс дөрөв хоногийн дараа хуралдсан Намын Төв Хорооны бүгд хурлаар тэрхүү шийдвэрийг хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, Да Жунтан гэдэг их ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэсэн шийдвэр гаргажээ.
Үүний дараа тухайн үед хууль тогтоох эрх мэдлийг давхар хэрэгжүүлж байсан Ардын засгийн газар 1924 оны зургадугаар сарын 13-ны өдрийн XVIII хурлаараа Монгол Улсад Бүгд Найрамдах байгуулал тогтоох тухай түүхэн шийдвэр гаргаад, түүнийг олон нийтэд зарлан тунхаглахаар тогтжээ. Энэ ёсоор зургадугаар сарын 15-нд Монгол Улсад Бүгд Найрамдах Засаглал тогтсон тухай олон нийтэд зарлаж, баяр ёслол хийжээ. Тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 8-нд БНМАУ-ын Анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулсан юм. Их хурал арваннэгдүгээр сарын 28 хүртэл 20 хоног хуралдахдаа цаашид Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засагт гүн ул мөрөө үлдээсэн шийдвэрүүдийг гаргасны нэг нь Үндсэн хуулийг баталсан явдал юм.
Үндсэн хуулийн төслийн тухай илтгэлийг Ерөнхий сайд Б.Цэрэндорж тавихдаа, “Олон улсуудад нийтийн байдлыг үзвээс гурван зүйлийн Үндсэн хууль буй. Нэг. Эзэрхэг хаант улс. Хоёр. Хэмжээт цаазат улс. Гурав. Бүгд найрамдах улс” гэж тэмдэглээд “одоо нэгэнт бидний Монгол Улс жинхэнэ ардын Бүгд Найрамдах Улс болсон” гэж гурав дахь замыг чухалчилсан байдаг. Арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ-аа тунхаглан зарласан. Энэ чинь уг чанартаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Бүгд найрамдах засаглалыг тогтоон тунхаглах аргаар дахин зарласан түүхэн чухал үйл явдал юм.
Өөрөөр хэлбэл Монголын тусгаар тогтнолыг гадаад орчин үгүйсгэсэн тэр хүнд эгзэгтэй үед Монголын улс төрчдийн зүгээс явуулсан хариу бодлого, тэмцлийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бол Монголын ард түмний тэмдэглэх ёстой баярын өдөр мөн.
Д.Хоролдамба Түүхч, доктор