АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын батлан хамгаалах салбарын 2016 оны санхүүгийн жилийн төсвийн шинэчилсэн хувилбарт гарын үсэг зурлаа.
Хуулийн шинэчилсэн хувилбарт батлан хамгаалах салбарын ирэх оны төсвийг таван тэрбум ам.доллароор танаж, 607 тэрбум аи.доллар болгон бууруулжээ.
АНУ-ын эрх баригчид ирэх онд батлан хамгаалах салбарын төсвөөс 300 сая ам.долларыг Украины цэргийн салбарт тусламж хэлбэрээр олгохоор тусгасан байна.
Сануулахад ирэх онд АНУ-ын батлан хамгаалах салбарт 612 тэрбум ам.долларыг төсөвлөсөн хуулийн төсөл тус улсын Конгрессын хоёр танхимын гишүүд Ерөнхийлөгчид өнгөрсөн аравдугаар сард өргөн барьсан билээ. Гэвч Бүгд найрамдах намынхан болон Ерөнхийлөгч Обамагийн хооронд тус улсын холбооны төсвийг нэмэх эсэх, хэрэв тийм бол ямар ямар салбарын төсвийг өргөтгөх асуудлаар маргаан гарч, Обама ирэх оны батлан хамгаалах салбарын төсвийн тухай хуулийн төсөлд хориг тавьсан юм.
Эх сурвалж: RT