Монголын туялзуур сэлэмний холбоо, Хонконгийн туялзуур сэлэмний сургуультай (Hong Kong Fencing School) хамтран ажиллах санамж гарын үсэг зурах ёслол Хонконг хотноо боллоо.
Тус ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Маркетингийн комиссийн тэргүүн Б.Гантулга, Монгол Улсаас Хонконг, Макаод суугаа дэд консул Б.Галданжамц, Хонконгийн туялзуур сэлэмний сургуулийн Ерөнхий захирал Вон Цан нар оролцлоо.
Уг санамж бичгийн хүрээнд Хонконгийн туялзуур сэлэмний сургууль нь Монголын туялзуур сэлэмний холбооны харьяа клубуудыг менежмент, цаг төлөвлөлт,маркетинг, зохион байгуулалтын чиглэлээр туршлага судлах, хамтарсан бэлтгэл зохион байгуулах юм. Хамтын ажиллагаа 2017 оныг дуустал үргэлжилнэ.
Хонконг хот нь өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассамблейн үеэр 2017 оны насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авсан юм.
Монголын туялзуур сэлэмний холбоо нь салбар 4 клубтэй бөгөөд 2016 онд багтаан 8 клубтэй болох зорилготой ажиллаж байна.
Хонконгийн туялзуур сэлэмний сургууль нь нийт 800 гаруй хичээллэгсэдтэй, 20 гаруй багштай, улсынхаа урдаа барьдаг сургууль юм.
Тус сургуулийн тамирчид Хонконгийн туялзуур сэлэмний шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Азийн наадам, дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд авсан нийт медалиудын 90 орчим хувийг хүртсэн аж.
Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Хонконгийн 24 тамирчны 18 нь тус сургуулийн тамирчин байжээ.