Шахтар Донецк 3 (Тейшейра 77-п, 88 Дентиньо 83) Реал Мадрид 4 (Роналду 18, 70 Модрич 50, Карвахал 52)
Аваргуудын Лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн хоёр дахь өдрийн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг Украины багийн талбай, Львив Аренад болсон бөгөөд Шахтар Донецк-Реал Мадрид багуудын тоглолтонд 7 гоол орж Испанийн баг 4-3 харьцаатай хожсон байна.
Рафаэль Бенитесийн залуус 52 дахь минут гэхэд 4-0 харьцаатай тэргүүлж байсан ч 11 минутын дотор 3 гоолдон алдан, барьц алдах дөхөв.
Эцэст нь хожил байгуулсан Реал Мадрид 5 тойргийн тоглолтоос 4 хожил 1 тэнцээ авч 13 оноотой Аваргуудын Лигийн шөвгийн 32-т шалгарах нь тодорхой боллоо.
Харин энэ хэсгийн хоёрдугаар байранд, энэ тойрогт Мальмёг талбайд нь 5-0 харьцаатай бут ниргэсэн ПСЖ 10 оноотой бичигдэж байгаа бол хожигдол хүлээсэн Мальмё, Шахтар Донецк багууд тус бүр 3 оноотой хэсгийнхээ сүүл мушгиж байна.
Өчигдөр болсон бусад тоглолтуудын үр дүн
Эх сурвалж: UEFA