Content Summit-ын хүрээнд Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх талаар хэлэлцэх гэж байгаа. Тэгвэл урлагийн салбарт, ялангуяа дуу хөгжмийн салбарт бид хаана явна вэ? Дэлхийд өрсөлдөхийн тулд юун дээр анхаарах ёстой? талаар B Production-ын захирал, Төрийн соёрхолт Д.Болдтой ярилцлаа.
-Монгол агуулгыг бүтээж байгаа хүний хувьд ямар давуу тал бидэнд байна гэж хардаг вэ?
-Mонгол улс Уран бүтээлч хүний хувьд, шинээр оюуны өмчөө бүтээх гэж байгаа хүмүүсийн хувьд их элэгтэй гэж би боддог. Учир нь бидэнд олон жилийн түүхтэй язгуур урлаг, өв соёл байна. Тиймээс энэ зүйлс дээр тулгуурлаад шинийг бүтээх бололцоо бидэнд бий.
-Олон жилийн түүхтэй язгуур урлаг, өв соёл бидэнд байна гэлээ. Үүнийгээ дэлхийд гаргахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Ардын урлаг, язгуур урлагийг дэлхийд гаргана гэдэг өрөөсгөл ойлголт. Яагаад гэхээр олон жил язгуур урлагт зүтгэсэн бидний өвөө эмээгийн үеийнхэн ч юм уу, тэдний дараа үеийн хүмүүс ч гэсэн гадна дотнын олон оронд урлаг соёлоо таниулах, өв уламжлалаа сурталчлах зэргээр явдаг л байсан. Одоо ч явж л байгаа.
Монголоос дэлхийн тавцанд гарах уран бүтээлч бараг бэлэн байгаа гэхэд хилсдэхгүй
Орчин үеийн хөгжмийн урлагийн салбарт бүх л хүч чадлаа дайчлан ажиллаж, оюун бодол, хөдөлмөрөө зориулж байгаа хүний хувьд би Монгол төрхтэй, үндэсний хэв маяг бүхий аялгуунд тулгуурласан бүтээлээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуус, хүүхдүүд, сонсогч нарт хүрэх нь илүү үр дүнтэй юм болов уу гэж боддог.
Ингэснээр бид гаднын зах зээл дээр өөрсдийн гэсэн тэр л бүтээлээрээ танигдана. Мэдээж хэрэг Монгол түмэн ийм уртын саяхан дуутай, ийм язгуур урлагтай гэдгээ бусдад таниулах нь зүйн хэрэг.
Харин бидэнд одоо орчин үетэй хөл нийлүүлсэн, өөрийн үндэсний өнгө төрхийг хадгалсан шинэ цагийн уран бүтээлчийг гаргаж ирэх шаардлага байна. Үүний тулд төрийн бодлого хэрэгтэй, дээрээс нь Монголд ажиллаж байгаа хөгжмийн студи, байгууллагууд ч гэсэн нухацтай ажиллах ёстой гэж боддог.
Яг миний хувьд дан уртын дуу дуулаад залуусын шүтээн болно гэдэг өрөөсгөл ойлголт. Монгол гэж ямар сайхан урлагтай, ямар гоё дуутай юм бэ, гэж хүмүүс бодохоос биш өдөр тутам сонсдог, шүтдэг уран бүтээлч нь болоход хэцүү.
Жишээлбэл би Майкл Жексоныг ямар гайхалтай тоглолт хийдэг, ямар гоё дуулдаг уран бүтээлч вэ, гэж шүтэж байснаас биш, Америкийн яг үндэснийх нь урлагийг шүтэж байгаагүй. Тэгэхээр бид үндэсний дүр төрх, хэв маяг, дуугаралт, шинж агуулга зэргийг орчин үетэй хослуулж гаргаж ирэх нь хамгийн зүйтэй байх болов уу.
Ялангуяа үүнийг би өөрийнхөө хийж байгаа “Монгол Поп” гэсэн гарчиг дор явагдах байх гэж харж байгаа.
-Монгол Поп төслийн талаар хуваалцаач?
-Монгол Поп гээд урсгалыг хөгжүүлээд явж байна. Эхний хоёр цомог маань гарчихсан. Үүгээрээ би орчин үеийн хөгжимтэй Монголын уртын дуу, үндэсний хөгжим хослуулсан бүтээлүүдийг гаргалаа. Гэхдээ зөвхөн хөгжмөөр зогсохгүй л дээ.
Дээрээс монгол элемент орсон, дээл хувцастай төстэй загвар хийц бүхий шинэ маягийн хувцас хэрэгсэл ч гэсэн багтана. Ингээд үс засалт, хувцас хэрэгсэл, байгаа байдал гээд бүх л зүйлс нь Монгол хэв маяг шингэсэн байж “Монгол Поп” гэдэг урсгалыг бүрэн утгаар нь гаргаж ирж байгаа хэрэг.
-Хэлийг нь ойлгохгүй ч гэсэн дэлхий нийт Америкийн хамтлаг дуучдыг сонсдог шүү дээ, үүнтэй адил гэж ойлгож болох уу?
-Америкийн хөгжмийн урлагийг жишээ авах юм бол Блюз, Жазз гэсэн урсгалуудаас одоогийн залуусын сонсоод байгаа бүхий л хөгжмийн урсгал, чиглэлийг гаргаж авсан байна. Тиймээс энэ байгаа урсгал дээрээ түшиглээд шинэ хэв маяг бий болгох нь чухал.
Яг үүнтэй адил бидэнд ч гэсэн уртын дуу, морин хуур, хөөмий гээд түшиглээд шинэ хэв маяг, өнгө төрх бүхий урсгал чиглэл гаргаж ирж болох өв соёл байна. Дэлхий ч гайхшрах нь дамжиггүй.
-Тэгвэл бид дэлхийд гарахад хэр ойрхон байна вэ?
-Хувь уран бүтээлчид дор бүрнээ л шинийг хийж байна. Амжилттай яваа хүмүүс олон бий. Гэхдээ тэднийгээ дэлхийд данстай рекордс, продюсеруудтай холбох гэдэг ажил хийгдэхгүй байна. Тиймээс бодлогын чанартай дэмжих юм бол Монголоос дэлхийн тавцанд гарах уран бүтээлч бараг бэлэн байгаа гэхэд хилсдэхгүй.
Зөвхөн англиар дуулаад дэлхийд од болно гэсэн ойлголт хаа хаанаа байсан бол бидэнд Солонгосын нэг дуучин тийм биш гэдгийг тод томруунаар батлан харуулсан.
Дуучин PSY “Gangnam Style” гээд дуугаа төрөлх хэлээрээ дуулаад дэлхийн хэмжээний од болсон шүү дээ. Энэ нь юуг харуулж байна гэхээр зөв бодлогоор, зөв газартаа хөрөнгө оруулалт хийгээд, зөв залаад явах юм бол дэлхийд танигдах боломжтой гэсэн үг.
-Зөв хөрөнгө оруулалт, зөв бодлого гэснээс дуучдыг алдарт хүргэдэг нэг хүчин зүйл нь мундаг продюсер, маркетингийн ажилтнуудын хөдөлмөрийн үр шим байдаг шүү дээ?
-Мэдээж хэрэг нэг уран бүтээлчийн ард том баг ажилладаг. Дууг нь продюсерлэхээс эхлээд хувцасных нь сонголтыг хийдэг, үс засалтыг нь шийддэг загварын ажилтнууд, уран бүтээлийг нь олонд хүргэдэг маркетингийн ажилтнууд гээд.
Гэхдээ манайд энэ тал дээр дөнгөж хөгжиж эхэлж л байна. “B Рroduction”-ын хувьд яг энэ чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн. Ирэх жилээс бид илүү өргөн цар хүрээтэйгээр ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.
-Эцэст нь Оюуны өмчийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээч?
-Уран бүтээлч өөрийн бүтээлийг гаргаад ирэхэд түүнийг нь хамгаалах, оюуны өмч талаас нь олон улсад ч тэр, дотооддоо ч тэр хамгаалдаг хууль, эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Хэрэв одоогийн байдлаараа яваад байвал цаашид том эрсдэлтэй тулгарна.
Оюуны өмчийн тал дээр төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй юм. Мөн энэ чиглэлээрээ мундаг мэргэшсэн, туршлагатай хүмүүсээс бүрдсэн, уран бүтээлчдийнхээ төлөө ажилладаг том байгууллага байх хэрэгтэй.