Оросын Су-24 сөнөөгч онгоцыг Туркийн талынхан сүйрүүлсэн үйлдлийг эсэргүүцсэн хэдэн зуун Оросууд Москва хот дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр орой Туркийн Элчин сайдын яамны өмнө дахин 900 гаруй хүн цугларан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тэд дипломат төлөөлөгчийн байр руу чулуу, өндөг, улаан лооль болон будаг шидэн танхайрчээ.
Үүний улмаас дипломат төлөөлөгчийн газрын нэг давхрын 15 цонх хагарсан байна. Эсэргүүцэгчид 15 минутын турш өндөг, улаан лооль, чулуу шидэж бусдын эд хогшилд халдаж байхад Оросын цагдаа нар зогсоогоогүй гэсэн шүүмжлэлд өртөв. Дипломат төлөөлөгчийн газрын орчимд цагдаагийн ажилтнууд эргүүл хийж байсан юм.