Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоолоо
С.Баярцогт Засгийн газрын гишүүний суудалдаа үлдэх үү, сугарах уу гэдгийг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэв. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар парламент хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоолоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ёс зүйн шаардлага хангахгүй байна, хариуцсан салбараа удирдах чадваргүй байна хэмээн үзэж, огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн есдүгээр сард өргөн мэдүүлсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцэд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар гомдол ирсэн.
Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ нь Засгийн газар, түүний гишүүдийг хянах, хариуцлага тооцох эрхгүй байгууллага болж хувирч байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх болон гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Гэвч уг дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул ийнхүү Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг маргааныг эцэслэлээ.
Б.Даваатогтох