Хэт их уншиж нүдээ чилээдэг учир онцчуудыг сургууль дээр нүдний шилээр нь таньдаг гэсэн үг бий. Бүдэг гэрэлд дандаа ном унших хараанд муу гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл бяцхан судалгаа хийгээд л энэ нотолгоо зохиомол гэдэг нь илрэв. Асуудал хаагдав уу? Бүр ч тийм биш.
BBC Future хөтөлбөрийн сурвалжлагч ачаалал хараанд муу гэдэг тархсан ойлголтыг судалжээ. Гайхалтай нь, уг нотолгоог батлах баримт тун сул байсан гэнэ. Таныг бүдэг гэрэлд, эсвэл хөнжил дотроо гар чийдэн тусган ном уншиж байхыг харсан бол ийм ачаалал хараанд муу гэдгийг заавал сануулна. Түүнчлэн онцчууд үргэлж ном уншин хараагаа муутгадаг тул нүдний шилээр ялгардаг гэсэн яриаг та лав сонссон байх.
Гэвч асуудлыг нарийн судалж үзвэл энэ сэдэв нэлээд түвэгтэй нь харагдав. Хамгийн энгийнээс эхэлье. Харалган буюу миопи эмгэгтэй хүнд автобусны дугаар, самбар дээрх бичиг гэх мэт алсын зүйл сарниж үзэгддэг бол ойр сайн хардаг аж. Нүдний шил, контакт линз энэ асуудлыг шийдэхэд туслах авч зарим хүний хараа багаасаа мууддаг, заримынх нь хэвийн байдаг тухайд тайлбар өгөхгүй.
Бидний нүд нэгэн гайхалтай онцлогтой. Гэрэлтүүлгийн янз бүрийн түвшинд зохицож чаддаг байна. Бүрэнхийд уншихыг оролдвол нүдний цөцгий томорч болор мэлмийгээр торлог эд рүү илүү гэрэл нэвтэрдэг гэнэ. Хэрвээ тас харанхуй өрөөнд сэрвэл дээрх үйл явцын ачаар эхлээд там харанхуй байсан орчинд аажмаар дасаж эхэлнэ. Гэнэт чийдэн асаахад цөцгий гэрэлд эргэн дастал маш хурц мэт санагдана.
2011 онд Британид хийсэн судалгаагаар хэт ойр байрласан зүйлтэй ажиллах нь насанд хүрэгсдийн хараа муудахад нөлөөлдөг нь тогтоогдсон. Гэвч энэ хүчин зүйл хүүхдийн төрсөн жин, жирэмсний үед тамхи татах зэргээс илүү сөрөг нөлөөтэй бус. Зарим бүс нутагт харааны эмгэг өргөн тархсан байдаг. Жишээ нь, Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнуудад сургууль төгсөгчдийн 80-90 хувь нь холын хараа муутай байна. Энэ нь хүүхэд хичээлдээ их цаг зарцуулсантай холбоотой юу гэдэг талаар эрдэмтдийг бодоход хүргэв.
Гэхдээ миопийн газар зүйн адилгүй тархалт нь удамшлаас шалтгаалдаг байж болох юм. Эцэг эхээс өвлөсөн ген хүүхэд харалган болоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг тухай нотолгоо олон бий. Хэрвээ эцэг эх хоёулаа холын хараа муутай бол хүүхдэд удамших магадлал 40% байдаг бол хоёул хараа сайтай байхад уг эрсдэл 10% хүртэл буурдаг.
Эс өвчлөлд нөлөөлөх зэрэглэлийг үнэлэх судалгааны сонгодог хэлбэр нь нэг эсийн ихрийг, өөр эсүүдийн ихрүүдтэй харьцуулах арга юм. Британид явуулсан ихрүүдийн судалгаанаас харахад харааны байдал удамшлын хүчин зүйлээс 86% шалтгаалдаг байна.
Харин хараанд нөлөөлөх гаднын хүчин зүйлийн талаар хэд хэдэн сонирхолтой туршилт хийгджээ. Австралийн Сидней хотод 6-12 насны 1700 хүүхдийг хамруулсан судалгааны үр дүнд хүүхэд хэдий чинээ удаа гадаа байна төдий чинээ миопи үүсэх магадлал буурдгийг тогтоосон байна. Түүнчлэн АНУ, Австралийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд гадаа гэрэл ялангуяа зүүн Азийн хүн амд сайн нөлөөтэй байсан гэнэ.
Өдрийн гэрэл юугаараа сайн юм бэ? Урьд нь спорт тоглоом хүүхдийг алсын зүйлд хараагаа төвлөрүүлэхэд тусалдаг гэж үздэг байсан бол энэ судалгаанд хүүхэд өдрийн гэрэлд дуртай зүйлээ хийсэн байна. Гэрэлд удаан байхад нүдний алимыг өсгөхөд нөлөөлдөг допамин хэмээх бодис ялгардаг гэж эрдэмтэд таамаглажээ. Хэрэв энэ таамаг нотлогдвол Австралид миопи бага тархсаны учир тайлагдах боломжтой.
Судалгааг хараа нь төлөвшиж буй хүүхдийн дунд хийсэн учир үр дүн нь томчуулд хамаагүй. Иймээс та хөнжилдөө гэрэл тусган унших дуртай бол ямар нэг хор учруулахгүй л болов уу.
Ц.Улам-Ундрах