Сайншандын Салхин паркийн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Сайншанд Салхин парк” компаниас мэдээллээ. Одоогоор санхүүжилт олгох банк санхүүгийн байгууллагууд төсөлд хяналт шалгалт хийж байгаатай зэрэгцээд төслийн нэгж барилгын дэд бүтцийн урьдчилсан ажлаа эхлүүлээд байгаа юм байна.
Үүнд салхин сэнсний турбины хөрсний шинжилгээ, зам тавихад шаардагдах хөрсний нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж байна. Турбин нийлүүлэгчээр Данийн “Вэстас” компани шалгарсан бол ерөнхий гүйцэтгэгчээр “China Machinery Engineering Corp” ажиллаж байна.
50 мегаваттын хүчин чадалтай байх Сайншандын Салхин паркийн нийт хөрөнгө оруулалт 120 орчим сая ам.доллар байхаас 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас, үлдсэн 30 хувийг компани өөрөө гаргах юм. Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдах 50 мегаваттын хүчин чадалтай Цэций Салхин станцын хувьд ирэх оны II улирлаас барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
2012 онд “Ньюком” групп болон Японы “Softbank corporation” хамтран сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр “Clean Energy Asia” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тус компани 100 гаруй сая ам.долларын өртөгтэй Цэций Салхин станцын төслийг хэрэгжүүлэх юм. Мөн “Ньюком” групп бусад гурван компанитай хамтран 2013 онд Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байна.
Тус станцын хувьд үйл ажиллагаа нь тогтворжиж 10 дугаар сард л гэхэд төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 3.2 хувийг нийлүүлжээ. Цаашид Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгааг салбарынхан онцолж байна. Ингэснээр бүтээн байгуулалтад тавигдах давхар даатгалын шаардлагын дагуу дотоодын даатгалын компаниуд үйлчилгээний хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой ажээ.