GoGo мэдээний агентлагийн сэтгүүлч Г.Одгаравын “Цэвэрлэх байгууламж” цуврал нийтлэл Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлээр шалгарлаа.
Цэвэрлэх байгууламжийн талаарх цуврал нийтлэлээ тэрээр энэ оны зургадугаар сараас эхэлж, асуудлыг шийдвэрлэх хүртэл тууштай бичсээр байгаа билээ.
Г.Одгаравын хөндсөн уг асуудлаар өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байсан цэвэрлэх байгууламж, түүнийг даган гарч буй асуудлууд эхнээсээ шийдвэр гаргагчдын анхааралд өртөж, тодорхой үр дүнд хүрээд байгаа юм.
Түүний хувьд “Оргил рашаан сувилал”, “Зэвтэй ус”, эрүүл мэндийн даатгалын цуврал нийтлэлүүд уншигчдад мэдээлэл өгөхөөс гадна нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж гарцыг тодорхойлон шийдвэр гаргагчдад хүрч чаддагаараа онцлог юм.
Шилдгээр шалгарсан бүтээлийнхээ талаар тэрээр хэлэхдээ,
-Энэхүү цувралаараа Цэвэрлэх байгууламжаас цутгаж буй бохир ус нь Туул голыг хэрхэн бохирдуулж байгаа болон гол даган нутаглаж буй хүн амын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг харуулахыг зорьсон.
Ингэхдээ олон жилийн хугацаанд бохирлогдсон усаар ундаалсан малын маханд ямар өөрчлөлт орж байгааг Туул голын бохирдол хамгийн ихтэй Төв аймгийн сумдаас жишээ авч ажилласан. Энэ байдал нь Туул гол дагасан аймаг сумдаас гадна нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болж цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч буйг эрэн сурвалжлахыг зорилоо.
Түүнээс гадна нийслэлд асуудал болж буй өмхий үнэрийг асуудлыг нэхэн сурвалжилж, цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай шинээр байгуулах шаардлагатай байгааг хөндсөн.
Цаашдаа энэ сэдвээ орхилгүйгээр асуудлыг шийдвэрлэх хүртэл олон нийтийн дуу хоолой болсоор байх болно гэлээ.
Нийгэмд үүсээд буй асуудал, цаашид гарч болох эрсдэлийг олон нийтийн дуу хоолой болгон хүргэдэг түүний нийтлэлүүдийг та ЭНД дарж сонирхоорой.
Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан хоёр дахь жилдээ болж буй бөгөөд энэ жил телевиз, радио, сонин, сайтын 56 сэтгүүлч бүтээлээ ирүүлжээ.
Ингээд
Сонин хэвлэл ба цахим төрөлд
1-р байр: Үндэсний шуудан сонин Б.Энхмарт “Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал бүтээл,
2-р байр: GoGo news agency Г.Одгарав “Цэвэрлэх байгууламж” цуврал бүтээл,
Телевиз ба радио төрөлд
1-р байр: Эко телевиз Э.Ган-Очир “Шувуудын амьдрал” бүтээл,
2-р байр: МҮОНРТ Р.Хонгорзул “Бат оршиг” бүтээл,
Фото сэтгүүлзүйн төрөлд
1-р байр: Засгийн газрын мэдээ сонин Б.Ганбаяр
2-р байр: Өнөөдөр сонин Э.Харцага
Орон нутгийн хэвлэл төрөлд
1-р байр: Сүхбаатар аймгийн SB телевиз Ц.Энхбаатар “Элгэн чулуу битгий түү ээж чинь үхнэ шүү” телевизийн бүтээл,
2-р байр: Архангайн амьдрал сонин Ц.Өнөрцэцэг “Ногоон хот гэж лоозогносоор байтал Хогон хот болох нь ээ” бүтээлээрээ тус тус шилдэг бүтээлийн эзэн боллоо.
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, Англо Американ Дэвелопмент компани хамтран тус уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Хүрээлэн байгаа орчны асуудал тулгамдаад байгаа өнөө үед бидэнд тулгарч буй асуудлыг олон нийтэд хүргэх, зөв шийдэл, зайлшгүй хийх алхамыг тодорхойлоход байгаль орчны чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал бөгөөд энэ ч үүднээс дээрх уралдааныг зохион байгуулдаг аж.
“Байгаль орчны талаарх сэтгүүлзүйн дорвитой бүтээлүүд тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй. Тиймээс ч байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ уралдаан үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн зохион байгуулагч Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлсэн юм.
Уралдааны шалгаруулалтад сэтгүүлзүйн багш, судлаач мөн байгаль орчны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллажээ. Шүүгчид сэтгүүлчдийн бүтээл жил ирэх бүр даацтай, эрэл хайгуул хийсэн, цувралаар буюу асуудлыг шийдвэрлэх хүртэл үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж байсан юм.
Уралдааны шагналын сан 14 сая төгрөг бөгөөд байгалийн эх үүсвэрээ зөв зохистой ашиглаж, тогтвортой хөгжлийг эрхэмлэх нь ихээхэн ач холбогдолтой байгаа өнөө үед байгаль орчинтой холбоотой асуудлуудад олон түмний анхаарлыг хандуулахад сэтгүүлчдийн үүрэг чухал гэдгийг таниулах, илүү сайн бүтээл гаргаж үр дүнд хүрэхэд нь туслах зорилгоор Англо Американ компанийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа аж.