“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулжээ.
Хууль хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна.
Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн.
Үүнтэй холбогдуулан “Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэн мэдээлэх журам”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-уудыг батлан хэрэгжүүлж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.
Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийж 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, УИХ-аар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаагаа сайд хэллээ.
Бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.
Тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд“Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.