Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа иргэд шинээр барьсан авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийг эсэргүүцэн жагсахаар болжээ.
Тэд маргааш 10.00 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хуралтай зэрэгцэн жагсах юм.
Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төвийнхөн оролцоно.
Мөн эдгээр газрыг тойрсон төвүүдийн төлөөлөл, хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд ч нэгдэж байгаа аж.
Дээрх авто худалдааны захуудыг түшиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гол төлөв хижээл насныхан бөгөөд улсаас ажлын байр гуйдаггүй ч жилд төлөх татварын хэмжээ төрийн албан хаагчдаас өндөр, бусдыг ажлын байраар давхар хангадаг хүмүүс байдаг гэдгийг жагсаал зохион байгуулагчид онцолжээ.