Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор ашиглалтад орохтой холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон лавлагаа, мэдээллийн үйлчилгээг ирэх сарын 01-ний өдрөөс зогсоохоор болжээ.
Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Буянт-Ухаа 2 хорооллын өмнө зүгт байрлах Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан.
Тэгвэл Хууль зүйн сайдын тушаалаар энэ оны есдүгээр сард дахин эхлүүлж, барилгын ажлыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна.
Уг барилга ашиглалтанд орсноор Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16,700м2 зориулалтын байртай болохоос гадна архивын нөхөн бүрдүүлэлийг 50 жил хийх, цогцолборын дэргэд өргөтгөл хийх бүрэн боломжтой болох аж.
Мөн түүхэн ач холбогдолтой баримтуудыг нэг байранд төвлөрүүлснээр дэлхий дахинд Монгол үндэстний онцлог, уламжлалт соёл, түүхийн өвөө сурталчлах, олон талын Монгол судлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм байна.
Лавлагаа мэдээллийн үйл ажиллагааны түр зогсолт ирэх оны хоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.