УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Концессийн гэрээгээр бариулсан замын санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт тусгах талаар Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэнийг байнгын хорооны дарга Д.Ганхуяг танилцуулав.
Үүнд тухайлбал, “Аглаг” бүтээлийн хийд хүртэлх авто замын 6.9 тэрбум төгрөг тусгасан байна. УИХ-ын дарга З.Энхболд, Энэ бол юун түрүүнд хэрэгжүүлэх төсөл биш. Сонгуульд нэр дэвших сум руугаа лообийгоор зам бариулчихаад төлбөрийг нь улсаар төлүүлж болохгүй.
УИХ-аас асуулгүй тавьсан замуудын төлбөрөө бариулсан хүмүүс нь өөрсдөө төлдөг юм байгаа биз хэмээгээд энэ санхүүжилтийг 2016 оны улсын төсвөөс хасахыг Төсвийн байнгын хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо. Тэрбээр энэ хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Концессийн гэрээгээр хийсэн замуудыг жагсаалтыг өгөхийг сануулсан юм.