Хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров.
Тэрээр огцом өргөлтөөр 110 кг өргөж 6 дугаар байрт орсон бол, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж аравдугаар байрт орсон. Харин нийлбэрээр 243 кг өргөж наймдугаар байр шалгарчээ.
Алтан медалийг Хятадын Шианг (120+143=263 кг), мөнгөн медалийг Казахстаны Жазира Жаппархул (116+140=256 кг), хүрэл медалийг Оросын А.Романова (116+137=253 кг) тус тус хүртлээ.
М.Анхцэцэгийн хувьд 1997 онд төрсөн залуу тамирчин билээ.