Өнөөдөр 11-12.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд- масктай марш” тайван жагсаал болно.
Тайван жагсаалд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын арван сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчид, захын хорооллын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд оролцох юм байна.
Энэхүү хөдөлгөөн нь улс орнуудын Засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын тулд Олон улсын гэрээнд гарын үсгээ зурж, түүний мөрөөр бодит үйл ажиллагааг нэн шуурхай авахыг шаардах зорилготой.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө Action/2015 нь 2000 гаруй байгууллага, сүлжээ, 150 орны эвслээс бүрдсэн дэлхийн хамгийн том иргэний нийгмийн кампанит ажлыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аян өрнүүлж байгаа аж.
Монголын иргэний нийгмийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, тэгш бус байдлын эсрэг тэмцэлд ахиц дэвшил гаргахын төлөө энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа юм.
Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хэнтий , Дорнод, Өмнөговь аймаг, Налайх дүүргийн ерөнхий боловсролын зарим сургууль дээр “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд - нэг өдрийн масктай аян” зохион байгуулж байна.