“Рио тинто” групп өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийсэн байна. “Өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн доод ханшид хүрлээ. Бидний таамаглаж буйгаар үнэ ойрын хоёр жилд өсөхгүй гэдэг нь харагдаж байна.
Гэвч энэ нь бусад металлтай харьцуулахад хамаагүй хурдан өсөлт бий болох магадлал харагдаж байна” хэмээн “Рио тинто” групп мэдээлснийг “Блүүмберг“ дамжуулав. Зэсийн үнэ энэ онд 26 хувиар унасан юм. Үүнд Хятадын эдийн засгийн удаашрал болон валютын ханшийн нөлөө их байсныг шинжээчид хэлж байна.
Өчигдөр Улаанбаатарын 15.08 цагийн байдлаар Лондоны металлын биржийн цахим хуудаст тэмдэглэснээр нэг тонн зэсийн үнэ 4540 ам.доллар байв.
Ж.Цог