Туркийн Cumhuriyet сонины ерөнхий редактор Жан Дюндар болон сурвалжлагч Эрдем Гюль нарыг баривчиллаа хэмээн Associated Press мэдээлж байна.
Тэднийг террорист бүлэглэлүүдтэй хамтран ажилласан болон улс орныхоо эсрэг тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Энэ оны тавдугаар сард тус сонинд Анкарагаас Сири рүү зэвсэг нийлүүлдэг талаар нийтлэл гарсан аж. Туркийн Үндэсний тагнуулын албанаас хийсэн шалгалтаар их хэмжээний зэвсэг тээвэрлэсэн ачааны машин илэрсэн. Зурагнаас үзвэл эдгээр зэвсгийг Сирийн босогчдод руу хууль бусаар хил давуулах гэж байсан хэмээн бичсэн байна.
Харин Засгийн газраас энэхүү мэдээллийг няцааж, хүмүүнлэгийн тусламж байсан гэж мэдээлсэн юм.
Энэ нийтлэлтэй холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган "Cumhuriyet" сонины ерөнхий редакторыг шүүхэд өгсөн байна. Сэтгүүлч Жан Дюндарыг тагнуулын үйл ажиллагаа явуулж, улсын нууцыг задруулсан гэж буруутгасан юм. Улмаар хоёр сэтгүүлчийг бүх насаар нь хорих ял оноохыг шаардав.
Сэтгүүлчдийг баривчилсан хэрэг нэг биш удаа Турк улсад гарч байгаа юм. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Туркийн цагдаа нар сөрөг хүчний "Bugün" болон "Кanaltürk" телевизийн байрыг бүслэн авсан. Тус хоёр телевиз нь исламын номлогч Фетхуллах Гюлений мэдэлд байдаг аж. Ерөнхийлөгч Эрдоган түүнийг нийгэм, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлсөн “Хизмет” хөдөлгөөнийг өрнүүлж, Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой гэж үздэг юм.
Эх сурвалж: Reuters