Улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэлжээ. Нэгдэх, эвсэх тухай яриа эрчимтэй өрнөж байна. МАН, МАХН-тай нэгдэх яриатай зэрэгцээд АН ч бас яаж зүгээр байх вэ. Зарим нэг төөрсөн хүүхдээ буцааж авчрах сураг дуулдах болов. Энэ бол сонгууль дөхсөний чимээ.
АН ч, МАН ч дангаараа хол явахгүй хэмээн тооцож буй бололтой юм. Тиймээс л хүчээ нэгтгэх, нөгөө талаар “дайснаа дарах” санаачилгууд өрнүүлж эхэлжээ. МАН, МАХН-ын ахмадууд хоёр намаа нэгтгэх тухай өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өгсөн.
Харин МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооныхон уржигдар үүнийг эсэргүүцсэн бичгийг даргадаа илгээсэн байх юм. Энэ мэтээр үйл явц зөрчил, тэмцэлтэй өрнөх нь.
МАН ХАШИР ҮЗНЭ
Зургаан сарын турш шүүхдэлцэж байж Монгол ардын хувьсгалт нам хэмээх нэрийг Н.Энхбаяр ба түүний цэргүүд МАН-аас салгаж чадсан билээ. Үнэт зүйл, түүхээ тэдэнд алдчихгүйн тулд МАН-ынхан МАХН хэмээн товчилж болох бүх нэрийг гишүүддээ өмчлүүлж, хошин шог тоглосон. Гэвч ялагдсан.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.