Засгийн газраас ирэх оны авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын хөрөнгийг найман тэрбум төгрөг байхаар баталсныг эсэргүүцэж буйгаа Монголын автозамын ҮЭХ болон авто замын компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
Учир нь 2016 оны авто зам, барилга, засвар арчлалтын хөрөнгийг мэргэжлийн байгууллага 55 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Улмаар өнгөрсөн онд нэг км замыг засварлахад 1.4 сая төгрөг зарцуулсан бол ирэх онд төсөвлөсөн найман тэрбум төгрөг нь зөвхөн 2400 км авто замын засвар арчлалтыг хийхэд л хүрэлцэхээр байгаа аж.
Харин үлдсэн 10240 км авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтыг хийх, авто замын аюулгүй, бэлэн байдлыг хангах ямар ч боломжгүй болоход хүрээд буйг хэллээ.
Түүнчлэн ирэх онд авто зам, барилга, засвар арчлалтын компаниуд ажилчдын цалин хангамжид хамгийн багаар тооцоход 4.3 тэрбум төгрөг /ажилчдын дундаж цалин 300-420 мянган төгрөг/ зарцуулах аж.
Ийнхүү авто зам, барилга, засвар арчлалтын салбарын хөрөнгийг бууруулж баталсан нь Хөдөлмөр нийгмийн зөвлөлийн гурван талт Улсын хэлэлцээрийн заалтын ноцтой зөрчиж, хэрэглэгчдийн амь нас, аюулгүй байдлын баталгааг алдагдуулж байна. Улмаар замчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллыг эрсдэлд оруулсан шийдвэр гаргасан гэж авто замын компаниудын төлөөлөгчид үзэж байгаа юм.
Авто зам, засвар арчлалтын компаниуд шаардлагатай санхүүжилтээ хугацаандаа аваагүйн улмаас ажилчдын цалин хөлсөө өгч чадахгүй, татвар даатгалын өрөнд баригдсан байдалтай байгааг энэ үеэр хэллээ.
Иймээс 2015 онд хийсэн ажлын санхүүжилтийг яаралтай олгох, авто зам, гүүрний барилга, засвар арчлалтын хөрөнгийг хасаж баталсан хариуцлагагүй шийдвэрээ дахин хянан үзэж, ард иргэдийн амь нас, аюулгүй байдлын бүрэн хангах шийдвэр гаргахыг Засгийн газраас шаардаж байна гэлээ.
Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Монголын автозамын ҮЭХ цаашид шат дараалсан арга хэмжээ авахыг мэдэгдсэн юм.