Өнөө үед оюутан, залуусын ихэнх нь гадаадад сурах эрмэлзэлтэй байдаг ч тэр болгон санхүүгийн боломж, бололцоо нь бүрдэхгүй тал бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүнд 70 хувь мэдлэг, 30 хувь нь овсгоо самбаа л хангалттай гэж Б.Баярбаатар үзэж байна.
Тэрбээр 2015 онд "Этүгэн" их сургуулийг хүний их эмч мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд “Youth Lead”олон улсын байгууллагад хөтөлбөрийн ажилтан, ДЭМБ-д гэрээтээр ажилладаг.
Б.Баярбаатар Тайландын "Махидол" их сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар материалаа бүрдүүлэн өгчээ. Түүнтэй Азийн орнуудад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бий эсэх талаар ярилцлаа.
-Сүүлийн үед залуучууд гадаадад тэтгэлэгээр сурах нь түгээмэл болсон. Таны хувьд мөн л тэтгэлэгт хамрагдахаар материалаа өгчээ. Ер нь энэ талаар өөрт тань багагүй туршлага бий байх?
-Би оюутан байх хугацаандаа Ерөнхий сайд, Зориг сангийн нэрэмжит тэтгэлэг болоод Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг хамрагдаж байсан. Хэдхэн хоногийн ѳмнѳ Тайландын Махидолын их сургуулиас “Дүрс оношлогооны их эмч” нарийн мэргэжлээр суралцах тухай миний хүсэлтийг хүлээн авч 2016-2019 оны хичээлийн жилд суралцах эрхийн бичгээ хүлээн авч одоогоор Махидолын их сургуулийн тэтгэлэгт хүсэлтээ илгээн хариугаа хүлээж байна.
-Тайландын Махидолын их сургуулийг хүүхэд, залуус маань тэр бүр мэдэхгүй байж болох юм. Дэлгэрэнгүй яриад өгөөч?
-Махидолын их сургууль нь дэлхийн шилдэг мянган сургуулийн нэг. Энэ сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" жагсаалтын 501-д бичигддэг. Түүнчлэн дэлхийн шилдэг 100 Анагаахын сургуулийн нэг.
Дэлхийн шилдэг зуун сургуульд бэлтгэн өөрийгөө дайчлах хэрэгтэй. Гэхдээ бидэнд шилдэг мянган сургуулиас сонгох боломж бий.
-Тэтгэлгийн хэмжээ нь ямар байх бол?
-Тэтгэлэг нь 11 мянган ам.доллар. Үүнд сургалтын төлбөр, байр, гурван жилийн хугацаанд суралцахад өмсөх эмнэлгийн хувцас зэрэг нь багтаж байгаа юм.
-Яагаад заавал Махидол гэж?
-Мэдээж хамгийн түрүүнд анагаахын чиглэлээр Азидаа толгой цохидог сургуулиудын нэг бол Махидол. Энэ сургуулийн “Эрдэм мэдлэгийн өлгий” гэсэн уриа нь надад их таалагдсан. Дэлхийн гадарга усаар бүрхэгдэхэд хамгийн анх товойж гарсан хуурай газрын нэр Махидол юм билээ. Манай Этүгэн их сургуулийн нэртэй их төстэй санагдсан.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүрдүүлдэг юм бэ?
-Тэтгэлэг авахын тулд тухайн их сургуулиас шаардсан материалуудыг сайтар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал Махидолын их сургууль нь дипломны хуулбар, орчуулга, хоёр хүний тодорхойлсон захидал, сурах төлөвлөгөө, сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссэ зэрэг материалуудыг шаарддаг.
-Тэтгэлэг хүртэх гол шалгууруудын нэг бол бусад хүний тодорхойлолт байдаг. Харин ихэнх хүн “Чи бичээд ир. Би гарын үсэг зураад өгчихье” гэсэн хандлагатай байдаг. Энэ талаар танд ямар нэгэн бэрхшээл тулгарч байсан уу?
-Миний хувьд оюутан байхдаа сургуулийн оюутны холбооны үйл ажиллагаанд тогтмол оролцдог байсан болохоор энэ тал дээр асуудал гараагүй, багш нар маань бичээд л өгчихсөн.
-Залуучууд Америк, Австрали улс руу хошуурах хандлагатай байдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-АНУ-д би хагас жил амьдарсан. Америкт амьдрах таатай орчин бүрдсэн ч сургалтын хувьд Азийн сургуулиудтай харьцуулахад сургуулиа сонгох, тэтгэлэгт хамрагдах зэрэгт хугацаа алдах юм шиг санагдсан. Тэнд дэлхийн бүх л орны залуус суралцахыг хүсдэг тул өрсөлдөөн ихтэй, анагаахын сургуулийн оюутнууд ѳѳрт тохирох тэтгэлэгээ олно гэдэг бол тоглоом биш. Америкт суралцахын тулд United States Medical Licensing Examination гэдэг шалгалтыг өгөх шаардлагатай. Тус шалгалт гурван түвшинтэй бөгөөд түвшин тус бүр нь ойролцоогоор 3000-4000 ам.долларын төлбөртэй. Энэхүү шалгалтыг зөвхөн Америк биш Ази, Европын маш олон оюутан өгдөг учир өндөр шаардлагатай байдаг.
Эдгээр шалгалтыг давсаны дараа дахиж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сургуулийнхаа нарийн мэргэжил эзэмших хѳтѳлбѳрт хамрагдах боломжтой болох бѳгѳѳд ямар чиглэлээр мэргэжил эзэмших гэж буйгаасаа хамааран хоёроос дээш жил суралцдаг ба сургалтын төлбөр нь 60 мянган ам.доллараас эхэлнэ. Ийм болохоор Анагаахын чиглэлээр Америкт сурах хүндрэлтэй. Америкчууд өөрсдөө хүртэл хувийн зардлаараа Анагаахын сургуульд сурах нь ховор. Тэтгэлэгээр юм уу байгууллагын зардлаар суралцдаг юм байна лээ.
Дэлхийн шилдэг зуун сургуульд бэлтгэн өөрийгөө дайчлах хэрэгтэй. Хэрвээ та дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах боломж бүрдээгүй байж болно гэхдээ дэлхийн шилдэг 1000 сургуулийн жагсаалтанд багтсан тѳлбѳр боломжийн, сургалтын чанар сайн, тэтгэлэгт хамрагдах боломж ѳндѳр 101- 1000-д жагссан сургуулиудаас сонгох нь тийм ч муу сонголт биш юм гэдгийг хэлмээр байна.
-Америк, Австралийн сургуулиудад ажиллангаа суралцах боломж арай өндөр биш үү. Энэ талаар Азийн орнууд ямар байдаг бол. Тайландыг судалж үзэв үү?
-Азийн орнуудад ч бас боломж бий. Тайланд хүн ам ихтэй учраас сургуулийн түшиц эмнэлгээр ч олон хүн үйлчлүүлдэг. Тийм ч учраас сурангаа эмнэлэгт ажиллах боломжтой. Завгүй байх тусмаа хүн илүү ихийг сурна гэж боддог. Ер нь залуус бидний оюуны цаг дэлхийн хөгжлийн цагтай ижилхэн байх хэрэгтэй.
-Гадаадад сургуульд сурахад хэлний мэдлэг чухал үүрэгтэй. Хичээл 100 хувь англи хэлээр орох уу?
-Хичээлийн 50 хувь нь англи, 50 хувь нь Тай хэл дээр орно. Сурч байх хугацаандаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна шинээр тай хэл сурах боломжтой. Монгол Улс Ази дахь бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд олон ажил хийж байна. Тэгэхээр ирээдүйд залуучууд дан англи хэлтэй байх нь сул тал. Англи хэл бол гангараа биш зөвхөн хэрэглээ болсон. Иймээс хоёрдагч ази хэлийг сурвал илүү давуу талыг олно.
-Аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гол хүчин зүйлсийн нэг нь сайн дурын аян, нийгмийн идэвхи гэсэн шалгуур байдаг. Яагаад нийгмийн идэвхийг чухалчилдаг юм бэ?
-Дэлхий ертөнц глобалчлагдаад эхэлчихсэн энэ үед заавал бусдыг өөртэйгөө адилтгаж, өөрийн соёлд уусгах шаардлагагүй. Харин хамтран бие биенийхээ соёлын онцлогоор бахархаж, олон ургальч үзэл, соёлыг дэмжсэн сургалтын системийг бий болгох ажил АНУ-ын их дээд сургуулиудад сүүлийн 20 жил өрнөж эхэлсэн.
Мэргэжлийн чиглэл чинь тодорхой бол бидний өмнө Гүүгл гэсэн асар том мэдээллийн орон зай байна.
Тиймээс бүх улсын хүмүүстэй ойлголцож, олон улсын хэмжээнд хамтран ажиллах чадвартай ажилтныг бэлтгэх хэрэгтэй болсон. Үүнийг хийх нэг арга бол их, дээд сургуулиуддаа шинэчлэл хийж, гадаадын оюутнуудыг өөрийн оюутнуудтай хамт сурах, амьдрах бололцоог дэмжсэн. Өдгөө тэтгэлэг олгодог дэлхийн их дээд сургуулиуд нийгмийн идэвх гэсэн шаардлагыг тавих болсон.
Тодорхойлох захидлаас тухайн оюутан сайн дурийн үйл ажиллагаа, олон нийтийг манлайлах үйл ажиллагаанд хэр оролцдог байсан гэдгийг харах боломжтой. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог хүмүүс бусадтай ойлголцох, харилцах, ажил зохион байгуулах, манлайлах чадвар харьцангуй дундажаас дээгүүр, хувь хүн нь тѳлѳвшсѳн байдаг учир нийгмийн идэвхтэй оюутнууд сургууль, тэтгэлэгт хамрагдах нь илүү ѳндѳр хувьтай байдаг.
-Таны хувьд хэр нийгмийн идэвхтэй оюутан байсан бэ?
-Махидолын их сургуульд материалаа илгээхдээ нийгэм, олон нийтийн ажилд хэр зэрэг идэвхтэй оролцож байсан талаарх тодорхойлох захидлаа ДЭМБ-аас авсан. 2009 онд Этүгэн Их сургуулийн оюутны холбоонд гишүүнээр элсэн орж дөрвөн жилийн хугацаанд ерѳнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 2012-2015 оны хооронд НҮБ-ын Залуучуудын Зѳвлѳх Хорооны гишүүн, зохицуулагчаар ажиллаж олон улсын чанартай үйл ажиллагаануудад оролцож эхэлсэн. Энэ байгууллага надаас дэлхийн иргэн байхыг шаардсан бас дэлхийн иргэн байхад сургасан юм. Одоогоор НҮБ-ын Хүүхэд Залуучуудын ажлын хэсгийн гишүүн (UNMGCY ), НҮБ- ЗЗХ-ны зѳвлѳх гишүүн (UN YAP Alumni)-ээр ажиллаж байна. Оюутны байгууллага, олон нийтийн ажил бол оюутан хүн, залуу хүний замаа засч, биеэ засч хѳгжилд хѳтлѳн амжилтанд хүргэх том боломж юм.
-Тэгвэл тэтгэлгийн ярилцлагын тухайд?
-Тэтгэлгийн ярилцлага бол тухайн хүнийг хэн бэ гэдгийг л мэдэх зорилготой байдаг. Тухайн хүний хандлага, харилцаа, хувь хүний төлөвшлийн талын асуултуудыг илүү тавьдаг гэж анзаарсан.
-Оюутан залуучууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд болон сургуулиа хайж эхлэхдээ юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн эхлээд сайн судалгаа хийх хэрэгтэй. Тэтгэлэгээ ч, сургуулиа ч, ѳѳрийн хүсэл сонирхолоо ч сайн судал. Тухайн сургуулийн шаардсан материалыг сайтар бүрдүүлэх нь маш чухал ба нэг ч зүйл дутуу орхиж болохгүй. Сүүлийн үед залуучууд тэтгэлэгтэй л бол ямар ч мэргэжлээр, гадаад бол хаана ч сурсан яах вэ гэсэн хандлага байгаад байгаа юм. Энэ бол маш харамсалтай асуудал. Сургуулиа, суралцах орноо, суралцах мэргэжилээ сонгохдоо ѳѳрийн амьдралын зорилго, алсын хараа, үнэт зүйл дээрээ тулгуурлан сонгох хэрэгтэй.
-Сүүлийн үед гадаадад сурахад зуучлах боловсролын төвүүд олширсон.
-Дундаас дээш түвшиний хэлний мэдлэгтэй бол сургуулиа, тэтгэлгийн тухай мэдээллийг өөрөө хай. Элсэхийг хүсэж буй сургуулийнхаа гадаад гадаад оюутны элсэлт хариуцсан ажилтантай сайтар холбоо тогтоох хэрэгтэй. Зуучлалын боловсролын төвүүдэд хандах нь цаг хэмнэх боломжтой ч мөнгө их зарна. Мэргэжлийн чиглэл чинь тодорхой бол бидний өмнө Гүүгл гэсэн асар том мэдээллийн орон зай байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.