Үзэгчдийн хүсэн хүлээсэн мэдээллүүд бол шинэ улирлын солилцоо болон легионер тоглогчид билээ.
Ингээд шинэ улиралд Супер лигийн багуудад ирж буй тоглогчдын мэдээллийг хүргэе.
Сагсан бөмбөг сонирхогчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийгэх мэдээ дуулдсан нь 2009 оны НБА-гийн драфтын #2 сонголтоор Мемфис Гризилис драфтлагдсан ч солилцоогоор Оклахамо Сити Тандер багт очсон Танзани улсын иргэн 2.21 см өндөртэй Хашийм Табеет Үндэсний супер лигийн Лидер багт нэгдэхэд ойрхон болоод байна.
Төв аймгийн Төв Ургац:
2.09 см өндөртэй NCAA-гийн хүчирхэг “BIG12 Conference”-ийн Оклахама Стэйт болон Арканзасын Их сургуулийн багт 9.0 оноо 15 самбараас бөмбөг авалтыг дунджилсан 23 настай эрч хүчтэй залуу Gary Gaskins-ийг багтаа нэгтгэлээ. Дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн цэргийн анхны мэргэжлийн лиг нь Үндэсний супер лиг болж байна.
Төв Ургац багийн дараагийн тоглогч нь Нигери улсын Үндэсний шигшээ багийн холбон тоглогч Kelechi KC Anuna. 193 см өндөр 95 кг жинтэй энэ залуу Улсынхаа шигшээ багийн өмнөөс олон улсын томоохон тэмцээнүүдэд хүчин зүтгэсэн туршлагатайн дээр өнгөрсөн жил Венесуэлийн Үндэсний лигт тоглон энэ удаа Монголын Үндэсний супер лигийн Төв Ургац багтай гэрээ байгуулжээ.
Orlando Magic багийн холбон тоглгч CJ Watson –ий төрсөн дүү Kashif Watson Үндэсний супер лигт тоглохоор ирчихсэн бэлтгэлээ базааж байна. Ах Watson хувьд НБА-гийн оноо авах чиглэлийн довтолгооны хувь өндөртэй холбон тоглогчдын нэг бол дүү Watson шидэлтийн техниктэй Kashif Watson нь NCAA-гийн Idaho University-д гарааны холбогч 10.5 оноо, 2.3 о.дамж, 2.3 самбар дунджилсан. НБА-гийн хожигдолгүй рекордыг эвдээд буй Golden State Wariors багийн бүрэлдэхүүнд Summer League-д тогложээ.
Бидний танил Ази тивийн улсуудын хүчирхэг төвийн тоглогчдыг ур чадвараараа хол илүүрхэх нуруулаг залуус Teeng Akol, НБА-гийн экс цэрэг “АВАРГА ХҮН” Andre Brown нар ирнэ.
Мөн Jonathan Blake, Chu Maduambum зэрэг тоглогчид багуудтайгаа эргэн нэгдэхэд ойрхон байгаа аж.
Багуудтай гэрээ байгуулсан нь эдгээр тоглогчид ба бусад багууд өөрсдийн тоглолтын тактикийн үүднээс зарим тоглогчдынхоо мэдээллийг “нууцалж” байна
Монгол тоглогчдын хамгийн том солилцоог өнгөрсөн улирлын Үндэсний аварга Альянс Тех Харцага, Их-Өргөө Аравтууд, СБЛ Хасын Хүлэгүүд багууд хийсэ
Альянс Тех Харцага баг Танан Гарьдын Азбаяр, Шонхоруудын Цэнгүүнбаяр нарыг авсан бол, Их-Өргөө Аравтууд баг Өрнүүнбилэг, Бадрах Чингис сити багийн Улаанхүү, Золжаргал, Алтаншагай нарыг, СБЛ Хасын Хүлэгүүд Батжавхлан, Золжаргалыг нэмээд байна.