Японы хөгжлийн бэрхшээлтэй улстөрч Хори Тошиказүгийн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном албан ёсны эрхтэйгээр Монгол хэлээр уншигчдад хүрэхэд бэлэн болоод байна.
Уг номыг Эрдэнэтийн “EВS media” группын захирал Ц.Чинбат орчуулж, редакторласан бөгөөд өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Ц.Чинбат хэдийгээр хараагүй ч өөрийн гэсэн бизнестэй, өөрийн чадах чинээгээр нийгэмд хувь нэмрээ оруулж, өөрчлөлтийг авчрахын төлөө зүтгэж яваа нэгэн юм.
Японы улстөрч ямар замыг туулан, хэрхэн тэмцэж чадсанаар улстөрд орж, өөртэйгөө ижил олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх, бусадтай адил сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан талаар өгүүлэх уг номыг тэрээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бүх нийтэд хүргэх зорилгоор хэвлүүлжээ.
Эхний ээлжинд мянган ширхэгийг хэвлүүлсэн номын олсон орлогоор сонсох хувилбартай болгож, 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт үнэгүй хүргэхээр тэрээр төлөвлөжээ.
Ингэснээр тэд өөрсдийгөө харах өнцгөө өөрчилж, нийгэм тэднийг ижил хүлээн авч, төрийн бодлогыг ч өөрчлөх боломжтой гэж тэрээр үзэж байгаа юм.
Ц.Чинбат 1997 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистр зэргийг хамгаалжээ.
Ингээд түүнтэй шинэхэн номын талаар, авчрахыг зорьж буй өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Шинэхэн номд юу өгүүлдэг талаар яриагаа эхэлье.
-Хори Тошиказү бол Японы анхны хөгжлийн бэрхшээлтэй улс төрч. Тэрээр үндэсний парламентад гурван удаа сонгогдон 18 жил гишүүнээр ажилласан Энэ хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж тэдний төлөө олон ажлуудыг нааштайгаар шийдэж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг улсдаа нэвтрүүлж чадсан чадварлаг улс төрчдийн нэг юм. Тэрээр энэ номондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг ноцтой асуудлуудыг хөндөж, тэдний нийгмээс тусгаарлагдах байдал, адил тэгш оролцоо, халамж үйлчилгээ гээд олон зүйлийг бүтээлдээ дурдсан. Энэ номд маш том санаанууд бий. Нийгэмд энэ номд байгаа зөв санааг өгчих юмсан гэж бодож энэ номыг орчуулуулж миний Би ерөнхий редактороор нь ажилласан юм.
Энэ хүний тэмцэлд дунд өнгөрсөн амьдрал, өөрчлөх боломжийг тэдгээр хүмүүс сонсоод, ойлгоод ирэхээр хандлага нь өөрчлөгдөнө. Түүнээс биш энэ номоос ашиг олох зорилгогүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр хийсэн.
-Энэ хүний туулсан амьдралаас манайд хэрэгжүүлэх нэн шаардлагатай гэж үзсэн жишээ юу байна вэ?
-Би сая төрийн албаны шалгалт өгөх гэж үзлээ л дээ. Төрийн албаны хуульд эрүүл мэндээр эрүүл байх гэсэн заалт байдаг юм. Уг заалт нь төрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрд ажиллах нөхцөл боломжийг хаасаар байна. Яагаад тэргэнцэртэй төрийн албаны нягтлан яагаад байж болохгүй гэж? Хараагүй хүн яагаад сэтгэлзүйч, нийгмийн ажилтан хийж болохгүй гэж? Хуулийн зөвлөх ч тэр хараагүй хүн байж болохгүй шалтгаан нь юу юм гэх мэтчилэн. Төрийн албанд орох гэхээр хуультайгаа зөрчилдөөд байгаа юм. Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Хори Тошикацүгийн номд саажилттай хүн төрийн албанд шалгалт өгөх гээд очиход нь өнөөгийн манайд байгаа шиг л хүлээн авсан юм билээ. Гэхдээ тэр орж чадсан, парламентад оронгуутаа хамгийн түрүүнд юу өөрчилсөн бэ гэхээр оюуны хомсдолтойгоос бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төрийн албаны шалгалт өгөх боломжийг нээж өгсөн байдаг. Тэр нь хэрэгжихдээ хараагүй хүн байлаа гэхэд брайлиар өгөх боломжийг хангасан байх жишээтэй
-Тэгвэл японд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ялгаа байхгүй гэсэн үг үү?
-Японд төрийн албанд орох боломж 100 хувь нээгдчихсэн, тухайн хүний ур чадварын асуудал болчихсон. Их, дээд сургуульд ч өрсөлдөх боломжтой. Одоо үндэсний парламентад хоёр хүн байна, орон нутгийн парламентад арав гаруй хүн байдаг гэсэн. Саажилттай гэртээ байдаг эмэгтэй ч байдаг юм билээ. Тэр эмэгтэй асаргаанд байдаг хэр нь өөрийнхөө дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж чаддаг.
Нэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн хүмүүстэй хамт ажиллаад ирэхээр ойлголцол бий болдог. Хоёрт зовлон бэрхшээл, осол хэлж ирдэггүй болохоор эрүүл хүн ямар нэг шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол бий. Тэгэхээр энэ ганц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш нийгмийн асуудал болчихоод байна. Тэр үед энэ хууль, дэд бүтэц өөрт нь хэрэгтэй болж магадгүй гэдэг өнцгөөс нь хүмүүс харах хэрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байгаа төрийн бодлого буруу байна, үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж та үзэж байгаа юм уу?
-Тийм. 1961 онд Монгол төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бодлого боловсруулсан байдаг юм. Тэр бодлого өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ардчилсан нийгэм гараад 25 жил болчихоод байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж байгаа хандлага хэвээрээ байна. Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө харах хандлага төрийн бодлоготой ижилхэн байна. Тиймээс хамгийн түрүүнд төрийн бодлогоо бид цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ бодитоор харах ёстой. Халамж хүсдэг хэдэн нөхдүүд байдаг. Эдэнд халамжийг нь өгөөд л асуудал шийдэгдчихнэ гэж хараад байдаг. Гэтэл бид чинь амьд организм, оюун ухаант хүн учраас нийгмийн харилцаанд орох хэрэгтэй. Тэгэхээр төрийн бодлого зүй зохистой байх шаардлагатай.
Манайд сурах орчин үнэхээр хэцүү байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль дээр би хааяа очдог юм. Тэнд хүүхдүүд хөгжмийн боловсрол маш сайн эзэмшдэг. Гэтэл гараад ажлын байранд орох боломжгүй, тэдэнд хандсан бодлого байхгүйгээс гэртээ сууж байна. Юу гэсэн үг вэ гэхээр боловсролын тогтолцоо ч хуучин хэвээрээ байна. Жишээлбэл, Орост харааны бэрхшээлтэй хөгжмийн боловсролтой хүүхдүүдийг мэргэжлийн сургуульд багшаар ажиллуулдаг.
Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зэрэглэлийг тогтоогоод ангилчихсан, түүнийг нь хуульчилчихсан. Хараагүй хүн бариа засал, зүү төөнүүрийн ажил хийнэ. Энгийн хүн хийвэл татвар 30 хувиар нэмэгдэнэ гээд ажлын байрыг нь хамгаалчихсан байдаг. Тайландад сугалаа, хонжворт тоглоомыг хараагүй хүмүүс тоглуулж, энгийн хүн ажлуулвал бас л татвар ихэснэ. Манайд ч гэсэн ийм байх боломжтой. Тэгэхээр хамгийн түрүүнд төрийн бодлогын хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 120 мянга гаруй иргэд байдаг гэхэд хоёрхон хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Бидний тэмцэж байсан хуулинд өөрчлөлт гарсан ч хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцийн асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна.
Хөдөлмөр эрхлэлт гэхээр л 25-аас дээш хүнтэй байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна эсвэл мөнгө төлнө гэсэн л заалт байдаг. Гэтэл хувийн хэвшил ямар ч чадваргүй хүн авчраад байлгахыг хүсэхгүй шүү дээ. Төрийн албанд тэргэнцэртэй, хэл ярианы бэрхшээлтэй, хараагүй иргэд ажиллаад ирвэл, төрийн хандлага өөрчлөгдөөд ирвэл дагаад өөрчлөлтүүд ирнэ.
-2007 онд хуулинд өөрчлөлт оруулахаар өлсгөлөн зарлаж байсан гэсэн. Ямар өөрчлөлт орж байсан юм бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хажуудаа асран хамгаалагчгүй, бага боловсролтой, өрхийн орлогогүй байвал нийгмийн халамж үзүүлнэ гэсэн хуулийн заалт байсан юм. Харааны бэрхшээлтэй иргэдтэй нийлж 80 гаран цаг өлсгөлөн зарласны эцэст өөрчлөлт оруулж байсан. Илүү хөгжих ёстой хүмүүсийг ингэж боогдмол байдалд оруулж болохгүй хэмээн эсэргүүцэж энэ заалтыг өөрчлүүлсэн.
Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, зам харгуй бүрдээгүй байхад утасны мөнгө байх ёстой гэдгийг илэрхийлсэн. Утасны мөнгийг арван мянган төгрөгөөр тавиулж байсан юм. Тухайн үеийн Нийгмийн хамгааллын сайд Дэмбэрэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогыг нэг хараач ээ гэж уламжлан өлсгөлөн зарлаж байсан.
-Түүнээс гадна “Архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөн”-ийг Та удирдаж байсан гэл үү?
-2010 онд Удирдлагын академийг төгсөөд “Архидалтын эсрэг үндэсний итгэл их хөдөлгөөн”-ийг эхлүүлж, архидалтын эсрэг тэмцэж байсан арав гаруй холбоодыг нэгтгэсэн. Ингээд 2010 оны долдугаар сарын 15-нд “Архидалтын эсрэг Монгол хүн бүр нэгдэцгээе” гэсэн уриалгыг гаргаж анх удаа хэн нэгний шахалтгүйгээр талбайд 3000 хүн цуглуулж чадсан. Тухайн үед төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргагчдаас хэн ч гарч ирээгүй юм. Харин Удирдлагын академид надад багшилж байсан ч Сосормаа бусад зөвлөх нартай холбоо тогтоож, ажиллаж байсны үр дүнд Ерөнхийлөгч бодлогын түвшинд авч хэрэгжүүлсэн юм “Архигүй Монгол”, “Сүү өргөсөн Архигүй Монгол төлөө аян нь манай хөдөлгөөний санаачлага юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан архины эсрэг хуулийн төслийн ажлын хэсэгт би орж ажиллаад бүгдийг нь цэгцлээд нэг форматтай болгосон. Одоо хүртэл өргөн барихгүй л байна. Хэрэв өргөн барьчихвал араас нь лобби хийж яваад батлуулчих юмсан гэсэн хүсэл байдаг.
-Архины тухай хууль дээр хамгийн зөв болсон гэж бодож байгаа заалт юу байна?
-Хамгийн түрүүнд найман нэрийн хүнсний дэлгүүрээс архийг гаргах. Архины дэлгүүрийг тусад нь гаргаж, тухайн дүүрэгт хүн амын байршлаас хамаараад тоог нь тогтооё. Хоёрт архи үйлдвэрлэдэг компаниудаар нийгмийн хариуцлагын хүрээнд гээд өөрсдийгөө рекламдаж байгаа ажиллагааг зогсооё. Ямар нэг концерт, шоу тоглолт, хандивт оролцуулахгүй байх ёстой гэсэн санааг оруулсан.
-Өргөн барих сураг сонсогдоно уу?
-УИХ-ын гишүүн Б.Эрдэнэчимэг барьчихсан тууж явна гэсэн. Тэгээд сураггүй. Тэр хууль бол мэргэжлийн хуульчид, эмч, цагдаа, үйлдвэрлэгч гээд бүх талын байр суурь үзэл бодлыг тусгасан ажил болсон юм. Одоо зогсонги байдалд орчихсон. Бидний хийсэн ажлаас нэг үлдсэн юм нь Ерөнхийлөгч маань жилд нэг удаа сүү уудаг л болж дээ.
-Та тэгээд яагаад араас нь хөөцөлдөхгүй байгаа юм бэ?
-Би хөдөлгөөнөө зогсоочихсон. Яагаад гэхээр нэг юм үр дүнгээ өгөөд ирэхээр мөнгө болгож хараад байдаг хэсэг бүлэг байдаг юм билээ. Бизнес хийх гээд л, амьдралаа сайжруулах гээд л. Дээр нь янз бүрийн шоунууд нь ихсээд ирэхээр нь хөдөлгөөнөө зогсоочихсон юм. Хөдөлгөөнийхнийгээ цуглуулж хуралдаад энэ цаашаа явах юм бол хүмүүст хор уршигтай хэлбэр лүү орох нь гэж хэлсэн.
Тухайн үед архидалтыг цогцоор нь шийдэхийн тулд ирээдүй клубыг сургуулиуд дээр байгуулах, сэтгэлзүйн төвийг яаралтай байгуулах, наркологийн төвийг тусад нь гаргах, нийгэмшүүлэх төв бий болгох гэсэн дөрвөн концепцийг дэмжээд хэрэгжүүлэх юм бол архидалтыг багасгах боломж байна. Төрийн бус байгууллага нэрийн дор идэж байгаа мөнгийг үүнд зарцуулъя гэсэн санаачлагыг Н.Алтанхуягт тавьж байсан. Гэвч хэрэгжээгүй л байна. Цаашид үргэлжлүүлнэ. Хийж байгаа ажил маань хэн нэгний мөнгө болчих вий гэж бодоод л сайн төлөвлөж байгаад л дахин үргэлжлүүлж хийе гэж бодож байна.
-Таны хийж байсан ажлууд, одоо хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг сонсоод улс төрд хүч үзэх гэж байгаа юм болов уу гэж бодогдлоо?
-Яг ч тийм биш. Би 2008, 2012 онд Эрдэнэтийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан. Анх удаа дэвшиж байхад хүн бүр гайхаж байсан. “Чинбаа чамайг хүлээн зөвшөөрөхгүй” гэж надад хэлдэг байсан. Гэхдээ тухайн үед 16 хувийн санал авсан. Дөрвөн жилийн дараа дахин дэвшээд 39 хувийн санал авсан. Энэ нь өөрөө юу гэхээр нийгмийн сэтгэлзүйг өөрчилж чадаж байна. Ялагдал хүлээж байсан ч надад хөдөлмөрлөж өөрийгөө таниулж, нийгэмд уур амьсгал оруулъя гэсэн санаа байсан юм.
-2012 онд сонгуульд өрсөлдөөд 39 хувийн санал авсан. 2016 онд өрсөлдөх үү?
-Санаа байна. Хөгжлийн бэрхшээлтэй биш нийтийн асуудлыг шийдэх боломж байна. Амьдрах ээлтэй орчинг бүрдүүлэх, хараагүй хүний зам, гэрлэн дохионы дуут дохио, налуу зам гээд л Эрдэнэтийг жишиг болгочих юмсан гээд л бодож байна.
Тэд бид гэдэг ялгааг байхгүй гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байна. Би ямар боксын, буудлагын тэмцээнд орох гэж байгаа биш оюун ухаанаа уралдуулж байгаа шүү дээ. Хэн нийтэд ойрхон шийдвэр гаргаж байна тэр л чухал. Түүнээс биш иргэдийн хуралд хараатай хүн суух, хараагүй хүн суух ялгаагүй байхгүй юу. Хамгийн гол нь таны амьдралд ямар шийдвэр хамгийн ойр байна гэдгийг хараасай гэж хүсдэг.
-Та улс төрчөөр төгссөн гэж байсан. Тэгэхээр төрөлхийн биш олдмол хараагүй гэсэн үг үү?
-1997 онд сургуулиа төгсөөд удаагүй байх үед зодуулаад хараагүй болчихсон юм. Ах дүүсийнхээ буянаар Орост очиж хагалгаа хийлгээд хараа орсон ч 2000 онд дахиад хараагүй болсон. Ингээд гурван жил хэртэй нийгмээс бусдаас өөрийгөө тусгаарлаж гэртээ байсан. Хамгийн түрүүнд санаа зовж, ичдэг юм билээ. 2003 он хүртэл архи уудаг байсан. Аав маань нас бараад гэнэт л нэг өглөө шартаж босч ирэхдээ бүхнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Ингэж амьдарч болохгүй юм байна, нохой шиг яваад байвал яваад л байх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 2003 онд шинэ бүхний эхлэл байг, өглөө бүр надад шинэ байг гээд компаниа байгуулсан.
Тухайн үед нийгэм битгий хэл гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Яагаад гэхээр чи харахгүй учраас болохгүй тэрний оронд манайд хүүхэд хараад хичээлийг нь хэлж өгч бай л гэдэг байсан. Миний бага эгч намайг хамгийн их ойлгодог байсан нь надад дэм өгсөн. “Нулимстай амьдрал” шүлгийнхээ номыг хэвлүүлж түүнээс олсон мөнгөөрөө Эрдэнэтийн хамгийн анхны арилжааны фм-ийг байгуулсан. 2004 оны арваннэгдүгээр сар гэхэд гэрийнхэн маань хүлээн зөвшөөрч эхэлсэн. Түүнээс хойш хөдөлмөрлөж, өөрийгөө чадна гэдгээ хүмүүст мэдрүүлж, үнэлүүлэхээр ажилласаар байсан. 2007 онд аймгийн залуучуудын холбооны тэргүүнд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Гэхдээ тэргүүлэгчдээр сонгогдон ажилласан. Энэ үеэс Эрдэнэт хот намайг хүлээн зөвшөөрсөн юм.
2011 онд телевиз, сайтаа байгуулсан. Энэ хугацаанд Удирдлагын академид суралцаж, магистр хамгаалсан. Магистр хамгаалахад саадтай тулсан. Анх удаа хараагүй хүн сурах гэж байна, боломжгүй гэсэн хариу өгсөн. Шалгалт өгөөд тэнцсэн ч Сургалтын албаны дарга нь зөвшөөрөхгүй байсан ч эцэст нь би орсон. 13 хүн магистр болохоос дөрөв нь 100 үнэлгээтэй төгссөний нэг нь би болсон. Энэ бүгдээс харахад хөгжлийн бэрхшээлтэй гээд таниас өөр, бас дутуу биш, чадна гэдгийг л хүмүүст ойлгуулахыг хүсч байна даа.
-Магистр хамгаалсан сэдэв тань юу байсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн бодлого байсан уу?
-“Насанд хүрэгчдийн иргэний боловсролд төрөөс барих зарим бодлогын асуудал” сэдвээр би Монголд анх удаа магистрын дипломын ажлаа бичсэн. Иргэний боловсрол гэхээр л уламжлалтай холбож ойлгоод байдаг. Гэтэл хотожсон нийгэмд иргэн гэж хэн байх ёстой. Иргэний боловсрол гэж юуг хэлэх вэ гэдгийг л сэдвийнхээ хүрээнд тодорхойлсон.
Өнөөдөр нэг хууль гарлаа, тэр нь цаасан дээр гарчихдаг. Тэгээд хэнд ч хэрэггүй болдог. Жишээ нь Германд гэхэд төсвийнхөө таван хувийг иргэний боловсролд зарцуулдаг. Нэг хууль гарлаа гэхэд хүн бүрт хүргэнэ, гэртээ байгаа эмэгтэйд сонсох хэлбэрээр гэдэг ч юм уу. Тэгэхээр өөрт нь ямар хэрэгтэй хууль гарсныг өөртөө тусгаад авчихдаг. Дээр нь хүмүүс нийлээд сургалт явуулдаг.
Манайд иргэний боловсрол муу байна. Ардчилсан нийгмийн амин судас нь иргэний боловсрол. Гэтэл манайд энэ тал дээр анхаараагүй. Иргэн өөрийнхөө бүх эрхийг мэдэж байвал үүргээ мэддэг болно. Төрийн байгууллагад ороод ямар нэг асуудлаар хандахад боломжгүй гээд шидчихвэл яагаад боломжгүй байгаа учир шалтгааныг асуудаг байх хэрэгтэй. Мэдэхгүй бол гарч явахаас өөр аргагүй болно. тэгэхээр нэг хүн эрхийнхээ хүрээнд яагаад боломжгүйг нь тодруулж, боломжтой үйлчилгээг авах юм бол дараагийн хүнд ч мөн л энэ боломж олдоно. Манайд эхний хүн мэдэхгүй, хоёр дахь, гурав дахь нь мэдэхгүй гэхээр нөгөө хүн гар харж эхэлнэ. Тэгвэл энэ зэргийн иргэний боловсролтой болчихвол бусдад хээл хахууль өгөхгүй байх боломж бий. Үүнийг л иргэний боловсрол гээд байгаа юм.
Сонголтыг ч гэсэн иргэний боловсрол муутайгаас үүдэн аль намын бодлого зөв юм, алийг нь сонговол ирээдүйд хэрэгтэй юм гэдгийг шийдэж чадахгүй байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох ёстой. Төрийн бодлого үүн дээр тулгуурлах хэрэгтэй. Тэд бид гэсэн ялгааг арилгахаар явж байгаад чинь талархаж байна. Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.