Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чежүгийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо Португалийн Анаг цэвэр ялж улмаар БНСУ-ын Сеүлги Кимийг торгуулиар ялсан. Хэсгийн аваргын төлөө Их дуулгын мөнгөн медальт Италийн Эдви Гвендтэй барилдсан юм.
2014 оны ДАШТ-д энэ хоёр жүдоч учраа таарч Ц.Цэрэннадмид торгуулиар ялагдсан юм. Харин өнөөдрийн барилдаанд хэн хэн нь үнэлгээ аваагүй өндөрлөж, нэмэлт цагт Итали жүдоч юүко үнэлгээ авснаар яллаа.
Дагах барилдаанд Ц.Цэрэннадмид Японы Мегумиг юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Екатерина Валковатай барилдсан.
ОХУ-ын жүдоч барилдааны эхэнд вазари үнэлгээ авсан ч Ц.Цэрэннадмид үлдсэн хугацаанд дуустал идэвхтэй барилдснаар вазари авч тэнцэж Екатерина Валкова хоёр торгуультай байсан учир манай жүдоч хүрэл медалийн болзол хангалаа.