Улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдал, үндэсний портал GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
- Хүүхэлдэйн кинон дээр л зурмал хэлбэрээр нь харсан далайн загаснууд болох улбар шар Немо болон түүний “мангардуу” найз, цэнхэр Дори төрлийн загасыг “амьдаар нь” харах хүсэл надад маш их байсан нь Хобби булангийн удаах зочин Т.Амарсанаатай уулзууллаа. Ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.
- Энэ оны эхний 10 сард 1,204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг тус тус экспортлолоо.
- Өнөөдөр 11-12.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд- масктай марш” тайван жагсаал боллоо. Фото нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын 2015 оны 94 дүгээр тогтоолд хориг тавилаа.
- Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор ашиглалтад орохтой холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон лавлагаа, мэдээллийн үйлчилгээг ирэх сарын 01-ний өдрөөс зогсоохоор болжээ.
- Киви хамтлагийн дуучин Укагийн бие даасан хоёр дахь цомог болох 11/06 цомог тун удахгүй худалдаанд гарах гэж байна.
- Хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров.
- Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Филиппиний Манила хотод Зүүн өмнөд Азийн Төв банкуудын Ерөнхийлөгч нарын 35 дахь хурлыг угтан зохион байгуулагдсан дээд түвшний семинарын "Дэлхий дахины болон бүс нутгийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын санхүүгийн тогтолцооны хэлбэрийг өөрчлөх үү" сэдвээр хэлэлцэж байгаа хэсгийг даргалж байна.
- Монголын бахархалын өдрийн барилдааныг үзэгчдийн суудлаас үзсэн Ч.Санжаадамба заан Улс тунхагласны ойн барилдаанд зодоглож гурав дахиа түрүүллээ.
- Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн тэргүүн Н.Эрдэнэбаяр ирэх сарын 4-ний өдөр зохиогдох Content Summit чуулганд илтгэл тавина.
- Шинэ жилийн холбогдолтой бүх төрлийн бэлэн хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн “Шинэ Жил 2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны 11-р сарын 26-наас 30-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байна.
- Монгол Поп төслийг хэрэгжүүлж байгаа Төрийн соёрхолт Д.Болд “Аливаа дуу, хөгжим заавал сонсогчдын төрөлх хэлээр байх албагүй гэдгийг K-Pop харуулсан. Тиймээс Монгол поп урсгал дэлхийн хаа нэгтээ амжилттай эгшиглэнэ гэдэгт би итгэдэг” гэв.
- 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломжтой Амгалан цахилгаан станц ашиглалтад орж нээлтээ хийлээ.
- Улсын филармонийн симфони найрал хөгжим В.А.Моцартын сонгодог бүтээлүүдийн дээжээс тоглох гэж байна.
- Засгийн газраас ирэх оны авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын хөрөнгийг найман тэрбум төгрөг байхаар баталсныг эсэргүүцэж буйгаа Монголын автозамын ҮЭХ болон авто замын компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
- Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чежүгийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ.
- “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”–ээр Шингэн хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн Сүүний үйлдвэр шалгарлаа.
- Японы хөгжлийн бэрхшээлтэй улстөрч Хори Тошиказүгийн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном албан ёсны эрхтэйгээр Монгол хэлээр уншигчдад хүрэхэд бэлэн болоод байна.
- Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.З-г гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор өчигдөр /11.26/ шийдвэрлэсэн байна.
ДЭЛХИЙД:
- Туркийн Cumhuriyet сонины ерөнхий редактор Жан Дюндар болон сурвалжлагч Эрдем Гюль нарыг баривчиллаа хэмээн Associated Press мэдээлж байна.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын төрийн тэргүүн Франсуа Олланд нар өчигдөр /11.26/ Москва хотод хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцэв.