Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн Иргэний танимд болж өнгөрлөө.
Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах үйл ажиллагааг НМХГ-аас хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа аж.
Энэ удаагийн шалгаруулалтад оролцохоор цаасан буюу цахим хэлбэрээр ирүүлсэн 48 аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг хүлээн авч, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангасан 21 аж ахуйн нэгжийн нэрийг НМХГ-ын цахим хуудсанд байршуулж, хэрэглэгчдийн хамгийн өндөр санал авсан 10 аж ахуй нэгжийг шалгаруулсан.
Хяналт шалгалтын явцад хяналтын хуудсуудаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн байх, хүнсний үйлдвэр нь гурван жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулсан байх, сүүлийн гурван жилд тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шалтгаалан олныг хамарсан хордлого, хордлогот халдварт өвчин гарч байгаагүй байх, дотоод хяналтыг үйл ажиллагааныхаа чиглэл, онцлогт тохируулан бүхий л шат дамжлагад хэрэгжүүлдэг байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох “Урагш нэг шат”, “Хойш нэг шат” бүртгэл хөтлөлтүүдийг хөтөлж хэвшсэн байх гэсэн шалгуурууд болон хэрэглэгчдийн саналыг үндэслэн “Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын хүнсчидийн холбоо”-той хамтран үйлдвэрлэгчийг шалгаруулсан юм.
2015 оны Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч номинацийн эзнээр “АПУ” ХК /Сүүний үйлдвэр/ ,“Талх чихэр” ХК, “Батбайгаль” ХХК , “Витсамо фрут жүүс” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Мөнхийн болор” ХХК ,“Дөрвөн өлзий” ХХК ,“Эко эрдэнэ” ХХК ,“Эм Ти Жи Эй” ХХК ,“Агь” ХХК гэсэн аж ахуй нэгж байгууллагууд тодорсон байна.