Юнивишнийн хэрэглэгчид Видео сангаасаа Холливудад хамгийн сүүлд бүтээгдсэн, шилдэг бүтээлүүдийг цаг алдалгүй, технологи өндөр хөгжсөн орны үзэгчдийн адил дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой билээ.
Ийнхүү та бүхэнд Юнивишнийн видео санд нь багтсан бүтээлүүдийн товч танилцуулга трэйлерүүдийг GoGo TV танилцуулж байна.
Hidden (2015)
Ray, Claire болон тэдний долоон настай охин Zoe нар дэлхийн сүйрлээс амьд гарахын тулд хонгилд орон нуугдацгаана. 301 өдрийн турш тэд хонгилд амьдарч, хэзээ нэгэн цагт хэвийн амьдралаар амьдран хэмээн мөрөөддөг байв. Гэвч ямар нэгэн аймшигт зүйл тэдний нуугдаж буй газрыг олж мэдсэнээр тэдэнд аюул учирна.
Sunshine Superman (2014)
Баримтат төрлийн энэхүү кино нь шүхэртэй үсрэгч Carl Boenish-ын амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Тэрээр шүхэртэй үсэрдэг үзүүлбэрийг санаачлагч бөгөөд анхны бичлэгийг хийсэн хүн юм.
Ricki and the Flash (2015)
Ricki ээж байхын оронд алдартай рок дуучин байх замыг сонгосон нэгэн юм. Охин Julie нь нөхрөөсөө салж, хүнд үеийг туулж буйг сонссон тэрээр гэр бүлийнхэн дээрээ очихоор шийддэг. Гэвч хуучин нөхрийнх нь одооны эхнэр аль хэдийн өөрийнх нь оронд хүүхдүүдийнх нь ээж болсон байх нь түүнд хүндээр тусна.
Zombieland (2009)
Дэлхий тэр чигтээ амилсан үхдэлүүд буюу зомби нараар дүүрнэ. Амьд үлдэж чадсан цөөн хүмүүс тэдний эсрэг тэмцэж буйг хөгжилтэйгөөр харуулсан кино юм. Америкийн баруун өмнөд нутгаар амьд үлдсэн дөрвөн хүний хийж буй аялал хэрхэн өрнөхийг киноноосоо үргэлжлүүлэн үзээрэй.
Case 39 (2009)
Нийгмийн ажилтан Emily 10 настай Lily охиныг гэртээ авчирч хамт амьдрахаар шийднэ. Lily-ын эцэг эх нь түүнийг алахаар удаа дараа оролдсон бөгөөд тэднийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлдэг. Гэвч охин ирсэн өдөр Emily-ын гэрт хачин аймшигт зүйлүүд болж эхлэх бөгөөд тэрээр охины үнэн төрхийг мэдэхээр судалж эхэлнэ.
Surf's Up (2007)
Хойд туйлд амьдардаг, өсвөр насны, дэггүй оцон шувуу Cody Maverick серфингийн тэмцээний аварга болох чин хүсэлтэй нэгэн. Тэрээр бага байхдаа серфингийн аварга Big Z-тэй уулзсанаас хойш энэхүү спортын үнэнч бишрэгч нь болдог. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буй хөгжилтэй оцон шувууны түүхийг үргэлжлүүлэн үзээрэй.
Beyond Borders (2003)
Sarah Jordan бол уран зургийн галерейд ажиллаж, Лондонд амьдардаг энгийн л бүсгүй. Тэрээр хүмүүнлэгийн үйлсийн ажилтан Nick Callahan-тай танилцсанаар африкийн орнуудын цагаач дүрвэгчдэд туслах сайн дурын ажилтан болохоор шийдэж буй талаар энэхүү кинонд өгүүлнэ.
Two Weeks Notice (2002)
Harvard-г онц төгссөн хуульч Lucy Kelson хоногийн 24 цагийн турш утастаж өөрийг нь залхаадаг захирлаасаа залхаж эхэлнэ. Ингээд тэрээр ажлаасаа гарахаар шийдэх боловч өөрийн хүүхэмсэг захиралдаа дурласан байдаг. Засаршгүй явдалтай захирлаа засаж, өөртөө дурлуулж чадах болов уу?
I Am Sam (2001)
Хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж болохуйц Sam Dawson бол ганц бие эцэг. Тэрээр Starbucks-д ажилладаг нэгэн. Түүний охин Lucy долоон настай боловч Sam-ээс илүү ухаалаг нэгэн байлаа. Үүнээс болж шүүхийн байгууллагынхан Sam-ыг асран хамгаалах чадваргүй нэгэн гэж үзнэ. Ингээд тэрээр өөрийн охиноо асран хамгаалах эрхийн төлөө тэмцэж буй талаар уг кинонд өгүүлдэг.
Unbreakable (2000)
Галт тэрэгний ослоор 131 хүн амиа алдана. Уг ослоос ганцхан хүн амьд үлддэг. Цор ганц амьд үлдсэн залууг David Dunn гэх бөгөөд тэрээр ослоос ганц ч шарх сорвигүй үлдсэн байна. Ингээд цагдаагийнхан учрыг тайлахаар судалж эхэлдэг.
Independence Day (1996)
Долдугаар сарын 4 буюу Америкийн тусгаар тогтнолын баярын өдөр харийнхан дэлхийд ирж хүн төрөлхтнийг устгахаар завддаг. Энэ талаар эрдэмтэн David Levinson хамгийн түрүүнд мэдэх бөгөөд хүмүүсийг тэдний эсрэг тэмцэхийн уриална. Уг киноны найруулагч Оддын хаалга киноныхоо сурталчилгааг хийж явахдаа Тусгаар тогтнолын өдөр киноныхоо санааг олсон бөгөөд энэ ертөнцөд харийнхан бидэнтэй зэрэгцэн оршдог байхыг үгүйсгэхгүй гэх өөрийн таамаг дээрээ үндэслэн энэ киног бүтээсэн гэдэг.
Sense and Sensibility (1995)
Эцэг нь нас барахдаа хамаг өв хөрөнгөө анхны эхнэрээсээ төрсөн хүүдээ үлдээдэг. Энэ явдал нь ноён Dashwood-ийн хоёр дахь эхнэрээс төрсөн гурван охинд хүндээр тусаж, тэд санхүүгийн хүндрэлд орно. Улмаар охид чинээлэг гэр бүлээс гаралтай залуустай хайр сэтгэлийн холбоо тогтоох боловч хөрөнгө чинээгүй гэдэг шалтгаанаар тэднийг салгах оролдлого ар араасаа хөвөрч эхэлдэг.
Empire of the Sun (1987)
J.G.Ballard-ын ижил нэрт намтарчилсан зохиолоос сэдэвлэсэн хийсэн уг кинонд Дэлхийн 2-р дайны үеийг харуулдаг. Чинээлэг язгууртан угсаатай, британи гэр бүлээс гаралтай James Graham юуны учир гэм буруугүй атлаа хоригдол болох болсныг та энэхүү киноноос үзээрэй.
The Sound of Music (1965)
Энэхүү алдарт киног 1959 оны ижил нэрт Бродвэйн мюзиклээс сэдэвлэн хийсэн бөгөөд хүүхэд асрагч болохоор шийдсэн австри бүсгүй Зальцбургд долоон хүүхэдтэй бэлэвсэн офицерынд ажиллах болно. Тэдний гэр бүлд өөрийн дуу хоолой сайхан сэтгэлээрээ халуун дулаан уур амьсгалыг авчирч улмаар офицертой гэрлэж буй хайрын түүхийг энэ кинонд өгүүлдэг.
Voice (2005)
Охидын сургуулийн хамгийн сайхан хоолойтой дуучин охин Park Young-Eon учир битүүлгээр алуулна. Түүний сүнс коридороор тэнүүчилж буй талаар цуурхал сургуулиар тардаг. Энэ хэргийн дараа дууны багш болон ангийнхан хүүхэд Cho-Ah нар ээлж дараалан нас барна. Ингээд Park Young-Eon-ын сайн найз Kang Sun-min уг хэргийн учрыг олохоор шийддэг.
Perfect Number (2005)
Нууцаар хайрлаж явсан бүсгүй нь хуучин найз залуугаа санаандгүйгээр хөнөөсний дараа бүсгүйг хаацайлахаар Seok-go шийддэг. Математикийн гоц авьяастай тэрээр аливаа зүйлийн учир зангилааг нарийн тооцоолох чадвараа энэ үед гаргах ч цагдаа нар хэдийнээ тэдний мөрөөр орсон байдаг.
Once Upon a Time in High School (2004)
1978 он, Kim Hyun-Sooбол Bruce Lee-г шүтдэг нэгэн. Тэрээр Kangnam дүүргийн Jung Moon дунд сургуульд шилжин ордог. Өөртэй нь ижил сонирхолтой Kim Woo-Sik-тэй тэрээр хурдан хугацаанд сайн найзууд болно. Хичээлээ тараад автобус дотор Hyun-Soo, Woo-Sik нар нэгэн охиныг олж хардаг. Тэд хоёулаа тэр охинд анхны харцаар дурлана.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...