Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа Турк, Орос улсуудын хооронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй холбогдох гэсэн боловч тэрээр утсаа аваагүй хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ.
Харин энэ талаар Путины туслах Юрий Ушаков "Путинтэй утсаар ярих хүсэлт өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Туркийн талаас хэд хэдэн удаа ирсэн. Гэвч төрийн тэргүүн Туркийн талтай одоогийн байдлаар холбогдох бодолгүй" байна гэсэн юм.
Түүнчлэн энэ сарын 30-нд Францын нийслэл Парис хотноо Уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд тус уулзалтад Турк, Оросын төрийн тэргүүнүүд оролцох юм.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах саналыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Оросын төрийн тэргүүн Путинд тавьсан байна.
Эх сурвалж: ВВС