Америкийн Колорадо Спрингс хотын гэр бүл төлөвлөлтийн “Planned Parenthood” төвд зэвсэглэсэн этгээд гал нээж, цагдаагийнхантай буудалцсаны улмаас гурван хүн амиа алджээ.
Тус хотын захирагч Жон Сутерсийн мэдээлснээр нэг цагдаа, хоёр энгийн иргэн амиа алджээ. Мөн 11 хүн шархдсан ба тэдний тав нь цагдаагийн албан хаагч байсан гэнэ.
Цагдаагийн газраас мэдээлснээр гэмт этгээдийг аюулгүй болгох зорилгоор цагдаа нар тус байгууламж руу нэвтэрч, бууж өгөхийг шаарджээ.
59 настай сэжигтэн Роберт Льюс Дийрийг баривчилсан ба ямар зорилготой ийм үйлдэл хийснийг нь шалгаж буй аж.
Түүнийг эмнэлэгт ирэхдээ биедээ нэг зүйл авчирсан тухай цагдаагийнхан мэдэгдсэн ч чухам юу байсныг тодруулж хэлээгүй байна.
Тусгай ажиллагааны үеэр цагдаагийнхан ойр орчимд амьдардаг оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Ойролцоо оршдог гоо сайхны салонд байсан Дениз Спеллер гэх эмэгтэй сэтгүүлчдэд “таван минутын дотор 20 орчим буун дуу сонссон” гээд нүднийх нь өмнө нэг цагдаа шархдаж газар унахад өөр нэг цагдаа хамтран зүтгэгчээ цагдаагийн машин руу чирж оруулсан тухай ярьжээ.
Гэр бүл төлөвлөлтийн "Planned Parenthood" ашгийн бус байгууллага нь хэд хэдэн төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна үр хөндөлт хийдэг байна. Гэвч үр хөндөлтийг эсэргүүцдэг байгууллагууд тус эмнэлгийг эрс шүүмжилдэг гэнэ.
Дашрамд дурдахад, Колорадо Спрингс хот нь Колорадо мужид, Денвер хотоос урагшаа 100 км зайд оршдог байна.